Sidex Construction

Sidex Construction Siding & Exterior Installation Sidex Construction Corp was established in 2011 under the business name of Lynas Contracting Inc.

In 2014, our management team had some change to deliver better services to our clients and reorganized the company structure, and changed the business name into Sidex Construction (the abbreviation of siding and exterior). Over the years, we have built only experienced and disciplined installer crew and kept the team since our day one operation. Our team have completed over 50 projects by strictly

following BC building codes and blue print engineering; and we are proud member of James Hardie Company. Difference between Sidex and others is once you have word and pen with us, you will never have a doubt.

09/16/2024

НЭГ. Монголчууд бол УЛ МӨРГҮЙЧҮҮД. Бид байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, байршил нь тодорхойгүй, баримт нотолгоогүй амьдарч ирсэн БИЕТ БУС үндэстэн.

Эртний хаадууд бидэнд орд харш байтугай онгон шарилаа ч үлдээгээгүй. Монголын тал нутагт хүн төрөлтөн сая шахам жил амьдрахдаа хэзээ ч, хэн ч амьдарч байгаагүй мэт эзгүй хээр тал, эгэлгүй онгон байгалийг л өвлөж ирсэн.

Монгол нүүдэлчид ертөнцийн анхны бас сүүлчийн хүн шиг амьдралтай, хаан шиг, бас боол шиг ааштай. Маргааш үхэх мэт хээгүй, магад мөнх наслах мэт хэрсүү хүмүүс. Монголчуудад тулах цэг гэж үгүй. Учир нь тэд газар тулж биш тэнгэр чангааж босдог. Монголчууд цаг хугацаанд биш цаг агаарт захирагддаг. Тэд баялагийг хөөж биш тууж эдэлдэг.

Өтлөх тусам тэд унь, ханаа цөөлж, уух идэхээ танаж, оршихуйгаа цэгцлээд оддог. Учруулсан хохирлоо амьддаа барагдуулж, ул мөрөө алгуурхан баллаад, ууршин оддог нь монголчуудын ондоошил.

Монголын ирээдүй өнгөрсөнд, хөдөөгийн хөгжил эс хөгжихүйд бий. Бидний орших, эс оршихын нууц нь магад хонины бэлчээрт холхиж яваа жирийн монгол чавганцын чамархай тушаа байж мэднэ.

ХОЁР. Ул мөргүйчүүдийн тухай олж мэдсэн даруй би хэмжээлшгүй тайтгарал, эрх чөлөөг мэдрэв. Орооцолдож ээдэрсэн олон асуултын хариулт нэгэн зэрэг олдсон мэт, овоорсон дарамт ачаа ор мөргүй алга болсон мэт санагдав.

Үр хүүхэддээ ахиухан хөрөнгө үлдээх, үлдсэн амьдралдаа амжиж эд хураах, эх орноо эцэст нь тултал хөгжүүлэх, энэ дэлхийд цоо шинийг санаачлах, удам нэрээ мөнхлөх, ул мөрөө үлдээх - энэ бүхэн миний хүсэл үү, эсвэл бусдын хүлээлт үү гэж бодох болов.

Биет зүйл нь мөнх бус, биет бус нь мөнх гэдгийг, үнэ өртөгтэй нь биш үнэ цэнэтэй нь чухал гэдгийг, илүүрхэж биш ижилсэж жаргадаг гэдгийг мэдэх хүртлээ би эргэлзээ, эмзэглэл, урам хугаралт, ухралт, үнэн мөнөн, үзэн ядалттай бишгүй нүүр тулсан.

Ул мөргүйн тухай бодол намайг ирээдүйгээс чөлөөлсөн ч өнгөрснөөс сулалсангүй. Харь гарагийн мэт хачин жигтэй зүйлсээр би биеэ, гэрээ бас дэлхийгээ дүүргэжээ.

Хоргодоод үхэж чадамгүй, хойчдоо үлдээвч тоогдомгүй, хог дээр хаяавч барагдамгүй элдэвийн эд агуурс энэ дэлхийд гай болж амьдарсныг минь гарцаагүй гэрчлэх ул мөр ажээ.

Жирийн малчны гэрийг би жигтэйхэн тарчиг гэж боддог байв. Арав таван малыг нь аз жаргалын садаа мэт санадаг байв. Аажуу тайван байдлыг нь арчаагүй гэж голохдоо, алгуур холуур занг нь амиа бодсон гэж гоочлохдоо би өөрийгөө Монгол хүн гэж эндүүрч явжээ.

Би Монгол хүн биш, би Монголыг хайж яваа хүн.

ГУРАВ. Ул мөргүй амьдрахын утга язгуур нь зайлшгүй хэрэгцээнээс хэтрэхгүй, зохиомол хэрэглээ рүү халихгүй, шунал руу шумбахгүй байхад оршино.

Шуналыг бидний олонх нь үслэг хувцас, үнэт эдлэл, үлгэрийн харшаар төсөөлдөг. Гэвч "хүлээн зөвшөөрөгдөх шунал" бол хүн төрөлтнийг хуйхлагч улангассан гал, эцэс төгсгөлгүй, эргэж буцашгүй там юм.

Бусдад хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн гэнэн хүсэл нь аргагүй хамгаалалт мэт харагдавч аюулт тахал билээ. Үр дагавар нь үйлдвэржилтийн солиорол, инновацын туйлшрал, зохиомол хэрэглээний хамаарал, хялбарчлах өвчин, хурдасгах дон, эдийн засгийн шүтлэг, эрх мэдлийн дайн. Энэ шунал бол эрх чөлөөний дайсан.

Ул мөргүйчүүд бол эдийн болоод сэтгэлийн шуналаас төсөөрсөн хүмүүс. Алс хязгаар нь үл харагдах уужим нутагтай атлаа арван алхамаас хэтрэмгүй ахархан зайд гэрээ барьдаг. Ан амьтан нь үл тоологдох баян хангайтай мөртлөө арав тавхан мал харж биеэ зовоож амьдардаг. Алт эрдэнэс нь үл багадах арвин баялагтай хир нь авдартаа ганцхан шинэ дээлтэй Монгол хүн.

Ухаангүйдээ биш, ул мөргүй амьдрах гэсэндээ малчин хүн гэрээ аваад нүүдэг, гэзгээ хаялгүй хамдаг, гадас суглахыг газрын буянд тооцдог, ганц чулуу хөдөлгөхийг гай хэмээн цээрлэдэг. Байгалийг эрхшээх нүглийн үйлийн үрийг хорлол, баялагийг эзэмших хүслийн барцад лайг хараал гэдэг.
Нүүдэлчин хүн нүүхээ болиод суувал магад орд харшийг хүснэ. Малчин хүн малгүй болж хоосорвол магад газар ухахыг бодно.

Монгол хүн байгалдаа ойртохын цагт магад ул мөргүй амьдрахын утга учрыг ойлгоно.

ДӨРӨВ. Эрт урьдын цагт дорно зүгийн нэгэн бүсгүй Монголыг зорьж ирээд долоон уулыг давж, дов толгодыг туулан аялав. Өөд уруугүй донсолгож, өглөө өдөргүй сэгсчүүлсээр хуучны нэгэн хийд дээр ихэд ядарч иржээ. "Би ердөө энүүхнийг харах гэж энэ хол замыг тууллаа гэж үү" хэмээн өнөөх жуулчин үзсэн зүйлээ чамлан уйлсан гэдэг.

Залуу хөтчид энэ явдал зүрх үхэм түүх байв. Үлгэр домгоос хэтрэхгүй, үзүүлэх байхаа олж ядан, урам хугарч, улайж ичиж явахдаа ул мөргүйн тухай би ухаарсансан бол...

Долоон уул, дов толгодоо л үзүүлэх байж, донсолгож бас сэгсчдэг замаа л харуулах байж. Уран хийц, утга төгөлдрийг хайж явахын оронд ул мөргүйгээ л гайхуулах байж. Монголын их сүр хүч мод чулууны оройд мандаж биш, морин дэлэн дээр хийсэж явдгийг хэлж өгөөд зам хөндлөн хонио тууж яваа залуу малчныг зааж өгдөг байж.

Тотгонд нь толгойгоо цохим, тооноор нь цухуйх шахам хавчиг Монгол гэрээс туурь үлдэхгүй. Дорд мэт ноорхойг өмсөж, дорой мэт газар өвдөглөх Монгол эр бунханд мөнхрөхгүй. Олон хөлийн суурьшлаас алсарч хаягдсан нүүдэлчин хог новшгүй, орчин үеийн нөлөөнөөс алдуурч хоцорсон малчин ул мөргүй.

Ул мөргүйчүүдийн амьдрал хотын садандаа гутамшиг ч холын гийчиндээ гайхамшиг.

ТАВ. Суугуул хүмүүс суу билэгшиж, нүүгүүл хүмүүс нүд үзүүрлэгдэж, малчны хотноос панзын хот руу залгамж цувж, Монгол хүнийг моодноос гаргасан хориннэгдүгээр зуун.

Хөхөөний ангаахай мэт харь хэлээр жиргэх хэлмэрчтэй хүүхдүүд. Хэзээ мөдгүй эх орноо хайж, гэр орноо хаяж нисэх элэг нэгт жуулчид. Хөдөөг зүхэж, хотыг чамлаж, чинадыг хүсэх дэлхийн хүмүүс. Хэл хазгайрч, хөл хазгарч, хил хазайх Монголын хойч үе.

Чармай нүцгэн хургачин жаалууд жанжин болсон ч мориноосоо буугаагүй юм. Дээл нь ноорхой анчин хөвүүд дэлхийг эзэлсэн ч гэрээ буулгаагүй юм. Улаан хацартай нүүдэлчид урд, хойддоо дарлагдсан ч уйгуржин бичгээ устгаагүй юм. Уулын мухарт амьдрагсад Улаанбаатарт шахагдсан ч уламжлал соёлоо гээгээгүй юм.

Хэнээ хайвал бид ул мөргүйчүүд,
Хэлээ мартвал тэд ор сураггүйчүүд.

ЗУРГАА. Биологийн өсөлтөө зогссон цагаас хойш би гурван дээл өмссөн. Эхнийх нь 2005 онд эгчийн оёж өгсөн хар тоногтой шаргал тэрлэг, нөгөөх нь 2019 онд хийлгэсэн энэ зураг дээрх хамбан дан дээл. Гурав дахь нь ээжээс минь үлдсэн үстэй дотортой хүрэн торгон дээл.

Эхний хоёрыг баяр ёслол, онцгой үйл явдлаар ээлжлэн өмсдөг ч одоо болтол өөлөх юмгүй шинээрээ. Энэ яваа насандаа би ээжийнхээ хуучин дээлийг ч эдлэж гүйцээж амжихгүй нь бололтой.

Чингис Хаан тансаглалыг үзэн яддаг бөгөөд даруу зохистой хэрэглээг даган мөрддөг байсан тухайгаа Чанчун бумбад илгээсэн захидалдаа дурьдсан байдаг. Тэрээр "Надад нэг л хувцас, нэг л хоол бий. Би жирийн малчидтайгаа адил хүнс хэрэглэн, тэдэнтэй адил навсархай хувцас өмсдөг" гэв. Энэ бол дорд ядуу, дорой бурайн учир биш харин хор шар, хог новш үгүйн учир билээ. Шунал үгүй, ул мөргүй.

Хоршооны шинэ жилийн үдэшлэгт бүсгүйчүүдээ шинэ даашинз өмсөхөд сэтгэлээ чилээж мөнгөө дэмий үрэхгүй байхыг уриалж, бид монгол дээлээрээ гоёв. Баярын сайхан нь уран чаминдаа биш уур амьсгалдаа, хүний сайхан нь өмссөн хувцастаа биш өөдрөг хандлагадаа байдаг даа.

Шинэ хувцас авах бүрдээ би өөртөө "энэ хувцасыг өдөр болгон өмсөнө" гэдэг амлалт өгдөг. Тиймээс аль болох биед тухтай, эдэлгээ сайтай, энгийн загвартай хувцас сонгох хэрэг гарна. Ихэнхдээ л тэр нь футболк, жинс болж таарна. Тиймдээ ч хувцас сонголт миний хувьд хүнс цуглуулахаас ч амархан.

Энэ жил идэвхтэн байгаль хамгаалагч болсноор сонголт улам ч хялбар болов. Ногоон өнгө, гүйцээ!

Би хувцасыг 5 жил тасралтгүй, тайлахгүй өмсөөд ч хуучруулж баралгүй хамаатны дүү нартаа өгдөг байв. Харин хөдөө ирснээр анх удаа ажлын хувцас муудахыг, агаар салхинд гандахыг үзэв.

Би дуртай малгайгаараа 15 жил гангарч, дурлаж авсан компьютерээ 10 жил хэрэглэж, гар утсыг 5 жил барьж, ганц оймсыг 3 жил өмсдөг. Би бараг л ул мөргүй.

ДОЛОО. Хотыг зольж хөдөөг зорихдоо би "малчдын учрыг олно" гэв. Гэвч учраа олуулж, хужираа тунгаалгаж, мад тавиулж, магад гэгээрсэн нь би билээ.

Ул мөргүйчүүд эд нь хэврэг мэт боловч эзэн нь мөнх мэт, гэр нь хамхуул мэт авч, сэтгэл нь хад мэт. Малынхаа хөлд чирэгдэж яваа малчин магад дайснаа элдэж явдаг. Уулын мухарт хаягдсан өвгөн улсынхаа хилийг манаж суудаг. Уруудсан адуугаа эрж явахдаа, уул усаа эргэж тойрдог. Дөрвөн хөллөөд халиар түүхдээ ч төрсөн нутгаа төөлж байдаг.

Ул мөргүйчүүдийн ухаан санаа ургаа хад мэт бат бөх. Үзэл бодол нь үнэнч бөгөөд үл эмтрэм. Цагийн аяс тэднийг үл ялиг мөлгийлгөх ч үнэндээ элээж үл барна. Түлхэж, гулдчиж, хөшиж, өдөж үзэв ч би тэднийг хөдөлгөж эс дийлэв. Чухал нь болоход чулуугаар шуурах тэр өдрийг би сэтгэлдээ сийлж сууна.

Хотын сүүлнээс хөдөөг уяаад хөгжлийн чигтээ цогиулна гэвээс хүүхэд нохойн доог болно.

Үргэлжлэл бий...

Чагдгаагийн Батцэцэг

2023.12 сар

05/05/2024
04/15/2024
03/14/2024

Хүүхэд өөрийгөө илүү сайн таньж мэдэхэд туслах асуултууд

1⃣Чамайг өөрийгөө 3 үгээр тодорхойл гэвэл чи юу гэж хэлэх байсан бэ?( хялбар байвал тоог нэмэгдүүлэх)

2⃣Чамд хамгийн их таалагддаг 5 зүйл, таалагддаггүй 5 зүйл?

3⃣Чамд хэлж байсан хамгийн сайхан үгс? Хамгийн муухай үгс?

4⃣Чамд байгаа ямар 10 зүйлд чи өнөөдөр талархаж болох вэ?

5⃣ Ямар үед чамд хамгийн хэцүү байсан бэ? Яагаад? Тийм байдал дахин үүсвэл юуг өөрөөр хийж болох вэ?

6⃣Ямар үед чи хамгийн жаргалтай байсан бэ?

7⃣ Чи өнөөдөр ном бичих байсан бол юуны талаар бичих байсан бэ?

8⃣Чи өнөөдөр үлгэр зохиох байсан бол ямар үлгэр зохиох байсан бэ?

9⃣Чи амьтан байсан бол ямар амьтан байх байсан бол? Өөр амьтан болохыг хүсэх үү?

1⃣0⃣ Нэг өдрийн турш чи өөр хүн болох боломжтой байсан бол ямар хүн болох байсан бэ?

1⃣1⃣Чи 1 шидэт хүчтэй болох боломж олдвол ямар хүчтэй болох байсан бэ?

1⃣2⃣Ямар үед .... (уурладаг, гунигладаг, айдаг, баярладаг гэх мэт)?

📍Хариулт бүрийн дараа "Яагаад" гэж асуун хариултыг дэлгэрүүлээрэй.

Сэтгэл зүйч Г.Хулан

Намайг инстаграм дээр дагаарай ⬇⬇
https://www.instagram.com/psychologist.khulan/

03/12/2024

40 нас хүрэх үед хүн амьдралынхаа талыг туулснаа ерөнхийдөө мэдэрдэг. Нэг талаас маш гунигтай, нөгөө талаас тайвшрах мэдрэмж авдаг эгзэгтэй үе юм. Ямартай ч энэ үеэс хойш таны амьдрал нилээн өөрчлөгдөнө. Энэ талаар гадны туршлагатай мэргэжилтнүүдийн бичсэнийг базаад оруулъя.

1. Оршуулах ёслолд оролцох нь нэмэгдэж, улмаар та зохион байгуулах үе ирнэ. Эргэн тойрны хайртай хүмүүс өнгөрч, энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Хэн ч оршуулганд суралцдаггүй бөгөөд амьдрал сургаж эхэлнэ.

2. Эргэн тойрны хүмүүс эрүүл мэндээ хайхардаг & хайхардаггүй гэсэн маш том хоёр заагт туйлширч эхлэхийг та анзаарна. Та аль заагт орохоос хамаарч үлдсэн амьдралын чанар шууд хамаарна.

3. 20-той, 30-тай байхад фитнесээр хичээллэхдээ гоё биетэй болох нь нэгдүгээрт байсан бол 40 наснаас хойш эрүүл байх, гэмтэл бэртлээс хол байх нь нэгдүгээрх зорилго болно.

4. Хэрвээ та mental-аа сайн сургаж, хичээхгүй бол 40 наснаас хойш гомдомтгой, хорсомтгой, өс санамтгай болох нь илүү элбэгшдэг гэнэ. Айхтар хүмүүс энийг мэддэг тул сүмд явах, спортоор хичээллэх зэргээр сэтгэцээ эрүүлжүүлж байдаг аж.

5. Хүн бүрт хийх ёстой зүйл гэж байдаг. Үүнийгээ эс хийх нь таны үлдсэн амьдралыг маш будилаантай хэцүү болгоно. Хийх ёстойгоо яаж ийгээд хийж байгаарай.

6. 40 хүртлээ хялбар амьдралыг сонгосон бол үлдсэн 40 жил хэцүү өнгөрнө. 40 хүртлээ хэцүү амьдралыг сонгосон бол үлдсэн 40 жил сайхан өнгөрнө. Жишээ нь 20 наснаасаа спортоор хичээллэж, үр хүүхэдтэй гэр бүлтэй болсон бол үлдсэн амьдралдаа эрүүл саруул, гэр бүлтэйгээ аз жаргалтай байна гэсэн үг.

7. 40 наснаас хойш таны спортын чиглэл хурд хүчийг илүүд үзэхээ байж эв дүй, сунгалт руу чиглэх ёстой.

8. Залуу хүмүүстэй ойрхон байхыг хичээгээрэй. Тэд танд энерги өгч, шинэ трэндээс хоцрохгүй байхад тусална.

9. Нэр алдрын төлөө хөөцөлдөхөө одоо больсон нь дээр гэдгийг та хүссэн хүсээгүй ойлгоно. Хичнээн нэр алдартай боллоо ч, үүнд эцэс төгсгөл байхгүй бөгөөд үргэлж таны энергийг сорж байгааг та үнэнээр хүлээн зөвшөөрнө.

10. Хүмүүс хайртай гэдгээ олон янзаар илэрхийлдгийг та гэнэт ойлгоно. Зарим ээжүүд сайхан хоол хийдэг бол зарим нь сайхан үг хэлнэ. Зарим нь зүгээр л хажууд байгаагаа хайр гэж ойлгоно. Бүгд л үнэн юм.

11. Үгүй гэж хэлэхгүй бол цаашдаа хэцүү гэдгийг мэдэрнэ. Эрх чөлөөгөө хадгалъя гэвэл Үгүй гэх зоригтой байх ёстой болжээ.

12. Нэр алдар, албан тушаал, мөнгө ярьдаг хүмүүсээс одоо зайгаа барих цаг болжээ. Тэдэнтэй орооцолдвол та ч гэсэн хэрчүүлнэ.

13. Найзууд чинь хоёр хуваагдаж байгааг анзаарна. Нэг нь баар саванд илүүтэй тааралдах бол нөгөө нь оршуулга дээр хамт байдаг хүн юм. Та цаашдаа хоёр дахь найзтайгаа илүү цагийг өнгөрөөвөл дээр.

14. Хүмүүсийг танихдаа гадна төрхөнд биш дадал зуршлыг нь харахад л болно гэдгийг та мэднэ. Зөөгчтэй хэрхэн харьцаж байгаа, машинаа яаж тавьж байна, явган хүнийг явуулж байна уу, гудамжинд тааралдсан хүүхэдтэй мэндэлж байна уу, хэрэглэсэн цаасаа хэрхэн хаяж байна, дэлгүүрийн сагсыг тавихдаа хэр зөөлөн байгааг нь анзаарахад л хангалттай.

15. Жижиг ч, том ч бай аливаа ажлыг хийхэд адилхан хүч гардаг. Иймээс томхон юм руу зүтгэсэн нь дээр бололтой.

16. Одоо үед хүн дунджаар 7 цагийг утсаа ухаж өнгөрөөдөг болжээ. Пүүү... Та цаашдаа 11 жилийг утсаа харах нь байна шд. Үүний оронд гадаа гарч, хүмүүстэй ярилцаж жинхэнээсээ амьдраарай.

17. Амжилтад хүрэх эхний бөгөөд хамгийн найдвартай арга бол дэвжээнд гарах явдал юм. Та олон жил дэвжээнээс зугтсан бол одоо гарцгүй. Дэвжээндээ гарагтун.

18. Хоёрдахь найдвартай арга бол ажиллаж эхлэх явдал юм. Дэвжээндээ гараад ажиллаад эхлэхээр юмс өөрчлөгдөж эхэлнэ.

19. Гуравдах нь харин бага багаар ч гэсэн тасралтгүй сайжрах явдал юм. Өдөр бүр 1 хувиар сайжрахад л 3 сарын дараа танигдахгүй болно.

20. Амархан гомддог бол таныг удирдахад амархан гэсэн үг. Одоо больсон нь дээр.

21. Сэтгэл хөдлөлөө хэн нэгэнд бүү тохоорой. Таны сэтгэл хөдлөл бол таны л гаргаж буй араншин. Ууртай бол таных, хүүхэд шиг гэнэн бол бас л таных.

22. Хүн амьтнаас ялгагддаг нэг том зүйл нь сэтгэл хөдлөл юм. Иймээс үүнийгээ зөв удирдаж, чиглүүлж байх нь 40 настанд заавал сурах ёстой чадвар юм. Одоо хойшлуулах цаг байхгүй. Баар савнаас холдож, гадаа гарч дугуй унах цаг нэгэнт болжээ.

23. Одоо нас таны шалтаг байх боломжгүй болсон. Залуу хүн алдаа л биз гэх мэт үгс танд үйлчлэхгүй. Үүнээс хойш гаргасан алдаа бүр танд том хохирол авчрах болно. Иймээс болгоомжтой байж, аль болох алдаагүй ажиллаж амьдрах цаг болжээ.

24. Өмнөх шигээ байхаа нэгэнт больсныг мэдрэх маш гунигтай байдаг. Залуустай сагс тоглоод барахгүй болсноо яалт ч үгүй ойлгоно. Харин тэдний уураг тархи нь болох боломжтойгоо ойлгох цаг болжээ. Та магадгүй сайн дасгалжуулагч, сайн тренер, сайн coach, сайн ментор болж болно.

25. Дараагийн 40 жилд та бас л маш их юмыг өдөр бүр сурах ёстой. Хэрвээ сурахгүй л юм бол та 40 жил биш 10-20 жил л гунигтай амьдарна.

03/10/2024

Address

Vancouver, BC

Opening Hours

Monday 9am - 5pm
Tuesday 9am - 5pm
Wednesday 9am - 5pm
Thursday 9am - 5pm
Friday 9am - 5pm
Saturday 9am - 5pm

Telephone

+17789526767

Alerts

Be the first to know and let us send you an email when Sidex Construction posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Sidex Construction:

Share