14/10/2026
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй энэхүү стратегийн ач холбогдол бүхий төслийн бүтээн байгуулалтад MEIL компани оролцож, үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт болон төслийн ажлуудыг амжилттай урагшлуулахын төлөө ажиллаж байна.
Төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж буй энэ үед төр, засгийн удирдлагуудын анхаарал, дэмжлэг нь төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
MEIL компани нь төслийн баг, инженер техникийн ажилтнууд болон нийт ажилчдынхаа хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадварт тулгуурлан бүтээн байгуулалтын ажлыг чанар, аюулгүй ажиллагаа, хариуцлагын өндөр түвшинд гүйцэтгэхийг зорин ажиллаж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын шатахууны импортын хараат байдлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
2026.10.12
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
Engineers India Limited
Megha Engineering and Infrastructures Ltd