01/07/2026
Light Steel Construction үйлдвэрийн нээлт амжилттай болж өнгөрлөө
Монголын барилгын салбарт хурд, чанар, нарийвчлал болон шинэ технологийн үнэ цэнийг нэмэх зорилготой LIGHT STEEL CONSTRUCTION - Хөнгөн ган карказ үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Манай үйлдвэр нь хөнгөн ган карказан хийцийн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлж, зуслангийн байшин, аялал жуулчлалын бааз, уул уурхайн кемп, амины орон сууц, өргөтгөл болон модуль барилгын шийдлүүдийг илүү хурдан, бат бөх, үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн зочид үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн процесс, 89 мм, 140 мм болон 300 мм профилийн шийдэл, угсралтын давуу талуудтай танилцаж, хөнгөн ган карказан технологийн хэрэглээ, боломжийн талаар мэдээлэл авлаа.
Бидний зорилго бол Монголын цаг уур, барилгын хэрэгцээ, хөгжлийн шаардлагад нийцсэн орчин үеийн, найдвартай, хурдан баригдах барилгын системийг зах зээлд нэвтрүүлэх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, бидний шинэ эхлэлийг хамтдаа хуваалцсан эрхэм зочид, хамтран ажиллагч байгууллагууд, инженер техникийн баг болон нийт дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Light Steel Construction — Хурдтай, бат бөх, ирээдүйн барилгын шийдэл.
#БарилгынШинэТехнологи