08/06/2026
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр, Даланзадгад сумын хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хоёр байршилд газар чөлөөлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
1. Тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин Барилга угсралтын конторын дутуу барилга бүхий газрыг /Цагдаагийн газрын урд талд/ чөлөөлж, 960 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулна.
2. Гуравдугаар багийн нутаг дэвсгэрт, 1 дүгээр сургуулийн хашаанд байрлах хуучин уурын зуухны барилга бүхий газрыг чөлөөлж, сургуулийн орчныг тохижуулан спортын талбай болон авто зогсоолын талбайг өргөтгөн байгуулах ажлыг хэрэгжүүлнэ.
Иргэдийн ая тухтай амьдрах орчин, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хотын дахин төлөвлөлтийн ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна.