Дорноговь Аймгийн Инженерүүдийн Холбоо

Дорноговь Аймгийн Инженерүүдийн Холбоо “Local roots. National strength. Global engineering.”

Хөрөнгө оруулалтын форум - 2026-д инженерүүдийн холбоо оролцож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг QR кодоор аваарай.Хөрөнгө о...
27/04/2026

Хөрөнгө оруулалтын форум - 2026-д инженерүүдийн холбоо оролцож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг QR кодоор аваарай.
Хөрөнгө оруулах: https://dornogovi.one/tusul?cat=energy

11/04/2026
03/04/2026
27/03/2026
22/03/2026

📢 СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮР ХОЛБУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАХ ЗААВАР 👇

🟢20 кВт хүртэл хүчин чадалтай бол: Хэрэглэгч та сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр холбуулах хялбаршуулсан хүсэлтээ
👉 Цахимаар: https://itc.energy.mn/⁠�
👉 Эсхүл цаасаар: Түгээх компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан
гаргах боломжтой.

🟢 20 кВт-аас дээш хүчин чадалтай бол: Үүсгүүр холбуулах техникийн нөхцөлийг
👉 Зөвхөн цахимаар: https://itc.energy.mn/⁠�
хаягаар дамжуулан авна.
⚡️ Сэргээгдэх эрчим хүчээ хялбар, шуурхай холбуулъя!

⚡️СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ♻️Эрчим хүчний сайдын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/42 ду...
13/03/2026

⚡️СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

♻️Эрчим хүчний сайдын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/42 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам” хэрэгжиж эхэллээ.
Батлагдсан журмыг эндээс үзнэ үү:

www.energy.gov.mn/post/173190

🔆Мөн тус журмын 2.1.4-т заасны дагуу сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн угсралт, суурилуулалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын судалгааг доорх холбоосоор авч байна.

https://forms.gle/oCwRWvkSuds8kpq46

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЙДЛИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА    Сайншанд хотын Захирагчийн ажлын албанаас “Дорного...
10/03/2026

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЙДЛИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайншанд хотын Захирагчийн ажлын албанаас “Дорноговь аймгийн Инженерүүдийн холбоо”, “Грийн Солар Энержи” ХХК, “Гүехэн далай” ХХК-тай хамтран сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний хэрэглээ, ач холбогдол, үр ашиг болон хэрэглээнд нэвтрүүлэх боломжийн талаар иргэдэд мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад сумын 7 багийн нийт 28 иргэн хамрагдаж, сэргээгдэх эрчим хүчийг ахуйн хэрэглээнд ашиглах боломж, давуу тал, эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээлэл авлаа.

Эрхэм хүндэт эмэгтэй инженерүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. 🌹Ух...
08/03/2026

Эрхэм хүндэт эмэгтэй инженерүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. 🌹

Ухаалаг,зоригтой эмэгтэйчүүд та бүхний амьдрал аз жаргал, амжилт бүтээл, гэрэл гэгээгээр дүүрэн байх болтугай. ✨

Гэртээ нарны панель тавих гэж байгаа бол энэ дарааллаар явнаУИХ-аас сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх тогтоол...
04/03/2026

Гэртээ нарны панель тавих гэж байгаа бол энэ дарааллаар явна

УИХ-аас сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх тогтоолыг баталсан.

Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ЭХЯ журмыг шинэчлэв.

Гэртээ нарны панель тавих гэж байгаа бол энэ дарааллаар явна.

Гэртээ нарны панель тавих гэж байгаа бол энэ дарааллаар явна

УИХ-аас сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх тогтоолыг баталсан.

Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ЭХЯ журмыг шинэчлэв.

Гэртээ нарны панель тавих гэж байгаа бол энэ дарааллаар явна.

УИХ-ын гишүүн
Мөнхчулууны Энхцэцэг
2026-03-04

МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН НЭГДЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА         Өнөөдөр Дорноговь аймагт үйл ажилл...
04/03/2026

МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН НЭГДЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

Өнөөдөр Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, бизнесийн нэгдлийн уулзалт Соёмбо цогцолборт зохион байгуулагдлаа. Уулзалтад Дорноговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын хөгжлийн газар, Сайншанд сумын Засаг даргын тамгын газар, мөн 12 мэргэжлийн холбоо, бизнес нэгдлийн удирдлагууд, цаашид шинээр байгуулагдаж байгаа сонирхлын бүлгүүд оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үр дүнд мэргэжлийн холбоод, бизнесийн нэгдэл хамтарсан “Зөвлөлдөх зөвлөл”-ийг “Их говийн хөгжлийн гарц” ОНӨААТҮГ-ын дэргэд байгууллаа. Энэхүү Зөвлөлдөх зөвлөл байгуулагдсанаар аймгийн эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, бизнес, мэргэжлийн холбоодын чадавхыг нэгтгэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, гишүүн байгууллагуудыг үйл ажиллагааг уялдуулах зэрэг давуу тал бий болж байгаа юм.
“Их говийн хөгжлийн гарц” ОНӨААТҮГ нь орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын менежмент, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийг дэмжих замаар бизнесийн орчныг сайжруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус зөвлөлдөх зөвлөл нь 1 жилийн хугацаатай бөгөөд мэргэжлийн холбоод, бизнесийн нэгдэл байгууллагуудад нээлттэй хамтран ажиллана.

Уулзад дараах холбоод оролцлоо:
1. Дорноговь дахь Худалдаа аж үйлвэрлэлийн танхим
2. Ажил олгогч эздийн “Ханбаян” холбоо
3. Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбоо
4. “Дорнын говь тариаланчдын холбоо” НҮТББ
5. Дорноговь аймгийн эмэгтэйчүүдийн бизнес түүчээ ГҮТББ
6. Бизнес эмэгтэйчүүдийн холбоо
7. Дорноговь аймгийн инженерүүдийн “Ололт” холбоо
8. “Тэргүүн гоёл” Үсчин гоо сайханчдын холбоо
9. BNI OASIS Дорноговь салбар
10. “Говь”тогооч нарын холбоо
11. Дорноговь аймгийн Авто тээвэрчдийн холбоо
12. Дорноговь аймгийн Барилгачдын холбоо

Address

Sain-Shand
44100

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь Аймгийн Инженерүүдийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share