MTU Mongolia

MTU Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MTU Mongolia, Engineering service, Тэц4, Ulaanbaatar.

25/12/2025

Season’s greetings from RR MTU 🌎🌍🌏

MTU зохион байгуулж буй бүс нутгийн Дилер байгууллагуудын хурал зөвлөгөөн амжилттай болж байна.Монгол Улсыг төлөөлөн алб...
13/11/2025

MTU зохион байгуулж буй бүс нутгийн Дилер байгууллагуудын хурал зөвлөгөөн амжилттай болж байна.

Монгол Улсыг төлөөлөн албан ёсны дилер Сансар Сэйлс энд Сервис ХХК оролцлоо. NextGen S4000 болон Extended Lifetime Component шинэ бүтээгдэхүүнүүд нэвтрэх нь ээ.

MTU брэндийн Монгол дахь дилер
Сансар Сэйлс энд Сервис ХХК
Холбоо барих: 9999-0415
И-мэйл: [email protected]

V20 Diesel EngineMTU брэндийн нэг бүр нь 2.5 Мегаватын хүчин чадалтай, 20V4000 буюу салаа 20 цилиндертэй цахилгаан үүсгү...
29/08/2025

V20 Diesel Engine

MTU брэндийн нэг бүр нь 2.5 Мегаватын хүчин чадалтай, 20V4000 буюу салаа 20 цилиндертэй цахилгаан үүсгүүр - генератор Монгол Улсад ажиллаж байна. MTU дизель генератор нь түлшний зарцуулалт бага, их засвар хийх мот цаг урт зэрэг олон давуу талтай тул дэлхий дахинд атомын цахилгаан станц, томоохонд тооцогдох дэд бүтцүүд, бидний сайн мэдэх урд хөршийн Бээжин, Шанхай Тауэр гэх мэт стратегийн чухал төслүүдэд MTU дизель генераторыг сонгон ашиглаж байна.

Тус V20 дизель генератор нь Монгол Улсад анх 2011 онд Ухаа Худгийн төсөл дээр ашиглагдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн шаардлагатай үед цахилгаан эрчим хүчээ гарган нөөцөнд ажиллаж байна. Манай 20V4000 дизель генераторууд маань өнгөрсөн жилээс эхлэн алтны төсөл дээр 2ш, энэ жилээс мөн зэс алтны томоохон төсөл дээр 6ш шинээр ажиллаж эхэллээ.

Монгол дахь албан ёсны дилер байгууллага

Сансар Сэйлс энд Сервис ХХК
Холбоо барих: 9999-0415
И-мэйл: [email protected]

MTU – Motoren and Turbinion UnionУул уурхайн хүнд даацын техник нь өндөр ачаалал, хэт халалт болон шингэний гоожилт гэх ...
18/08/2025

MTU – Motoren and Turbinion Union

Уул уурхайн хүнд даацын техник нь өндөр ачаалал, хэт халалт болон шингэний гоожилт гэх мэт эрсдэлтэй нөхцөлд байнгын ажилладаг. Техник ажиллаж байх явцад хөдөлгүүрийн турбины гадаргуу улайсан халах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ үед тухайн гадаргуу дээр түлш, эсвэл гидр гэх мэт шингэн цацарвал яах вэ? Мэдээж тэр даруй гал авалцаж тодорхой хэдэн хүчин зүйлийн улмаас хөдөлгүүр, цаашлаад техник тэр чигтээ галд шатах өндөр эрсдэлтэй. Хөдөлгүүр, цаашлаад техник нь дээрх шалтгааны улмаас шатсан тохиолдлууд дэлхийд, бүр Монголын уул уурхайд хэд хэдэн удаа гарсан гэвэл та итгэх үү? Энэ нь уул уурхайн эцсийн хэрэглэгчдэд маш том хохирлыг дагуулаад зогсохгүй техник нь бүрэн ашиглах боломжгүй болох хүртэл нөхцөл байдал үүсдэг байна.

Тэгвэл MTU хөдөлгүүрийн усан хөргөлттэй турбин нь энэхүү галын эрсдэлийг 99% бууруулж, хэрэглэгч болон техник үйлдвэрлэгчийн таашаалд нийцээд байна. V16 цилиндертэй S4000 загвар нь 220-300 тонны өөрөө буулгагч, мөн өндөр хүчин чадлын экскаватор дээр суурилагддаг бөгөөд түүний 2 ширхэг, нэг бүр нь 106 кг жинтэй турбин нь гадуураа усан хөргөлттэй тул дээрх эрсдэлээс санаа зовох зүйлгүй.

Монгол улсад Эрдэнэс Таван Толгой ХК ашиглаж буй 37 ширхэг 240 тонны даацтай өөрөө буулгагчид манай MTU брэндийн дээрх турбинтай хөдөлгүүр суурилсан.

MTU брэндийн Монгол дахь төлөөлөгч
Сансар Сэйлс энд Сервис ХХК
Холбоо барих: 9999-0415
И-мэйл: [email protected]

MTU дизель хөдөлгүүр нь Монголын томоохон уул уурхайн өөрөө буулгагч техник (60-260 тонн), өндөр хүчин чадлын генератор ...
12/08/2025

MTU дизель хөдөлгүүр нь Монголын томоохон уул уурхайн өөрөө буулгагч техник (60-260 тонн), өндөр хүчин чадлын генератор (2200 kW) болон бусад техник хэрэгсэлд суурилагдан тасралтгүй ажиллаж байна. Манай байгууллага нь MTU хөдөлгүүрийн стандарт их засвар Engine Rebuild-г Монгол Улсад анх удаа хийж гүйцэтгэхээр Улаанбаатар дахь Их Засварын Төвөө байгуулаад байна.

Стандарт их засварыг Монгол Улсдаа хийж гүйцэтгэснээр цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэхээс гадна гадагш урсдаг байсан энэ төрлийн үйлчилгээг дотооддоо бүрэн нэвтрүүлж буй томоохон алхам юм.

Сансар Сэйлс энд Сервис ХХК
Их засварын төв хаяг: Улаанбаатар хот
Баянгол дүүрэг 20-р Хороо, Тэц4 гудам 73
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
📧 [email protected]
☎️9999-0415

Герман брэнд, Герман чанар, танд юу бодогдож байна?Мэдээж хүн бүрт хамгийн түрүүнд Mercedes Benz санагдаж байгаа байх. Х...
04/08/2025

Герман брэнд, Герман чанар, танд юу бодогдож байна?
Мэдээж хүн бүрт хамгийн түрүүнд Mercedes Benz санагдаж байгаа байх.

Харин MTU дизель хөдөлгүүрийг зохион бүтээж үндэс суурийг нь хэн тавьсан гэж бодож байна, тэр бол Mercedes Benz-г үүсгэн байгуулагч ноён Вилхэлм Мэебах (Wilhelm Maybach) болон түүний хүү Карл Мэебах (Karl Maybach) нар юм.

Германд төвтэй тус брэнд нь тэртээ 1909 онд ноён Мэебах-н зохион бүтээсэн дотоод шаталтын хөдөлгүүрээр бизнесийн гараагаа эхэлж, түүхийн явцад олон салбарт хэрэглэгдэж, шинэчлэгдэж сайжирсаар өнөөгийн бидний MTU хөдөлгүүр бий болсон түүхтэй. Батлан хамгаалах болон стратегийн голлох салбаруудад тэргүүлэгч тус брэнд нь 2011 онд Rolls Royce групп тус брэндийг өөртөө нэгтгэснээс хойш дэлхийн уул уурхайн салбарт хүч түрэн орж ирсэн бөгөөд түүний онцлог давуу талууд нь тус зах зээлд маш хурдацтай өрсөлдөөнийг бий болгосон юм. MTU хөдөлгүүрийн түлш зарцуулалт, чанар, бэлэн байдал зэрэг эдийн засгийн үр өгөөж нь түүнийг өнөөдөр уул уурхайн бас нэгэн гол тоглогч болгоод байгаа билээ.

Монгол дахь цор ганц албан ёсны дилер:
Сансар Сэйлс энд Сервис ХХК
Холбоо барих: 9999-0415
И-мэйл: [email protected]

28/07/2025

Дэлхийн томоохон уул уурхайн хүнд даацын техник үйлдвэрлэгч XCMG брэнд нь MTU дизель хөдөлгүүрийг техниктээ сонгон ашиглаж байна. Үүний нэг хэсэг болох XDE240 болон XDE260 (240-260тонн) өөрөө буулгагч нь Эрдэнэс Таван Толгойн Цанхын уурхайд нийт 37 ширхэг ажиллаж байна. Манай байгууллага нь Монгол дахь цор ганц албан ёсны төлөөлөгч бөгөөд үйлдвэрийн нэрийн өмнөөс тэдгээрийн баталгаат хугацааг 24/7 хариуцан ажилладаг. Дашрамд дурдахад өнгөрсөн 1 жилийн хугацаан дахь MTU хөдөлгүүрийн бэлэн байдал 99%-с дээш байсан нь тус брэндийн чанар, албан ёсны үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлсэн засвар үйлчилгээ нь найдвартай байсныг илтгэх гол хэмжүүр юм. Мөн ч тус хөдөлгүүр нь Монголын уул уурхай, эрс тэс цаг агаар болон нөхцөлд тохирох брэнд гэдгээ батлан харууллаа.

Сансар Сэйлс энд Сервис ХХК
Их засварын төв хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20-р Хороо, Тэц4 гудам 73.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
📧[email protected]
☎️9999-0415

Дэлхийд тэргүүлэгч Германы дизель хөдөлгүүрийн MTU брэнд нь Монголын зах зээл, тэр дундаа уул уурхайн салбарт маш эрчимт...
22/07/2025

Дэлхийд тэргүүлэгч Германы дизель хөдөлгүүрийн MTU брэнд нь Монголын зах зээл, тэр дундаа уул уурхайн салбарт маш эрчимтэй өсөн нэмэгдсээр байна. Бид танд MTU үйлдвэрийн баталгаа, чанартай сэлбэг, найдвартай засвар үйлчилгээг санал болгож байна.

Монгол дахь албан ёсны дилер
Сансар Сэйлс энд Сервис ХХК

Их засварын төвийн хаяг: Улаанбаатар хот
Баянгол дүүрэг 20-р Хороо, Тэц4 гудам 73
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
📧 [email protected]
☎️9999-0415

MTU Брендийн Монгол дахь Албан Ёсны Диллер
14/05/2025

MTU Брендийн Монгол дахь Албан Ёсны Диллер

Address

Тэц4
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699990415

Alerts

Be the first to know and let us send you an email when MTU Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share