Terguun Kharaat LLC

Terguun Kharaat LLC Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх Эрчим Хүчний Яамны тусгай зөвшөөрөлтэй компани юм.

Тэргүүн Хараат ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээ, зүгшрүүлэлтийн ажлууд хийж гүйцэтгэж ирсэн. 2020 оноос эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дулааны эх үүсвэр барих, угсрах, ашиглах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд Дорнод Аймгийн сумдын төвд нэгдсэн дулааны сүлжээ барих томоохон төслийг эхлүүлэн ажиллаж байна.
Компанийг үүсгэн байгуулагч Б.Д

олгормаа нь эрчим хүчний салбарт 18 жил мэргэшсэн инженер техникийн ажилтан, ДЦС-4 ТӨХК-ий дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай инженер техникийн ажилтан бөгөөд одоо компаний зөвлөх, төслийн удирдагчаар ажиллаж байна.
Манай компанид Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МУ-н зөвлөх инженерүүд, туршлагатай болон залуу дулааны инженерүүд, даралтат сав, шугам хоолойн категоритой огтлогч, гагнуурчин зэрэг ДЦС-уудад мэргэжлээрээ 4-35 жил ажиллаж байсан туршлагатай хүний нөөцтэй ажиллаж байна

Манай компани нь нь хөдөө орон нутгийн дэд бүтцийн халаалтын зуухны болон дулаанжуулалтын шугамын судалгаа, дулааны эрчим хүчний хэрэглээ, тарифын үндэслэл зэргийг тооцоолсноор төслийн санал боловсруулж, төслийн үе шатны зураг, төсөв, төрөл бүрийн танилцуулга, төсөл бичих, зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Та бүхэн бидэнтэй холбогдсоноор танай байгууллагын ажил урагшилна гэдэгт бид итгэлтэй байна.

Баярлалаа

Address

NOMIN HOLDING, 1F
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Terguun Kharaat LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Terguun Kharaat LLC:

Share

Category