09/09/2025
5 алхам:
1. “10–15–20” дүрэм: #Шал, #ханан, #дээврийг дулаалах
Эхний алхам бол шал, ханан, дээврийг зөв хэмжээгээр дулаалах. Тэгэхдээ:
• Шал → 10 см дулаалга
• Хан → 15 см дулаалга
• Дээвэр → 20 см дулаалга
Дулаалгын материал сонгохдоо та бүхэн хөөс, эрдэст хөвөн, шүрсдэг хөөс, XPS зэргээс алийг ч сонгох дулаалах нь та бүхний өөрсдийн сонголт. Дээрх хэмжээгээр дулаалсан байшинд өвөл дулаан, зун сэрүүн хадгалагдах бөгөөд халаалтын зардал багасдаг.
Жишээ: Ханын дулаалга байхгүй байшинд дулаан алдагдал нь 30%, дээврээр дамжин 20%, шал 10% эзэлдэг. Харин дээрх хэмжээгээр дулаалбал жилд халаалтын зардлыг 50% хүртэл хэмнэх боломжтой.
2. “Тэвний чинээ нүхээр тэмээн чинээ жавар орно” #Битүүмжлэх
Хичнээн сайн дулаалсан ч хаалга, цонх, булан, хоолой дамжуулсан завсар зай, шураг нүх гэх мэт жижиг нүх үлдсэн бол дулаан алдагдана.
Иймээс:
• Шахмал хөөс, герметик, битүүмжлэх тууз ашиглаад завсар зай бүрийг бөглөх хэрэгтэй.
• Үүнийг сайн хийвэл дулаалгын үр дүн 30–50%-иар нэмэгдэж, халаалтын мөнгө ч хэмнэгдэнэ.
Жишээ: Зөв битүүмжлээгүй байшинд жилд 0.5–1 сая төгрөгийн дулаан алдагддаг. Харин завсар зай бүрийг бөглөсөн бол энэ алдагдал багасдаг.
3. #Цонх, #хаалганы дулаан алдагдлыг багасгах
Цонх, хаалга бол дулаан алдагдлын хамгийн том “хүчин зүйл”.
Цонх:
• 3 давхар шилтэй, low-E бүрхүүлтэй, аргон хийтэй шил сонгох.
• Сайн цонх ч завсар зай, рамны битүүмжлэл алдагдалгүй байх ёстой.
Хаалга:
• Дулаан тусгаарлагчтай, жийрэг резин сайтай хаалга сонгоно.
• Нэмэлт арга – үүдний тамбар: үүдээр ороод жижиг өрөөнд дулаан хадгална.
Энгийнээр хэлбэл: цонх, хаалга хоёрын дулаан алдагдлыг багасгавал байшинг дулаан байлгах 20%-ийн үр ашиг нэмэгддэг.
4. Дулаан, битүүмжилсэн байшинд #агааржуулалт хэрэгтэй
Одоо байшинг дулаалсан бол дараагийн чухал алхам – агааржуулалт.
• Өмнө нь салхи байшингийн завсар зайгаар ордог байсан бол одоо агаар дутагдаж, доторх агаарт чийг хуримтлагдаж, мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй.
• Тиймээс ERV/HRV дулаан солилцууртай агааржуулалт суурилуулах хэрэгтэй.
• Энэ систем гаднаас орж буй хүйтэн агаарыг доторх дулаан агаартай холилдуулж, дулаан алдагдалгүйгээр цэвэр агаар оруулдаг.
Жишээ: ERV/HRV системийг ашигласнаар халаалтын энергийг 5-10%-иар хэмнэдэг, мөн чийг, мөөгөнцөр үүсэх эрсдлийг 70% багасгадаг.
5. #Халаалт сонгохдоо анхаарах зүйлс
Сайн дулаалсан байшинд халаалтын хүчин чадал багасна, эрчим хүчний зарцуулалт буурна.
#Халаалтын шийдэл:
• Цахилгаан халаалт, дулааны насос, зуух гэх мэт.
• Сонгохдоо: өрөөг жигд халаадаг, агаарын орчинд хог хаягдалгүй, шөнийн тариф ашиглах боломжтой, дулаанаа тохируулж барьдаг байх нь чухал.
Автомат удирдлага:
• Дулааны мэдрэгчтэй термостат ашиглавал эрчим хүчний зардлыг 10-20% хэмнэнэ.
Дээрх 5 алхамаар дулаалсан байшингийн дулааны хэмнэлт, үр дүн
• Шал, ханан, дээвэр дулаалж, битүүмжлэл сайжруулах → халаалтын эрчим хүчний зарцуулалт 30-50%-иар багасна.
• Цонх, хаалга сайжруулах → дулаан алдагдлыг 15–20%-иар багасгаж, дулаан хадгалах чадвар нэмэгдэнэ.
• Агааржуулалт (ERV/HRV) → халаалтын энергийг 5-10%-иар хэмнэнэ, чийг, мөөгөнцөр үүсэх эрсдлийг бууруулна.
• Автомат халаалт → эрчим хүчний зардлыг 10-15% хэмнэнэ.
• Нийт үр дүн: жилд 1-1,5сая төгрөг хэмнэх боломжтой, байшингийн дулаан хадгалах чадвар 60-80%-иар сайжирна.
Copy # Хашаандаа сайхан амьдаръя ТББ-н тэргүүн: Цэнгэний Түмэнбаяр