Dayan Contract Mining LLC / Даян Контракт Майнинг ХХК

Dayan Contract Mining LLC / Даян Контракт Майнинг ХХК A Mongolian company with international expertise in underground development.

Уламжлал ёсоор нийт ажилтны хүүхдүүддээ баярын бэлгээ түгээж эхэллээ.  Даян дэлхийн ирээдүйг авч явах хүүхдүүдийнхээ төл...
25/05/2026

Уламжлал ёсоор нийт ажилтны хүүхдүүддээ баярын бэлгээ түгээж эхэллээ.

Даян дэлхийн ирээдүйг авч явах хүүхдүүдийнхээ төлөө, тэднийг эрүүл биетэй, саруул ухаантай, хүнлэг бас чадварлаг байх орчныг бүрдүүлэхийн төлөө бид хичээсээр байх болно.
Хүүхдүүд та нар минь ч бас хичээгээрэй. Эзэн нь хичээвэл заяа нь хичээдэг юм шүү.

Хүүхдийн баярын мэнд хүргэе!

#ХүүхдийнБаяр #АзЖаргал #ГэрБүлХайр

***

As usual, we have started distributing children’s gifts to all employees' children.

We will continue to strive for the sake of our children, who will lead the future of the world, and to create an environment where they will be healthy, intelligent, humane, and competent.
Children, try hard too. When you try, fate will try hard.

Happy Children's Day!

Доорх байршлуудаас бэлгээ аваарай.

📍Улаанбаатар хотын ажилтнууд:
Байршил: УБ хотын оффис, 4-р давхарт
Огноо: 2026 оны 05 сарын 25-наас 2026 оны 05 сарын 29ны өдрүүдэд
Ажиллах цаг: 09:30 - 16:00 цагийн хооронд (Цайны цагаар ажиллана)
Хасу центр /4-р цахилгаан станцын зүүн талд/
Огноо: 2026 оны 05 сарын 25-наас 2026 оны 05 сарын 29ны өдрүүдэд

📍 Өмнөговь аймгийн ажилтнууд:
Байршил: Өмнөговь аймгийн Даланзадгад хотын оффис (Шинэ Даланзадгад GB town, 5-р байр 103 тоот, Даян оффис)
Холбогдох утас: 95950267
Огноо: 2026 оны 05 сарын 25-наас 2026 оны 05 сарын 29ны өдрүүдэд
Ажиллах цаг: 9:00-18:00 цагийн хооронд
📍Ханбогд сумын ажилтнууд:
Байршил: Өмнөговь аймгийн Ханбогд сум, 2-р сургуулийн урд, Баярхүүгийн 1-12 тоот Наранцацрал
Холбогдох утас: 88609095, 95916667
Огноо: 2026 оны 05 сарын 25-наас 2026 оны 05 сарын 29ны өдрүүдэд
📍Манлай сумын ажилтнууд:
Байршил: Өмнөговь аймгийн Манлай сум (Хайрхан мини март, Отгондүү Батнасан)
Холбогдох утас: 88189630, 88970443
Огноо: 2026 оны 05 сарын 25-наас 2026 оны 05 сарын 29ны өдрүүдэд
📍Баян-Овоо сумын ажилтнууд:
Байршил: Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд (Төртайван Энхтүвшин)
Холбогдох утас: 88407744
Огноо: 2026 оны 05 сарын 25-наас 2026 оны 05 сарын 29ны өдрүүдэд

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг 2026” арга хэмжээний хүрээнд болсо...
05/05/2026

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг 2026” арга хэмжээний хүрээнд болсон спортын уралдаан тэмцээнүүдэд дараах амжилттай оролцлоо.

🥈 Воллейбол - Мөнгөн медаль
🥇 Ширээний теннис – Алтан медаль /эмэгтэй /
🎯 Дартс – Шагналт байр
🚜 Экскаваторын ур чадварын тэмцээн- Тусгай байр тус тус эзэллээ.

Ээлжийн амралттай байсан ажилтнуудаас бүрдсэн баг тамирчид маань бэлтгэл сургуулилт бага хийсэн хэдий ч амжилттай оролцож чадсанд бахархалтай байна.

***
We are proud to share our achievements from the “Mining Open Day 2026” held in Dalanzadgad, Umnugovi Province!
Our team, made up of employees who were on their shift leave, participated successfully in the sports competitions:

🥈 Volleyball – Silver Medal
🥇 Table Tennis (Women) – Gold Medal
🎯 Darts – Prize-winning placement
🚜 Excavator Skills Competition – Special Prize

Even with minimal preparation, our team showed great determination and teamwork. We are truly proud of their performance and spirit!

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг 2026” арга хэмжээний үеэр Даян Кон...
04/05/2026

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг 2026” арга хэмжээний үеэр Даян Контракт майнинг ХХК-н хамтрагч Хасу Даян ХХК нь орон нутгийн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь компанийн нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмрийг илтгэж байна.

Цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт хүсье!

***

During the "Mining Open Day 2026" in Dalanzadgad, Umnugovi, Hasu Dayan LLC (partner of Dayan Contract Mining LLC) was officially awarded as the region’s "Best Taxpayer Organization."

This award highlights their strong commitment to corporate social responsibility and local growth.

Congratulations to the team and wishing you even greater success in the future!

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг 2026” арга хэмжээний үеэр Рэдпаф М...
02/05/2026

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй өдөрлөг 2026” арга хэмжээний үеэр Рэдпаф Монгол ХХК нь орон нутгийн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь компанийн нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмрийг илтгэж байна.

Цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт хүсье!

***
During the “Mining Open Day 2026” event held in Dalanzadgad, Umnugovi province, Redpath Mongolia LLC was recognized as the “BEST TAXPAYER ORGANIZATION” in the local community.

This prestigious award highlights the company’s strong commitment to social responsibility and its meaningful contribution to local development.

Wishing continued success in all future endeavors!

СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТус компанийн сургалтын хэлтэс нь Оюу Толгой төслийн талбар, Улаанбаатар хот, Өмнөговь а...
24/04/2026

СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тус компанийн сургалтын хэлтэс нь Оюу Толгой төслийн талбар, Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Ханбогд суманд байрлах салбар сургалтын төвүүддээ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас баталгаажуулж олгосон зөвшөөрөл бүхий сургалтын хөтөлбөрөөр ажилтнууддаа зориулан Өндөр эрсдэлтэй ажлын байрны сургалтууд, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны чиглэлээр нийт 16 бүрэн сургалтыг зохион байгуулж байна.

Бид Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран дотоодын болон гадаадын сургагч, үнэлгээчний сургалтуудад сургагч нараа хамруулж, тэдний ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд анхаарах замаар Оюу Толгой төслийн тогтвортой үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Түүнчлэн орон нутгийн иргэдийг мэргэшлийн түвшинд сургаж, ажлын байраар ханган орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажилладаг.

***

OPERATIONS OF THE TRAINING DEPARTMENT

The company's Training Department operates across several locations, including the Oyu Tolgoi project site, Ulaanbaatar, Dalanzadgad (South Gobi province), and Khanbogd. We conduct a total of 16 comprehensive training programs focused on high-risk workplace safety and Occupational Health and Safety (OHS), all of which are officially accredited by the Ministry of Labour and Social Protection.

In collaboration with Mongolian technical and vocational education centers, we prioritize the continuous professional development of our trainers by involving them in both domestic and international "Train the Trainer" and assessor certification programs. Through these initiatives, we contribute to the sustainable operations of the Oyu Tolgoi project.

Furthermore, we are committed to regional development by providing professional skills training to local community members, creating sustainable employment opportunities, and fostering local economic growth.

• Монгол Улсынхаа төлөө тангараг өргөж, амь биеэ зориулан зүтгэсэн үе үеийн эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлд...
18/03/2026

• Монгол Улсынхаа төлөө тангараг өргөж, амь биеэ зориулан зүтгэсэн үе үеийн эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулагч, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ,

• Энхийн цагт эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан 24 цагаар тасралтгүй ажиллаж буй Уурхайчин залуустаа,

• Эх орон дуудсан цагт эзний ёсоор хамгаалж чадах зориг ухаан дүүрэн эрчүүддээ,

• Ирээдүйд эх орноо батлан дааж хайрлан хамгаалах, эргэх цагийн үргэлжлэл болсон, сэтгэлийн хат, биеийн тэнхээтэй, итгэл даах хөвгүүддээ,

Монгол цэргийн баярын мэндийг хүргэе!

***

• To the distinguished generations of generals, officers, sergeants, corporals, soldiers, peacekeepers, and all members of the Armed Forces who have sworn an oath and devoted their lives to Mongolia,

• To the miners who are working tirelessly 24/7, making valuable contributions to the development and progress of our country in times of peace,

• To the brave men who can defend their homeland like a master whenever it calls,

• To our sons who are mentally strong, physically strong, and confident, who will continue to defend, love, and protect our homeland in the future,

Happy Mongolian Military Day!

Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стэфэн Дауст, элчин сайдын яамны Худалдааны төлөөлөгч ...
10/03/2026

Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стэфэн Дауст, элчин сайдын яамны Худалдааны төлөөлөгч Жастин Элаватхил нар манай компанийн үйл ажиллагаатай танилцаж, ирээдүйд хамтран ажиллах талаар санал солилцож, Монгол Канад орнуудын газар нутгийн уур амьсгал ижил төстэй байдал нь тус орнуудын хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй байж болох талаар сонирхолтой яриа өрнүүлллээ.

Эрхэм Элчин сайд болон Яамны хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе!

***

Ambassador of Canada to Mongolia Stephen Doust and Trade commissioner Justin Elavathil were introduced to the company's activities, exchanged views on future cooperation, and had an interesting conversation about the possibility of a positive impact on cooperation between the countries due to the similar geographical and climatic conditions.

Wishing the Honorable Ambassador and the Ministry's staff every success in their work!

The Redpath Group started in 1962 as a small workshop in Noranda, Quebec, and now has operations all over the world, including Mongolia. It was a pleasure to meet with the senior leadership of Dayan-Redpath in Ulaanbaatar and hear about their over 20-year history of operating in Mongolia, including training the country's first women underground workers.
***
Le groupe RedPath a vu le jour en 1962 sous la forme d'un petit atelier à Noranda, au Québec, et est aujourd'hui présent partout dans le monde, y compris en Mongolie. Ce fut un plaisir de rencontrer les dirigeants de Dayan-Redpath à Oulan-Bator et d'écouter le récit de leurs 20 années d'activité en Mongolie, notamment la formation des premières femmes travaillant dans les mines souterraines du pays.
***
Редпат Групп нь 1962 онд Квебек мужийн Норанда хотод жижиг цех хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө Монгол улс болон дэлхийн олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
Улаанбаатар хот дахь Даян-Редпат компанийн ахлах удирдлагуудтай уулзаж, 20 гаруй жилийн турш амжилттай ажиллахдаа Монголын анхны эмэгтэй далд уурхайн ажилчдыг бэлтгэсэн тухай түүхийг сонсох нь таатай байлаа.

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон Могой жил амгай татаж “Сүрээр дарагч” хэмээх гал Морь жил гараан...
17/02/2026

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон Могой жил амгай татаж “Сүрээр дарагч” хэмээх гал Морь жил гарааны зурхайгаас цойлон хоржийлоо…

Амжилтыг билэгдсэн гал Морь жилдээ та бүхэн маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, амжилтад хөтлөх алхам бүрийг аюулгүйгээр манлайлж, хүний сайнтай учирч, хүлгийн сайныг эмээллэж, азай буурлууддаа хүндэтгэн золгож, ерөөл билгийн дээдээр ашдын ирээдүйг хэлэлцэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

***
Happy lunar new year!

31/12/2025

Улиран одож буй он бидэнд үнэ цэнтэй туршлага, хамтын хүч, дурсамж дүүрэн мөчүүдийг үлдээлээ.
Ирж буй шинэ ондоо итгэл найдвар, инээд хөөр, аз жаргал, эрүүл энх үргэлж хамт байх болтугай.
Та бүхний гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ажил үйлсэд амжилт бүтээл, амьдралд тань сайн сайхан бүхэн дэлгэрэхийг хүсэн ерөөе.

✨ Шинэ ондоо гэрэл гэгээтэй, баяр баясгалантай байгаарай! ✨
🎄✨ Шинэ жилийн мэнд хүргэе! ✨🎄

***

As we say goodbye to the past year, we carry forward the lessons, memories, and strength we shared together.
May the New Year be filled with hope, happiness, good health, and countless joyful moments.
We wish you and your loved one’s warmth and peace, success and growth in your work, and positivity in every step of the year ahead.

✨ May the New Year be bright, joyful, and full of new beginnings! ✨
🎄✨ Happy New Year! ✨🎄

Address

Khair Tokhoi Building, Chinggis Avenue, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14253

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97675053939

Alerts

Be the first to know and let us send you an email when Dayan Contract Mining LLC / Даян Контракт Майнинг ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dayan Contract Mining LLC / Даян Контракт Майнинг ХХК:

Share

Category