Галт ажнай ХХК

Галт ажнай ХХК Барилгын материалын худалдаа, борлуулалт, нийлүүлэлт.

04/03/2026
Урагийн овог нь байна уу.
02/02/2026

Урагийн овог нь байна уу.

🧠 Амьд үлдэх ухаан: Хараа, үнэр, сонсголАмьдрал бол мэдээлэлтэй харилцах тасралтгүй процесс. Аль амьтан хаана амьдарч, ю...
08/01/2026

🧠 Амьд үлдэх ухаан: Хараа, үнэр, сонсгол

Амьдрал бол мэдээлэлтэй харилцах тасралтгүй процесс. Аль амьтан хаана амьдарч, юу идэж, юунаас зугтдаг нь ямар мэдрэхүйгээр ертөнцийг таньдагт шууд хамаардаг.
• 🐕 Нохой: Холоос танихгүй, гэхдээ үнэрээр бүхнийг мэднэ.
• 🦌 Буга: 100 м-ийн зайнаас аюул танина.
• 🐪 Анааш: 1.5 км-ийн зайнаас орчноо ажиглана.
• 🦅 Шонхор, бүргэд: 3–5 км-ийн зайнаас идэшээ олдог.
• 🦉 Шөнийн ангууч шар шувуу: Хардаг бус, сонсголоор харах чадвартай.

💡 Хүн нүдэндээ итгэдэг, нохой хамартаа, бүргэд тэнгэртээ. Байгаль бүгдэд орон зай үлдээдэг.

Хүн яагаад хараандаа хэт итгэдэг вэ? 👀
• Харагдсан зүйл = үнэн гэдэг итгэл нь соёлын бүтээгдэхүүн.
• Бичиг үсэг, шинжлэх ухаан, хотжилт бүгд хараа төвт сэтгэлгээг бэхжүүлсэн.
• Гэвч энэ нь бусад мэдрэхүйг доройтуулдаг.

💡Хараа хангалтгүй. Бүх мэдрэхүйгээ ашиглах нь амьдралын түлхүүр.

Нүүдэлчдийн туршлагаас суралцах нь:
• Салхи, ус, малын хөдөлгөөн бүгд мэдээлэл.
• Үнэрээр чиглэл, цаг хугацаа, аюул мэднэ.
• Хараа, сонсгол, үнэр, биеийн мэдрэмжийг хамтад нь ашиглана.

💡Амьдрах гэдэг нь харах бус, үнэрлэж, сонсож, мэдэрч, ойлгох явдал.
Нүүдэлчин шиг хамт амьдрагч байхад л амьдрал баялаг.

Соёмбо.
04/01/2026

Соёмбо.

🛑 Монгол банк дурсгалын 100.000 төгрөгийн дэвсгэрт худалдаанд гаргажээМонголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсга...
09/12/2025

🛑 Монгол банк дурсгалын 100.000 төгрөгийн дэвсгэрт худалдаанд гаргажээ

Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгө цуглуулагчид болон сонирхогчдод зориулан худалдаанд гаргалаа.

Дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талыг Их Монгол улсыг байгуулсан эзэн Чингис хааны бэлгэдэлд зориулсан бол ар талыг өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс байгуулагдах суурийг тавьж, эрх чөлөөгөө авчирсан Ардын хувьсгалын бэлгэдэлд зориулж, түүнийг удирдсан удирдагчид болон өнөөгийн Монгол орны газрын зургийг зохиомжлон орууллаа. Мөн дэвсгэртийн хоёр талд морьтон баатар болон морины эскиз зургийг зохиомжлон дүрсэлсэн бөгөөд үүгээр Их Монгол Улс ба тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдсан хоёр үйл явдлын аль алинд нь морь онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг илэрхийлэв.

Говийн шидэт ургамал” буюу УЛААН ГОЁО Нутгийнхан “Говийн шидэт ургамал” гэж нэрлэдэг гоёо гэх энэхүү ургамал нь улаан, ц...
08/12/2025

Говийн шидэт ургамал” буюу УЛААН ГОЁО
Нутгийнхан “Говийн шидэт ургамал” гэж нэрлэдэг гоёо гэх энэхүү ургамал нь улаан, цагаан гэсэн хоёр төрөл ургадаг.

--Цагаан гоёог “цөлийн аргамжин цэцэг” гэдэг бөгөөд энэ ургамал говийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад ихээхэн үүрэгтэй.

--Улаан гоёог “зүүнгарын гоёо” гэх бөгөөд их нууруудын хонхор, марз, хужиртай хотгор, харгана, хармаг, сухай, бударганатай говь цөлийн элсэрхэг газарт бусад бут, сөөг ургамлын үндэс дээр амьдардаг шимэгч ургамал юм.

--Гоёо заг мод байгаа газарт ургана.
Гоёог гаднаас нь харахад навч нахиа ч үгүй, элсэнд зориуд зоочихсон мэт харагддаг учраас ургамал цэцэг гэхэд хэцүү. Харахад царай муутай ч “гоёо” нэрэндээ дүйцсэн гайхамшигтай ургамал юм. Иш нь бүдүүн зөөлөн эдээс тогтоно. Зүсэж үзвэл дотроо цагаан эдийг агуулж, сүү шиг шүүсийг ялгаруулна. Нэг дор ихэвчлэн 2-4-үүлээ ургадаг. Заримдаа 10-аад гоёо нэг дор ургасан байх нь таарна. Үүнийг “гоёоны уурхай” гэнэ.
--Ид ургаж байхдаа хөх ягаан өнгөтэй, 30-40 сантиметр урт шилбэтэй, баг цэцэг ургадаг. Газар дор олон салаалсан үндсийг нь “зэл” гэх бөгөөд гоёо түүхдээ зэлийг нь тасалж болохгүй. Дөнгөж ургаж байх үедээ газрын хөрснөөс цухуйдаггүй байна. Ийм үеийг нь “бэлцрүүт” гэж нэрлэдэг.

--Эмчилгээний өндөр чанартай, ховордож буй тул түүж бэлтгэхийг хориглон, “Улаан ном”-д бүртгэжээ.
Цусны даралт ихдэх, чихрийн шижин, мэдрэлийн хэрлэг өвчин, толгой өвдөх, дүйрэх, үе мөч өвдөх, элэг бөөрний үрэвсэл, давсагны хүүдийн ханын үрэвслийг анагаах шидтэй. Цус төлжүүлэх онцгой чадвартай учир говийнхон “залуужуулах шидтэй” гэж ярих нь ч бий.
--Түүнчлэн өтгөн хатах, ходоод цанхайх, өвдөг, бөөр, нуруу шархиран өвдөх өвчнийг засах, бэлгийн чалх сайжруулах зорилгоор ардын эмнэлэгт ашиглаж иржээ.

--Мөн анагаах сударт гоёог сэтгэлийн түгшүүр арилгах, уур уцаар тайлах, арьсны өвчнөөс хайрст үлдийг анагаах, ходоодны хүчил ихтэй хүмүүс хатаасан гоёо зажилбал сайн, жирэмсэн эмэгтэйчүүд болон цөсний сөргөө өвчтэй хүмүүс гоёог хатааж, маш бага хэмжээгээр зажлахад цээж хорсох зовиур арилдаг гэх мэтээр тэмдэглэжээ.

  БҮХ НИЙТЭЭР АМРАХ ӨДРҮҮДНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу дараах өдрүүдэд ...
01/12/2025

БҮХ НИЙТЭЭР АМРАХ ӨДРҮҮД

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу дараах өдрүүдэд Монголчууд бид бүх нийтээр амардаг билээ.

1️⃣. Шинэ жил: 1 дүгээр сарын 1
2️⃣. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
3️⃣. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8
4️⃣. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1
5️⃣. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15
6️⃣. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1
7️⃣. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29
8️⃣. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26
9️⃣. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15

2026 оны бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө гарч буй энэ үед бүх нийтээр амрах өдрүүдээ үйл ажиллагаандаа тусгахад дөхөм болох үүднээс мэдээллийг оруулав.

Амжилт 😃

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 р хороолол 10 р хороо 23/1 Байр 2 давхар 17 тоот
Ulaanbaatar
14181

Telephone

+97699104129

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Галт ажнай ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Галт ажнай ХХК:

Share