21/08/2026
UBChip 1.0 — Хязгааргүй дохио. Нэг төхөөрөмж.
Таны өдөр тутмын нэвтрэлтийг илүү хялбар болгоно
Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбай, зогсоолын бүсүүдийг хаалттай нэвтрэх зохицуулалтаар удирдах хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нэг хэрэглэгч олон зогсоол, гарцын хаалт ашиглах шаардлагатай болж, олон төрлийн чип, удирдлага, түлхүүр зэрэг авч явах хүндрэл түгээмэл тулгарч байна.
Зогсоолын хаалтууд нь ерөнхийдөө Rolling болон Fixed гэсэн хоёр төрлийн радио долгионоор ажилладаг.
• Rolling код нь ихэвчлэн хувь хүн, байгууллагын өмчийн гараж, эзэмшлийн талбайн хаалт дээр ашиглагддаг бөгөөд нууцлалтай, хамгаалалттай кодоор холбогдон ажилладаг.
• Fixed долгион нь ихэвчлэн нийтийн зориулалттай, олон хэрэглэгч нэвтрэх боломжтой хаалтуудад ашиглагддаг.
Улаанбаатар хотын хэмжээнд ойролцоогоор 1200 орчим Fixed долгионоор ажилладаг зогсоолын хаалт ашиглагдаж байгаа бөгөөд эдгээр хаалтуудын зөвшөөрөгдсөн дохионуудыг нэг төхөөрөмжид нэгтгэн хадгалж, шаардлагатай үед илгээх боломжийг UBChip 1.0 бүрдүүлнэ.
UBChip 1.0 гэж юу вэ?
UBChip 1.0 нь зогсоолын хаалт болон Fixed радио долгионоор ажилладаг зөвшөөрөлтэй төхөөрөмжүүдэд ашиглах зориулалттай, авсаархан олон үйлдэлт ухаалаг төхөөрөмж юм.
Хязгааргүй тооны дохио суулгах боломжтой тул олон удирдлагыг нэг төхөөрөмжид нэгтгэж, өдөр тутмын хэрэглээг илүү хялбар, цэгцтэй, ухаалаг болгоно.
UBChip-ийн онцлох давуу тал
• Хязгааргүй тооны дохио суулгах боломж
• Олон удирдлагыг нэг төхөөрөмжид нэгтгэнэ
• Улаанбаатар хотын 1200 орчим Fixed долгионт хаалтад ашиглах боломж
• 300–1000 MHz давтамжийн дэмжлэг
• 400 mAh цэнэглэдэг батарей
• USB-C холболт
• Ердөө 20 г жинтэй
• Нэг UButton товчоор удирдана
• Дохио сурах болон илгээх горимтой
• Програм шинэчлэх боломжтой
• Монголд үйлдвэрлэв
• 12 сарын баталгаатай
Хэнд тохиромжтой вэ?
UBChip 1.0 нь дараах хэрэглээнд илүү тохиромжтой:
• Олон байршлын зогсоол ашигладаг жолооч
• Оффис, үйлчилгээний төв, орон сууцны бүсүүдээр тогтмол зорчдог хэрэглэгч
• Олон төрлийн хаалтын удирдлага авч явахыг хүсдэггүй хүн бүр
• Нэг төхөөрөмжөөр илүү цэгцтэй, хялбар хэрэглээг хүсэгчид
Тайлбар
UBChip-ийг зөвхөн өөрийн болон ашиглах зөвшөөрөлтэй хаалт, гарц, төхөөрөмжид ашиглана.