Monenergy Group

Monenergy Group Powered by professionals
Industry leading Design, Engineering and Construction firm

Компани нь түлш эрчим хүч, барилга хот байгуулалтын салбарт зураг төсөл, төсөв, судалгаа тооцоо, техник эдийн засгийн үндэслэл, эрдэм шинжилгээ, удирдлага зохион байгуулалт чиглэлээр мэргэшсэн, өндөр туршлагатай техникийн болон эдийн засгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан ба дараах ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд санал болгож байна. Үүнд:

-Дулаан, цахилгааны станц
-Дулаан, цахи

лгааны шугам сүлжээ
-Зураг төсөл боловсруулах, төслийн удирдлага
-Эрчим хүчний үр ашиг, эрчим хүчний аудит
-Эрчим хүчний бодлого, төлөвлөлт
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр
-Техник эдийн засгийн үндэслэл, төсөл боловсруулах судалгаа, зах зээлийн болон хэтийн төлөв боловсруулах
-Тендерийн баримт боловсруулах, худалдан авалтын техникийн баримт, зохион байгуулалт
-Эрчим хүчний бизнесийн болон үйл ажиллагааны менежмент
-Эрчим хүчний үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах
-Мэдээллийн технологи, программ хангамж
-Судалгаа шинжилгээ, бизнес хурлуудыг зохион байгуулах. г.м.

Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Засгийн газар болон АХБ, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, JBIC, JICA, UNDP, GTZ, KfW зэрэг донор байгууллагуудын санхүүжүүлж хэрэгжүүлсэн олон төсөл, судалгааг гүйцэтгэж 40 гаруй төсөлд оролцсон.

30/09/2025
FUTURE LEADERS OF MONGOLIA IN ENERGY SECTOR
30/09/2025

FUTURE LEADERS OF MONGOLIA IN ENERGY SECTOR

Манай хамт олон шинэ гишүүн хайж байна!📌 Ажлын байр: Тендерийн мэргэжилтэнАлсын хараатай, эрч хүчтэй багийн нэг хэсэг бо...
01/09/2025

Манай хамт олон шинэ гишүүн хайж байна!
📌 Ажлын байр: Тендерийн мэргэжилтэн

Алсын хараатай, эрч хүчтэй багийн нэг хэсэг болж, Монголын томоохон төслүүд дээр хамтдаа ажиллахыг хүсэж байна уу?
👉 Бид танд:

Найрсаг хамт олон

Өсөж хөгжих боломж

Томоохон төслүүд дээр туршлага хуримтлуулах орчин
санал болгож байна.

📩 Та бидэнтэй нэгдэж, ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсвэл анкетаа илгээгээрэй.

Email: [email protected]
Link:

Тендерийн мэргэжилтэн - Мон-Энержи Консалт ХХК - Zangia.mn - Монголын ажлын байрны хамгийн том платформ

MONENERGY is Hiring!We are looking for a talented Architect to join our dynamic and collaborative team.If you are passio...
27/08/2025

MONENERGY is Hiring!

We are looking for a talented Architect to join our dynamic and collaborative team.
If you are passionate about design and eager to contribute to impactful projects, we’d love to hear from you.

📩 Send your CV to: [email protected]

“Мон-Энержи Консалт” ХХК-ийн зүгээс гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад бодит ажлын орчинд мэргэж...
01/08/2025

“Мон-Энержи Консалт” ХХК-ийн зүгээс гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад бодит ажлын орчинд мэргэжлээрээ хөгжих боломжийг олгосоор байна. Бидний хамт олны нэг хэсэг болсон Есүлэнгийн сэтгэгдлийг хуваалцаж байна.

Намайг Батсайхан овогтой Есүлэн гэдэг. Би АНУ-ын Принстоны Их Сургуульд барилгын болон хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр суралцдаг. “Мон-Энержи Консалт” ХХК-д зураг төслийн дадлагажигчаар ажиллаж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд би мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, инженерчлэлийн салбарын бодит ажлын орчинд ажиллан, олон талын мэдлэг, туршлага хуримтлууллаа.

Дадлагын үеэр зураг төсөл боловсруулах, компьютерын мэргэжлийн программууд дээр ажиллах ур чадвар маань мэдэгдэхүйц сайжирсан. Тухайлбал, AutoCAD болон Revit программ хангамжууд дээр хэрэглээний болон галын хамгаалалтын усны шугамын зургийг зурж, олон улсын стандартуудыг Монголын нөхцөл байдалд хэрхэн нийцүүлж хэрэгжүүлдэг талаар гүнзгий ойлголттой болсон

Хамгийн сонирхолтой, таалагдсан ажил бол Revit программ дээр анх удаа ажиллаж, 3D зураг боловсруулах байсан. Анх харахад төвөгтэй, нэлээд ойлгомжгүй санагдаж байсан ч богино хугацаанд дасаж, илүү хурдан, үр дүнтэй зурах чадвартай болсон. Мөн найрсаг, туршлагатай хамт олны дунд ажиллаж, урам зориг их төрүүлсэнд маш их талархаж байна. Ирэх 9 сард их сургуульдаа буцахдаа мэргэжлийн чиглэлээрээ үнэтэй туршлага хуримтлуулсан байгаадаа баяртай байна.

Хэрэв Та их, дээд сургуульд суралцаж буй хугацаандаа мэргэжлийн дадлага хийж инженерийн салбарт ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой. Анкет болон товч танилцуулгаа дараах хаягаар илгээхэд бид баяртайгаар хүлээн авна.

[email protected]

14/05/2025

Шагналын сан дахин өслөө. Ивээн тэтгэгч байгууллагууддаа баярлалаа.

Ерөнхий ивээн тэтгэгч : Monenergy Consult LLC
Хамтрагч байгууллага : Говь травел ХХК
Хамтрагч байгууллага : INMO studio
Хамтрагч байгууллага : Phantasma studio .phantasma
Хамтрагч байгууллага : U&B Lot Studio

13/05/2025
Авьяаслаг зураг төслийн инженерүүдийг манай багт нэгдэхийг урьж байна. Анкетаа илгээх хаяг: hr@monenergy.mn
09/05/2025

Авьяаслаг зураг төслийн инженерүүдийг манай багт нэгдэхийг урьж байна.
Анкетаа илгээх хаяг: [email protected]

MONENERGY гэр бүлийн амжилт үргэлжилсээрМБЗТЗХ-ны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Спорт Наадам-2025" тэмцээни...
05/05/2025

MONENERGY гэр бүлийн амжилт үргэлжилсээр

МБЗТЗХ-ны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Спорт Наадам-2025" тэмцээнийг "Скайлайн Дизайн" ХХК болон "Поли Лайн Констракшн"ХХК -ууд, "БИД" Клубийн залуус зохион байгуулж, 29 гишүүн байгууллагууд болон урилгаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Барилгын Хөгжлийн төвийн багууд оролцон, нийт 350 тамирчид спортын 5 төрөлтөөр өрсөлдөж шилдэг багуудаа шалгарууллаа.
Манай компанийн хувьд спортын 5 төрөлд идэвх санаачилгатай оролцсон бөгөөд эрэгтэй гарбөмбөгийн төрөлд мөнгөн медаль, эрэгтэй шатрын төрөл болон эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль хүртсэнээр шилдэг баг цомын эзнээр шалгаран "Спорт наадам-2026" тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Сагсан бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор цахилгааны инженер Т.Ганжолоо, шилдэг эмэгтэй тоглогчоор архивын ажилтан Б.Хулан нар шалгарсныг нэмж дуулгахад таатай байна.

Мөн амралтын өдрөөр цаг заваа гарган компанийнхаа баг тамирчдыг сэтгэл зүрхээрээ дэмжсэн хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.

Бид бүгд нэг санаан доор нэгдэж, хамтын үйл ажиллагаагаар энэ амжилтад хүрч чадлаа. Бүгдэд нь ахин дахин баяр хүргэе.

3.2.1 MEC

05/05/2025
Өөрийгөө сорих, тасралтгүй суралцаж карьерын боломжуудыг өөртөө нээх хүсэл эрмэлзэлтэй, ур чадвартай залуусыг дараах ажл...
16/04/2025

Өөрийгөө сорих, тасралтгүй суралцаж карьерын боломжуудыг өөртөө нээх хүсэл эрмэлзэлтэй, ур чадвартай залуусыг дараах ажлын байранд урьж байна. Таныг мэргэжлийн чадварлаг баг хамт олон, сурч хөгжих боломжтой ажлын байр хүлээж байна. Хэрвээ та дараах ажлын байруудыг сонирхож байвал [email protected] хаягруу өөрийн CV холбогдох материалаа илгээнэ үү. Асууж тодруулах зүйл байвал 89168680 утсаар холбогдоорой.

Address

A-1005, Union Building, Sunroad-62, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14230

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+976-77227788

Alerts

Be the first to know and let us send you an email when Monenergy Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Monenergy Group:

Share