Mongolia House

Mongolia House Welcome to Mongolia House 2024!

⏰ Date: July 27th-August 10th, at 11:00-22:00
📍 Venue: La Villette Park, 211 Av. Jean Jaurès, 75019 Paris, France

23/01/2025

Швейцарын холбооны улсын Давос хотод болж буй
Дэлхийн эдийн засгийн 55-р чуулганы үеэр Монгол улс
🇲🇳 Go Mongolia брэндийг “Mongolia House”-аар дамжуулан сурталчлан танилцуулж байна.

2025. 01.20- 01.24



13/08/2024

Монголын Үндэсний Бөхийн холбооны Европ дахь салбар “Mongolia House”-тай хамтран ажиллалаа. Европын улс орнуудаас хуран цугласан бөхчүүд үндэсний спортоо сурталчилсан юм.

Our Deepest Gratitude from Mongolia House[English below]Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд 206 орны 60 мянга гаруй жуулчдыг ...
11/08/2024

Our Deepest Gratitude from Mongolia House

[English below]

Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд 206 орны 60 мянга гаруй жуулчдыг 45 гишүүний бүрэлдэхүүнтэй Mongolia House-ийн баг хүлээн авч, монгол үндэстний аж ахуй, идээ зоог, язгуур урлаг, хэл, соёлын баялагийг сурталчиллаа.

Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан зочидтой өв уламжлалаа хуваалцах боломж олдсонд бид тун баяртай байна. Та бүхний оролцоо энэ бүхнийг илүү утга учиртай болгосон гэдгийг энэ ташрамд хэлэх нь зүйтэй.

Мөн энэхүү арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол орныхоо сайхныг мэдрүүлэхэд хамтран ажилласан, тусласан бүх хүмүүст баярлалаа. Бид дараагийн олимпод энэхүү төслөө үргэлжлүүлж, илүү олон зочдыг угтан авах ерөөлийг дэвшүүлж байна.

---

Over the past 15 days, the Mongolia House team of 45 members welcomed more than 60,000 tourists from 206 countries and proudly promoted the wealth of Mongolian culture, cuisine, traditional arts, language, and heritage.

We are delighted to have had the opportunity to share our heritage with guests from all over the world. Your participation truly made this event even more meaningful.

I would also like to express my sincere gratitude to the organizations that supported and cooperated with this event.

Thank you to everyone who collaborated with us and helped showcase the beauty of Mongolia. We look forward to continuing this project and welcoming even more guests at the next Olympics.

Зохион байгуулагч: Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC
Дэмжин ажиллагч :
Монгол Улсын Засгийн газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам
MIAT Mongolian Airlines
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
SKYtel
The group
XacBank
Монголын Алт МАК
Орд Гэр / Ord Ger
EZNIS Airways
МИГ Даатгал ХХК -MIG Insurance LLC
World Wine
Routes Nomades / Нүүдэлчин Зам Холбоо
Hunnu Air
Евро Трэйвел ХХК/Парис 2024
Modern Nomads
Amigo Drink House
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Европ дахь Салбар Холбоо
HushKhan

11/08/2024

"Парис 2024" зуны ###III Олимпын наадамд эх орноо төлөөлөн хөнгөн атлетикийн Марафоны төрөлд оролцож буй МУГТ Б.Сэр-Од “Mongolia house”-аар зочиллоо. Түүний хувьд 6 дахь удаагийн олимпдоо амжилттай оролцож, хоёр удаа тугчаар эх орныхоо далбааг мандуулсан юм. Б.Сэр-Од: 2004 оноос хойш зүтгэсэн олон жилийн уйгагүй хөдөлмөрийг минь үргэлж дэмжиж, шантрах мөчид урам хайрладаг монголын ард түмэн, дасгалжуулагч, гэр бүл, найз нөхөддөө талархсанаа илэрхийлье.

11/08/2024

4 удаагийн олимп дамнан төрийнхөө далбаанд монгол тамирчдын гарын үсгийг цуглуулж буй О.Нарантуяа “Mongolia house”-аар зочиллоо. Түүний хувьд Лондон хотоос Парисыг зорьж ирсэн бөгөөд МУГТ Б.Сэр-Одын бэр эгч юм.

10/08/2024

"Парис 2024" зуны ###III Олимпын наадамд эх орноо төлөөлөн хөнгөн атлетикийн Марафоны төрөлд оролцож буй МУГТ Б.Сэр-Од тэмцээнийхээ үеэр усны цэгүүдээс ус ууж чадаагүй, түүнд ус дөхүүлж өгөх дасгалжуулагч нь байсангүй гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэрээр үүнд албан ёсны тайлбар өглөө.

10/08/2024
10/08/2024

Европ дахь монголчууд Mongolia House-т зочилсон сэтгэгдлээ хуваалцаж байна.

Mongolia House | Last day“Mongolia house” хотхон 7-р сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж, хүн төрөлхтөний э...
10/08/2024

Mongolia House | Last day

“Mongolia house” хотхон 7-р сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж, хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпын наадмыг дэлхийн өнцөг булан бүрээс үзэхээр зорин ирсэн жуулчид, европын улс орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудаа хүлээн авсаар байна.

Өнөөдөр хаалтын өдөр бөгөөд нийт 15 өдрийн турш нүүдэлчин ахуй соёл, эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн хөтөлбөрүүдийг сонирхуулсаар байна.

Хотхон өнөөдөр 19:00 цаг хүртэл нээлттэй байх болно.

10/08/2024

Foreigners shared their impressions of visiting a traditional Mongolian Ger built by Орд Гэр / Ord Ger 🇲🇳

10/08/2024

Mongolia House | Foreigners for the First time

Barbara from Brazil House tasted our tradition foods and snacks. 😋

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 11:00 - 22:00
Tuesday 11:00 - 22:00
Wednesday 11:00 - 22:00
Thursday 11:00 - 22:00
Friday 11:00 - 22:00
Saturday 11:00 - 22:00
Sunday 11:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolia House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share