Bat-Gan

Bat-Gan ,

27/08/2025

Ер нь бол их, дээд сургуулиудын хичээл 10 сарын 1-нд эхлэх ёстой байхгүй юу?! Заавал 09 сарын 01 гэж жижгүүдтэй давхцуулах шаардлага үгүй‼️
8, 9 сард өвлийн бэлтгэл, хадлан тэжээл, ургац хураалт, нүүдэл суудал гээд ид ажлын үе. Хөдөөний оюутнууд эцэг эхийнхээ ажилд туслаад өвс тоосыг нь бэлдэж өгөөд ирмээр байна.. Ургац хураалтанд ч гэсэн оюутнуудын хүчийг дайчилмаар байна.. Ялангуяа хөдөө орон нутагт ид ажлын үед хүн хүч дутагдалтай хэцүү л харагдах юм.. 🙄
Сурч боловсрох хэрэгцээ чухал ч гэсэн хоол хүнсээ базаах, гэр орноо дулаалж бэлдэх чинь хүний анхан шатны хэрэгцээ биз дээ..❓
-"Монгол" гэдэг нэгэн айл эрс тэс уур амьсгалтай, хатуу хайруу өвөлтэй, өргөн уудам газар нутагт нүүдэл, суудал хослуулан амьдарч байлаа гэж бодъё. Гэрийн эзэд нас нэлээн ахисан, тийм ч олон үр хүүхэдгүй, хэдэн том нь хот суурин газар сургууль соёл бараадсан, хүн бүлгүй..тийм л дүр зураг.🤔 Амьжиргааны хэдэн малтай, бага зэрэг ногоо цагаа, тариа будаа тарьсан. Зуны дэлгэр цагаа дуусгаад өвлийн бэлтгэлээ базааж, өвс тоосоо татах гэтэл ажил нугалах хэд нь сургууль соёл эхэллээ гээд орхиод явчихсан. Эцэг эх нь хүн царайчилсан, өөрсдөө зүдэрч зүтгэсэн тийм л нэгэн дүр зураг.ккк
Ямарч улс орон байлаа гэсэн өөрийн улс орны онцлог, байгаль цаг уур, аж амьдралын онцлог, хүн хүчний нөөц боломжиндоо тохируулан ажил төрөл, сургууль соёлоо зохицуулдаг.
1. Энэ олон хөдөлмөрийн насны залуусыг яагаачгүй эрт хотод авчирж хаа хаанаа ажил амьдралаа алдаж байх хэрэггүй л гэж бодож байна.
2. ИДС, ЕБС-иудын хичээлийг зэрэг эхлүүлж хотын түгжрэлийг ингэж огцом нэмэх шаардлагагүй баймаар..Эхлээд багачууд нь учраа олоод хичээлдээ жигдрээдхэг, араас нь ах эгч нар нь аав ээжийнхээ ажлыг амжуулж өгчихөөд орог.
Энэ зүгээр л цаг хугацааны хувьд зохицуулчих асуудал. Ургац хураалт, хадлан тэжээл, нүүдэл суудал..гэдэг чинь хөдөөнийхөнд том, бас чухал ажил шүү! Тэд сайн байжээж хотынхон бид хоолтойгоо байх юмаа..🫠
Copy Tsedenragchaa Norovdondog

27/08/2025
27/08/2025

Address

Ulaanbaatar
.

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bat-Gan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share