Дулааны 3-р Цахилгаан Станц ТӨХК

Дулааны 3-р Цахилгаан Станц ТӨХК Energy production

УЛААНБААТАР МАРАФОН 2026 ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО. Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл мэндийг  эрхэмлэх, зөв д...
26/05/2026

УЛААНБААТАР МАРАФОН 2026 ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО.
Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл мэндийг эрхэмлэх, зөв дадалтай болох, тогтмол дасгал хөдөлгөөнтэй байх зорилгоор ГҮЙЖ СУРЪЯ хөтөлбөрийг 2025 оны 11-р сараас 2026 оны 4-р сар хүртэл хугацаанд 7хоногт 2 удаа 05.30-07.10 цагт тогтмол зохион байгууллаа.
Заалны бэлтгэлдээ тууштай хамрагдан үргэлжлүүлэн бэлтгэлээ таслахгүй ХИЙСЭЭР 05-р сарын 23-нд зохион байгуулагдсан "УЛААНБААТАР Марафон" 2026 Олон улсын гүйлтийн тэмцээнд оролцож өөрийгөө сорин замаа амжилттай дуусгасан ажилтнууддаа халуун баяр хүргэе.
Үүнд:
Бүтэн марафон 42.2км зайн төрөлд
1.Т.ЭНХСҮЛД ЗЦ
Хагас марафон 21.1км зайн төрөлд
1.П.БОЛОРМАА ЗХНА
2.Б.БАТБААТАР ТТБА
3.О.ТЭНГИСБОЛД ТТБА
4.М.ВАНЧИН ТТБА
5.Б.НАРАНСОЛОНГО СБХ
6.Т.ХАШХҮҮ ӨДЗЦ
7.О.БАТБОЛД ӨДЗЦ
8.Г.ГАНЗОРИГ ӨДТЦ
9.У.АЛТАН-УЯА ЦЦ
10.М.ДАМБИЙНЯМ ДХХАЦ
11.Л.ОЮУНДЭЛГЭР ДХХАЦ
12.С.САЙНБАЯР ЗЦ
13.С.ГАНТУЛГА ЗЦ
14.Г.ЧИНЗОРИГ ЗЦ
10км зайн төрөлд
1.С.ОДГЭРЭЛ ӨДТЦ
2.Б.РЭНЧИНДОРЖ МЦ нар оролцлоо.
Ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч зааланд хичээллэх боломж олгосон удирдлагууддаа талархал илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “ТЭРБУМ МОД”     ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦЛООМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачи...
19/05/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих нийгмийн хариуцлагын аянд “Дулааны гуравдугаар цахилгаан станц” (ДЦС-3) ТӨХК-ийн хамт олон 2026 оны 05 дугаар сарын 17-ны өдөр идэвхтэй оролцлоо.

Тус арга хэмжээнд “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сандуйжав болон албан хаагчдын төлөөлөл оролцож, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 50 ширхэг мод, бутны суулгацыг технологи горимын дагуу суулгав. Энэхүү үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн компанийн нийгмийн хариуцлагын уламжлалт ажлуудын нэг хэсэг юм.

Хаврын мод тарих нэгдсэн арга хэмжээнд Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд (Элчин сайдын яамд) болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өргөнөөр оролцож, байгаль эхээ хамгаалах үйлсэд дуу хоолой, хүч хөдөлмөрөө нэгтгэлээ.

Эх дэлхийгээ хайрлах, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ногоон хөгжил, эрүүл орчныг цогцлоох “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй нэгдэхийг тус хамт олны зүгээс бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг уриалж байна.

Гэрэл зургийг Б.Энхсайхан

Талархал дэвшүүллээ   Компанид олон жил тогтвор суурьшилтай, идэвх санаачлагатай ажиллаж залуу ажилтнуудыг сургаж дадлаг...
10/05/2026

Талархал дэвшүүллээ

Компанид олон жил тогтвор суурьшилтай, идэвх санаачлагатай ажиллаж залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулах, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулан гавьяаны амралтаа авч байгаа Түгээлт хангалтын хэлтсийн Дулааны шугам хоолойн слесарь Сурмаажавын Пүрвээ, Дунд даралтын турбин цехийн Турбины машинч Цэвээний Цэвээндорж нарт Ерөнхий инженер Ц.Батмагнай, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Л.Хангал-Эрдэнэ нар талархал дэвшүүлэн дурсгалын цом гардууллаа.

Эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж, улс орныхоо болон станцын түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлж, эрүүл энх, сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“ДЦС-3” ТӨХК-ИЙН 2026 ОНЫ СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ Компанийн ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний ...
24/04/2026

“ДЦС-3” ТӨХК-ИЙН 2026 ОНЫ СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ
ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Компанийн ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын 5 төрөлт тэмцээн (сагсан бөмбөг, волейбол, шатар даам, ширээний теннис, снукер биллиард)-ийг зохион байгуулагдаж байна. Таван төрөлт тэмцээний эхний төрөл болох Компанийн аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн энэ сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнийг Ерөнхий инженер Ц.Батмагнай нээж, баг тамирчдын хамт төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.
Тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 7 багийн 150 гаруй ажилтан оролцож хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнийг ОУ-ын сагсан бөмбөгийн дүрмийн дагуу “Монголын шүүгчдийн холбоо”-ны шүүгч нар шүүн явуулав.
ТЭМЦЭЭНИЙ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
ТЭРГҮҮН БАЙР Э.ТОД-ЭРДЭНЭ ахлагчтай Захиргааны баг
ДЭД БАЙР Б.БОДЬХҮҮ ахлагчтай Өндөр даралтын турбин цехийн баг
ГУТГААР БАЙР Ж.СҮХЦООЖ ахлагчтай Засварын цехийн баг
ШИЛДЭГ ХОЛБОГЧ Э.ТЭЛМЭН Засварын цехийн ЗХАХГ бригадын засварчин
ШИЛДЭГ ДОВТЛОГЧ С.ЧИНГҮНЖАВ ӨДТ цехийн ТУН-ны машинч
ШИЛДЭГ ТОГЛОГЧ Э.ТОД-ЭРДЭНЭ Түгээлт хангалтын хэлтсийн засварын
мастер

ТЭМЦЭЭНИЙ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
ТЭРГҮҮН БАЙР Г.ИЖИЛЦЭЦЭГ ахлагчтай Цахилгаан цехийн баг
ДЭД БАЙР Л.ХАНГАЛ-ЭРДЭНЭ ахлагчтай Захиргааны баг
ГУТГААР БАЙР Н.ҮРЖИНБАДАМ ахлагчтай Түлш дамжуулах цехийн баг
ШИЛДЭГ ХОЛБОГЧ Г.НАРАНГОО СБХ-ийн цалингийн нягтлан бодогч
ШИЛДЭГ ДОВТЛОГЧ Н.ҮРЖИНБАДАМ ТДЦ-ийн шит ба бутлагчийн машинч
ШИЛДЭГ ТОГЛОГЧ Г.ИЖИЛЦЭЦЭГ Цахилгаан /ӨДХ/ удирдах шитний монтёр
нар тус тус шалгарлаа.

ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ, ТАМИРЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ.

Бүх нийтийн цэвэрлэгээ зохион     байгууллаа.      2026 оны 04 дүгээр сарын 14-нд Компанийн хэмжээнд “Бүх нийтийн их цэв...
20/04/2026

Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгууллаа.
2026 оны 04 дүгээр сарын 14-нд Компанийн хэмжээнд “Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж алба, хэлтэс, цех, хэсгүүд өөрсдийн хуваарьт талбайн цэвэрлэгээг хийж эмх цэгцийг сайжрууллаа.
Их цэвэрлэгээний үеэр хуваарьт талбайгаас гадна хашаан доторхи авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан өнжмөл өвс, навч, ахуйн хог хаягдал, зэрлэг ургамлыг цэвэрлэлээ.

16/04/2026
Эрчим хүчний сайд Б.Найдалаа компанийн үйл ажиллагаатай танилцлаа      Эрчим хүчний сайд Б.Найдалаа 2026 оны 4-р сарын 1...
16/04/2026

Эрчим хүчний сайд Б.Найдалаа компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эрчим хүчний сайд Б.Найдалаа 2026 оны 4-р сарын 15-ны өдөр “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д ажиллаж, станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж удирдлагын багтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Компанийн гүйцэтгэх захирал Б.Сандуйжав үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, санхүүгийн одоогийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа нэн түрүүнд салбарын хэмжээнд үүсээд байгаа санхүүгийн хүндрэл, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажиллахаа илэрхийлээд, удирдлагын багт компанийн засаглалыг сайжруулах, цомхон бүтцээр үр ашигтай ажиллах, алдагдалыг бууруулах, өвлийн бэлтгэл ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх хангах үүрэг чиглэл өглөө.

Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт иргэд, олон нийтийг өргөнөөр оролцохыг урьж байна.
07/04/2026

Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт иргэд, олон нийтийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Талархал дэвшүүллээ  Компанид олон жил тогтвор суурьшилтай, идэвх санаачлагатай ажиллаж залуу ажилтнуудыг сургаж дадлага...
07/04/2026

Талархал дэвшүүллээ
Компанид олон жил тогтвор суурьшилтай, идэвх санаачлагатай ажиллаж залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулах, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулан гавьяаны амралтаа авч байгаа Түлш дамжуулах цехийн Вагон хөмрөгчийн ахлах машинч Жамбалын Базар-Адъяа, Хяналтын хэлтсийн Дулааны хэмжил зүй, хэмжүүр, чанарын инженер Доржпунцагийн Төмөрбаатар нарт Ерөнхий инженер Ц.Батмагнай, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Л.Хангал-Эрдэнэ нар талархал дэвшүүлэн дурсгалын цом гардууллаа.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж, улс орныхоо болон станцын түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлж, эрүүл энх, сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

23/03/2026

Address

Khan Uul District 3-rd Khoroo
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Дулааны 3-р Цахилгаан Станц ТӨХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category