Buuruljuut Power Plant

Buuruljuut Power Plant Tsetsens Mining and Energy LLC | Bodi Group

Power the Future!

ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа2026 оны 05 дугаар сарын 12-...
12/05/2026

ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутнуудыг үйлдвэрлэлийн орчинд дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар дэмжих, инженер техникийн мэргэжилтнүүдийг лекц, семинар, сургалтад оролцуулах, судалгаа, инновацын хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн лабораторийн нөөц, тоног төхөөрөмжийг харилцан ашиглах замаар онол, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлж, салбарын ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь энэхүү хамтын ажиллагааг эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шинжлэх ухаан болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам хэмээн үзэж байгаа бөгөөд салбартаа чадварлаг хүний нөөц бэлтгэх, залуу инженерүүдийг дэмжих чиглэлээр цаашид идэвхтэй хамтран ажиллах болно.

🏆 "Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК Төв аймгийн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодорлооТөв аймаг 2025 онд улс болон орон нутги...
11/05/2026

🏆 "Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК Төв аймгийн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодорлоо

Төв аймаг 2025 онд улс болон орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг шалгаруулан, алдаршууллаа.

Шилдгээр тодорсон "Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК нь Төв аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төслөөрөө дамжуулан бүс нутгийн хөгжил, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.

2025 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагууд аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсөвт нийт 130.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 121.9 хувиар биелүүлэн хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харуулжээ.

🌐 www.buuruljuut.mn

OBSERVE Consulting Mongolia компанитай хамтран Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001 (Чанарын менежмент), ISO 45001 ...
11/05/2026

OBSERVE Consulting Mongolia компанитай хамтран Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001 (Чанарын менежмент), ISO 45001 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент), ISO 14001 (Байгаль орчны менежмент), ISO 17025 (Лабораторийн чадамжийн менежмент) стандартуудыг байгууллагын үйл ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлэх төсөл албан ёсоор эхэллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн илүү системтэй, үр ашигтай болгохын зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, лабораторийн хяналт, байгаль орчны хариуцлагыг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтой юм.

\🦢 Өнөөдөр Дэлхийн Нүүдлийн Шувуудын ӨдөрБөөрөлжүүт уурхайн шүүрлийн усыг ашиглан байгуулсан Жавхлант нуур нь нүүдлийн ш...
09/05/2026

\🦢 Өнөөдөр Дэлхийн Нүүдлийн Шувуудын Өдөр

Бөөрөлжүүт уурхайн шүүрлийн усыг ашиглан байгуулсан Жавхлант нуур нь нүүдлийн шувуудын амьдрах орчныг дэмжиж, 🌱 биологийн олон янз байдлыг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байна.

Жил бүр олон мянган километр зам туулдаг нүүдлийн шувуудын хувьд аюулгүй түр буудаллах, амрах, хоол тэжээлээ нөхөх ус намгархаг орчин нэн чухал. Жавхлант нуур нь тэдний амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ тухайн бүсийн экологийн тэнцвэрийг сайжруулж, усны экосистемийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.

Шувууд олноор нутагшин ирэх нь тухайн орчны экологийн эрүүл байдлыг илтгэхээс гадна ургамал, амьтны аймгийн олон төрөл зүйл сэргээн тогтоход чухал нөлөөтэй. Мөн усны экосистем нэмэгдэх нь хөрсний чийгийг хадгалах, тоосжилтыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх зэрэг байгаль орчны олон ач холбогдлыг бий болгодог.

💧 Ус намгархаг газар нь зөвхөн шувуудын амьдрах орчин бус, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хадгалах үнэт баялаг юм.

♻️ Байгальд ээлтэй нөхөн сэргээлт, тогтвортой бүтээн байгуулалтаар дамжуулан байгаль, ан амьтдаа хамгаалах үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая.

06/05/2026

Монгол дахь Австралийн худалдааны танхимын төлөөлөгчид Бөөрөлжүүт цахилгаан станц-тай танилцсан талаарх сэтгэгдэл:

Төлөөлөгчид станцын үйл ажиллагаа, технологийн шийдэл болон аюулгүй ажиллагааны стандартыг газар дээр нь үзэж танилцахад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэд мөн орчин үеийн инженерийн шийдлүүдийг үр ашигтайгаар нэвтрүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг онцлон тодотголоо.

Австрали-Монголын Худалдааны Танхимын (AustCham Mongolia) төлөөлөгчид Бөөрөлжүүт цахилгаан станцын бүтээн байгуулалттай ...
04/05/2026

Австрали-Монголын Худалдааны Танхимын (AustCham Mongolia) төлөөлөгчид Бөөрөлжүүт цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа

Тус айлчлал нь Бодь Групп болон AustCham Mongolia-ын хамтарсан “Эрчим хүчний инновацын цуврал” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж, эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага, инновацид суурилсан шийдэл, тогтвортой эрчим хүчний системийг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцох, хамтын ажиллагаа, мэдлэгийн солилцоог бэхжүүлэхэд чиглэв.

Төлөөлөгчид Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төслийг Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, дотоодын эх үүсвэрт тулгуурласан эрчим хүчний экосистемийг бий болгох стратегийн өндөр ач холбогдолтой хэмээн үнэлж, энэхүү айлчлал нь олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал түлхэц болохыг онцоллоо.

[English below]

Representatives of the AustCham Mongolia visited the Buuruljuut Power Plant construction project

The visit was organized the joint “Innovation in Energy Series” initiative by Bodi Group and AustCham Mongolia, and aimed to facilitate discussions on industry trends, innovation-driven solutions, and opportunities to develop a sustainable and reliable energy system, while strengthening collaboration and knowledge exchange among stakeholders.

The delegates evaluated the Buuruljuut mining and power plant integrated project as a strategically significant initiative that contributes to the sustainable development of Mongolia’s energy sector and the creation of an energy ecosystem based on domestic resources. They also emphasized that this visit serves as an important catalyst for strengthening international cooperation and stimulating investment.

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК Төв аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК б...
24/04/2026

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК Төв аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон Төв аймаг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Бөөрөлжүүт уурхайг түшиглэсэн цахилгаан станц, үйлдвэрлэл технологийн парк, шинэ суурьшлын бүс байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, орон нутгийн хөгжил, дэд бүтцийн чиглэлд тэтгэлэг олгох, эрүүл мэндийн үйлчилгээ сайжруулах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, ажлын байр нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.

[English below]

Tsetsens Mining and Energy LLC Signs Memorandum of Understanding with Tuv Province

Tsetsens Mining and Energy LLC and Tuv Province have signed a Memorandum of Understanding (MoU) to jointly implement a project under the framework of public–private partnership.

The cooperation will focus on developing a power plant, an industrial and technology park, and a new settlement zone based around the Buuruljuut mining site.

Under the scope of this partnership, the parties will implement phased initiatives across key areas including education, healthcare, environmental protection, local development, and infrastructure. These initiatives include scholarship programs, enhancement of healthcare services, afforestation and land rehabilitation, job creation, and the development of waste management systems.

🏆 “АЛТАН БЭРС” цомын төлөөх корпорациудын стратеги, манлайллыг сорьсон өрсөлдөөнд Цэцэнс Майнинг энд Энержи ХХК амжилтта...
20/04/2026

🏆 “АЛТАН БЭРС” цомын төлөөх корпорациудын стратеги, манлайллыг сорьсон өрсөлдөөнд Цэцэнс Майнинг энд Энержи ХХК амжилттай оролцлоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо-ноос хамтран зохион байгуулсан “Алтан Бэрс” цомын төлөөх корпорациудын багийн шатрын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн багууд легионер шатарчидтайгаа хамтран оролцож, стратеги сэтгэлгээ, ур чадвар, багийн уялдаа холбоогоо өндөр түвшинд сорин өрсөлдсөнөөрөө онцлог байв. Улмаар уг тэмцээн нь байгууллагуудын манлайлал, хамтын шийдвэр гаргах чадварыг бодит нөхцөлд үнэлэх чухал талбар болж чадлаа.

Энэ удаагийн тэмцээнд эдийн засгийн голлох салбаруудыг төлөөлсөн 30 аж ахуйн нэгж өрсөлдсөнөөс Цэцэнс Майнинг энд Энержи ХХК амжилттай оролцож, 4 дүгээр байрт шалгарлаа.

👏 Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн хамт олондоо болон тэмцээнд оролцсон нийт тамирчдад баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаан болон ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

🌟 “Бидний Ирээдүй-2026” хөтөлбөр 🔸 “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд ирээдүйн бол...
16/04/2026

🌟 “Бидний Ирээдүй-2026” хөтөлбөр

🔸 “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Бидний Ирээдүй” хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж байна.

🔸 Энэ удаа Төв аймгийн Баян, Баянжаргалан, Архуст сумдын ЕБС-ийн 9 дүгээр ангийн 70 гаруй сурагчдыг хамруулсан уулзалт, танилцуулгыг амжилттай зохион байгууллаа.

🔸 Арга хэмжээний үеэр эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ажил мэргэжлүүдийн талаар мэдээлэл хүргэж, компанийн инженерүүд салбарын онцлог, бодит туршлагаасаа хуваалцан сурагчдын асуултад хариуллаа.

🔸 Мөн цахилгаан станцын орчин үеийн техник, технологийг танилцуулж, салбарын бодит орчныг илүү ойр ойлгуулах боломж бүрдүүлсэн нь арга хэмжээний онцлох хэсэг байв.

16/04/2026

2024 оны Бөөрөлжүүт цахилгаан станцын нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн төгсөгч А.Тулга одоо Бөөрөлжүүт цахилгаан станцад мэргэжлээрээ ажиллаж байна.

Тэрээр өөрийн бодит туршлага, суралцсан замналаасаа сургуулийн дүү нартаа хуваалцаж, мэргэжил сонголтод нь зөвлөмж, чиг баримжаа өгч байна.

💧 Өнөөдөр “Дэлхийн усны өдөр”Манай компани уурхайн олборлолтын явцад үүссэн шүүрлийн усыг ашиглан 5 га талбайд хиймэл ну...
22/03/2026

💧 Өнөөдөр “Дэлхийн усны өдөр”

Манай компани уурхайн олборлолтын явцад үүссэн шүүрлийн усыг ашиглан 5 га талбайд хиймэл нуур байгуулж, усны нөөцийг нөхөн бүрдүүлэх шийдлийг хэрэгжүүлээд байна.

Энэхүү нуур нь зөвхөн ус хуримтлуулах бус, бүс нутгийн усны шинэ экосистемийг сэргээж, нүүдлийн болон суурин усны шувуудын амьдрах таатай орчныг бүрдүүлж байна.

Судалгаагаар өвөгт тогоруу, ангир, хондон ангир, гангар хун, улаан хүзүүт шумбуур зэрэг ховор, хамгаалалт шаардлагатай шувууд тогтмол нутагшиж буй нь тогтоогдсон.

Мөн усан орчинд загас, ургамал, бичил биетүүд өсөж үржин, экосистемийн тэнцвэр сэргэж, орон нутгийн мал сүргийн ундны усны найдвартай эх үүсвэр болж байна.

🌿 Ийнхүү байгальд ээлтэй усны менежмент нь уурхайн үйл ажиллагааг тогтвортой хөгжилтэй уялдуулах бодит жишээ болж буй юм.

Address

Embassy One Building 15th Floor, Embassy Residence 15A, Sukhbaatar District
Ulaanbaatar
14220

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Buuruljuut Power Plant posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Buuruljuut Power Plant:

Share

Category