Rocketry Association of Amateur Mongolia

Rocketry Association of Amateur Mongolia Монголын Пуужингийн Техникийн Холбоо

07/04/2026
23/03/2026

🚀 SPACEPORT MONGOLZ 2026

Монголын анхны судалгааны пуужингийн тэмцээн зарлагдлаа!

The MongolZ Esports Organization болон Apogee Сансрын Хөтөлбөр хамтран “Spaceport MongolZ” тэмцээнийг зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээн нь дэлхийн жишигт нийцсэн инженерчлэлийн сорилт бөгөөд онолын мэдлэгээ бодит туршилт, жинхэнэ нислэг болгон хэрэгжүүлэх онцгой боломж юм.

Ирээдүйн инженерүүд, судлаачид, сансар сонирхогч залуус та бүхнийг урьж байна.

Та багтайгаа өөрийн пуужинг зохион бүтээж, угсарч, бодитоор хөөргөх боломжтой.

📅 Багийн бүртгэл: 2026.03.29 хүртэл
🚀 Тэмцээний өдөр: 2026.06.28

Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл:
https://space.apogee.mn/spaceport

Бүртгэл:
https://form.jotform.com/260391113448049

23/03/2026
24/02/2026

📣 WE'RE LOOKING FOR INTERNS to join our CORE TEAM at Apogee Engineering
🌌Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбоо (Rocketry Association of Amateur) нь Монголд хатуу, шингэн болон хосолсон түлшээр ажилладаг их чадлын пуужингийн хөгжүүлэлт, хөөргөлтийг удирдан гүйцэтгэж, пуужингийн техник сонирхогчдын хүрээллийг тэлэх, тэдгээрийг хооронд нь холбох, сансрын инженерчлэлээр мэргэших хүсэл эрмэлзэлтэй залуучуудад сурч боловсрох гарааг нь эхлүүлэх боломжийг олгох зорилгоор байгуулагдсан холбоо юм.
🚀Энэхүү холбооны нэрийн дор пуужингийн технологи, сансрын инженерчлэл, болон пуужин хөгжүүлэлтэд хүсэл сонирхолтой инженер залуусыг бэлтгэх "Apogee Aerospace Engineering Spring Program" хөтөлбөрийг бид хэрэгжүүлдэг.
Манай хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаар дэлгэрэнгүй судлах боломжтой.
https://linktr.ee/apogee.engineering
🎬Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид багтаа дараах чиглэлүүдээр дадлагажигч ажилтнуудыг хайж байна.
Та бүхэн манай үндсэн багт өөрийн сонирхол болон ур чадварт нийцүүлэн дараах үүргүүдээс сонгон ажиллах боломжтой:
- Web development
- Photo shooting
- Graphic designer
- Footage recording
- Explained video creator
- Video editor
Энэхүү сайн дурын ажилд нэгдэх нь доорх давуу талтай болно:
🍀Контент бүтээх туршлагатай болж холбогдох ур чадвараа хөгжүүлэх.
📜Таны сайн дурын ажлыг баталгаажуулж Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбооноос албан ёсны сертификат гардуулах.
🚀Сансрын инженерчлэл болон пуужин хөгжүүлэлт ямар байдаг талаар өргөн ойлголттой болж "Apogee Engineering Summer Program 2026" хөтөлбөрт /4 дадлагжигчид/ тэтгэлэгтэй хамрагдан өөрийн Их Чадлын Пуужинг бүтээх боломж олгоно.
Дараах холбоосыг ашиглан манай кино хөгжүүлэлтийн багт нэгдэх хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа 03 сарын 04-ний 18:00 цаг.
https://form.jotform.com/251759168736471
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаар авах боломжтой.
📪Имэйл хаяг: [email protected]
📞Холбогдох утас: 8691-0730
📱Instagram хаяг: apogee.engineering

24/02/2026

✨Upcoming Event alert!
Apogee Aerospace Engineering 2025 намрын хөтөлбөрийн сурагчдын бүтээсэн пуужингууд хөөрөхөд бэлэн боллоо.

Энэ удаагийн хөөргөлт нь тус хөтөлбөрийн 5 дахь удаагийн төгсөгч нарын бүтээлүүд байх бөгөөд ИХ ЧАДЛЫН 5 өөр пуужин хөөрнө.

Хүрэлцэн ирсэн хүн бүрт нээлттэй.

Хөөргөлт болох байршил: https://maps.app.goo.gl/L9fcEMnNxJV4zAzE9

19/12/2025

✨Upcoming Event alert!
Apogee Aerospace Engineering 2025 намрын хөтөлбөрийн сурагчдын бүтээсэн пуужингууд хөөрөхөд бэлэн боллоо.

Энэ удаагийн хөөргөлт нь тус хөтөлбөрийн 5 дахь удаагийн төгсөгч нарын бүтээлүүд байх бөгөөд ИХ ЧАДЛЫН 4 өөр пуужин хөөрнө.

Хүрэлцэн ирсэн хүн бүрт нээлттэй.

Хөөргөлт болох байршил: https://maps.app.goo.gl/L9fcEMnNxJV4zAzE9

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Rocketry Association of Amateur Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share