08/05/2026
GNSS СИСТЕМ НЬ ЗӨВХӨН ХИЙМЭЛ ДАГУУЛУУД БИШ
GNSS (Global Navigation Satellite System) нь геодези, уул уурхай, зам гүүр, барилга, цаг уур, цаг тоолол, навигаци гээд маш олон салбарт өргөн ашиглагдаж байна. Гэхдээ энэхүү систем нь бүрэн гүйцэд ажиллахад дараах 3 үндсэн сегментүүд зайлшгүй шаардлагатай:
________________________________________
🌍 1. Сансрын сегмент (Space Segment)
GPS, GLONASS, Galileo, BeiDou зэрэг системүүдийн хиймэл дагуулууд нь далайн төвшнөөс дээш ~19,100–23,200 км өндөрт байрлах тойрог замуудаар дэлхийг өдөрт 2 удаа бүтэн тойрон эргэлдэж, GNSS дохиог тасралтгүй дамжуулдаг.
📌 GPS: ~20,200 км
📌 GLONASS: ~19,100 км
📌 Galileo: ~23,200 км
📌 BeiDou: ~21,500–35,786 км
________________________________________
🖥️ 2. Хяналтын сегмент (Control Segment)
Дэлхий даяар байрласан олон арван хяналтын станцууд болон удирдах төвүүд нь хиймэл дагуулын төлөв байдал, орбит, цаг, сигнал дамжуулалтын нарийвчлал зэрэг мэдээллийг 24/7 хянаж, шинэчилж байдаг.
📌 Глобал мониторингийн сүлжээ
📌 Орбит ба цагийн хяналт
📌 Навигацийн мэдээллийн шинэчлэл
________________________________________
📡 3. Хэрэглэгчийн сегмент (User Segment)
Энэхүү сегментэд хэрэглэгч бид бүгд хамрагдах бөгөөд зам, ус, агаарын тээвэр, уул уурхай, барилга, инженерийн салбаруудад GNSS дохио хүлээн авагч төхөөрөмжийг байршил, өндөр, цаг, хурд болон навигацийн мэдээлэл тодорхойлох ажлууддаа өргөнөөр ашигладаг.
📌 Гар утас болон автомашины навигаци
📌 Дрон ба UAV системүүд
📌 Геодезийн өндөр нарийвчлалтай GNSS багажууд
________________________________________
🎯 Гол санаа:
GNSS-ийн нарийвчлал зөвхөн хиймэл дагуул эсвэл багажнаас хамаардаггүй.
Сансрын, хяналтын болон хэрэглэгчийн сегментүүд хамтдаа ажиллаж байж өндөр нарийвчлалтай байршил тодорхойлох боломжийг бий болдог.