15/05/2025
БАРИЛГЫН АГААРЖУУЛАЛТЫН ХООЛОЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
Манай компани нь Солонгос улсын иж бүрэн бүтэн болон хагас автомат төхөөрөмжөөр барилга байгууламжийн агааржуулалтын дөрвөлжин хоолой, түүний дагалдах хэрэгслийг Монголдоо чанарын өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэж байна.
Барилга байгууламжийн агаар сэлгэлтийн систем нь дотоод агаарын чанарт, эрүүл мэнд , ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг тул бид Солонгос улсад үйлдвэрлэсэн 0.25-1.2 мм-н зузаантай, цайрдсан , зэв, хөгц үүсэхгүй, чийгт тэсвэртэй , өнгө үзэмж сайтай хүний эрүүл мэндэд хоргүй зориулалтын төмөр бэлдэцээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Манай компани нь Солонгос улсын сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулж байгаа тул үйлвэрлэлийн бүтээмж өндөр, хаягдал түүхий эд бага, хүнээс шалтгаалах алдаа байхгүй, хийцлэл нарийн, битүүмжлэл сайтай байдаг.
ХЭРЭГЛЭГЧИД ҮҮСГЭХ ДАВУУ ТАЛУУД
• Олон улсын стандартын шаардлага хангасан
• Үйлдвэрлэлийн бүтээмж өндөр
• Хэмжээсийн өргөн сонголттой
• Дуу чимээ бага
• Ус чийгэнд тэсвэртэй, зэврэхгүй
• Хүлцэх алдаа бага
• Өнгө үзэмж сайтай
• Бат бөх, битүүмжлэл сайтай
Утас : 91913636, 99109428