16/06/2026
“ХҮССЭН БҮХНЭЭ ТАТАХ СЭТГЭЛ ЗҮЙН НУУЦ”
“Юуг зүрхээрээ хүснэ, тэр л чиний орчлонд бий болдог.” Бидний олонх нь “Law of Attraction” буюу хүсэл татах хүчний хуулийг зөвхөн бичих, хүсэх, төсөөлөх түвшинд ойлгодог. Харин үнэндээ орчлонгийн хариу чиний хүсэл дээр бус, чиний дотоод итгэл үнэмшил дээр үндэслэдэг. Чи өөрийгөө юу гэж итгэж байна, яг түүндээ тохирсон амьдралыг л татаж авч байна.
Таталт бол логик биш “frequency” Орчлон бол энергит орон зай. Хүн бүр өөр өөр “долгион” цацаж байдаг. Хэрвээ чи “би хангалттай биш”, “надад хүрэхгүй” гэж дотроо бодож байвал, тэр давтамжийг л цацаж байна. Тэгэхээр “Би маш их мөнгө хүсэж байна” гэж хэлсэн ч, дотроо “надад мөнгө байхгүй, байх ч үгүй дээ” гэж бодож байвал орчлон хүсэл биш, айдсыг чинь сонсож байна.
Жинхэнэ нууц – Орхих ба Итгэх
Хүссэн зүйлээ гартаа атгасан мэт итгэх. Гэхдээ хөөцөлдөх биш, чөлөөлөх. Яагаад гэвэл:
• Хэт их хүсэх = Хомсдолын давтамж
• Өөртөө итгэх = Хангалуун байхуйн давтамж
• Хүлээхгүй байх = Хянах оролдлогыг тавих
Татах хүчний жинхэнэ түлхүүр бол:
Чи аль хэдийн хүртэх эрхтэй гэдэгтээ 100% итгэж, тайван хүлээж чаддаг байх.
💭 Би яагаад хүссэн зүйлээ татаж чадахгүй байна вэ? Магадгүй та дараах “нууц сэтгэлзүй”тэй явж байгаа:
• “Би үүнийг авахад хангалттай хүн биш”
• “Үүнийг авбал хүмүүс намайг өөрөөр харах байх”
• “Сайхан зүйлийн цаана заавал хохирол байдаг”
• “Хэт их аз жаргал айдас төрүүлдэг”
Эдгээр далд итгэл үнэмшлүүд таны хүсэж буй зүйлд тосон гар сунгах биш, хаалга хааж байдаг.
Хэрхэн өөрчлөх вэ?
1. Хүсэлдээ нэр өг: Жишээ: “Би өөрт тохирсон, зөөлөн, тогтвортой харилцааг хүсэж байна.”
2. Давтамжаа мэдэр: Энэ хүсэл дээр сэтгэлд айдас байна уу, тайван байдал байна уу?
3. Хүссэн зүйлээ аль хэдийн ирсэн мэт амьдраад үз: Өнөөдөр чи тэр хүн шиг алхаж, сэтгэж, баярлаж чадах уу?
4. Талархаж, тавьж өг: “Энэ бол минийх. Би авна гэдэгтээ итгэж байна. Хэзээ, яаж гэдгийг нь орчлонд үлдээе.”
Эцэст нь: Орчлон бол таны толь. Та өөрийгөө яаж харж байна, ертөнц яг тэр тусгалыг л өгнө. Хэрвээ чи өөрийгөө эрхтэй, хангалттай, хайрлуулж болох хүн гэж үнэхээр итгэдэг бол – орчлон танд гайхамшгийг харамгүй өгдөг. Таныг итгэсэн хэмжээгээр л орчлонд хаалга нээгдэнэ.
/Дотоод оршихуйн гайхамшиг/