Inno Chem Lab Mongolia

Website

Inno Chem Lab Mongolia

🌍 ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОШЛУУР:  BIOEASY 16-IN-1Инно хими лаб ХХК - иас шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж б...
16/10/2026

🌍 ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОШЛУУР: BIOEASY 16-IN-1

Инно хими лаб ХХК - иас шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Bioeasy компани хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд зориулсан, 16 төрлийн пестицидийн үлдэгдлийг нэг тестээр илрүүлэх түргэвчилсэн шийдлийг үйлдвэрлэдэг ба бид энэ шинэ технологийг худалдаанд гаргахад бэлэн боллоо.

🔬 Коллоид алтанд суурилсан технологи
⏱️ Нэг шинжилгээнд ойролцоогоор 9 минут
🥬 Жимс, хүнсний ногооны шуурхай хяналтад зориулагдсан

#пестицид #ХүнснийАюулгүйБайдал #инновации

🔬 МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ БОДИТ ДАДЛАГААР!Инно Хими Лаб ХХК нь Гаалийн төв болон салбар лабораториудын шинжээчдэд зориулс...
09/10/2026

🔬 МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ БОДИТ ДАДЛАГААР!

Инно Хими Лаб ХХК нь Гаалийн төв болон салбар лабораториудын шинжээчдэд зориулсан GC-MS, HPLC, AAS зэрэг өндөр мэдрэмжит аналитик тоног төхөөрөмжийн ахисан түвшний сургалтыг Инно лаборатори - ийн баг 2026.09.28–10.09-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авч болно.

https://innochem.mn/post/WevgGB

Сургалтаар тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, шинжилгээний аргачлалын онолоос эхлэн тоног төхөөрөмжийн ашиглалт, программ хангамж, өгөгдөл боловсруулалт, шинжилгээний үр дүнг үнэлэх хүртэлх онол, дадлагыг хослуулсан цогц сургалт явуулж, оролцогчдод сертификат гардууллаа.

🤝 Лабораторийн чадавхыг хамтдаа хөгжүүлье!

Бид лабораториудын хэрэгцээ, онцлогт нийцсэн мэргэжлийн сургалт, техникийн зөвлөгөө, тоног төхөөрөмжийн дадлага сургалтыг гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлэхэд нээлттэй.

Танай лабораторийн хөгжил — бидний хамтын зорилго!

📩 Хамтран ажиллах хүсэлтээ бидэнд илгээнэ үү.

#ЛабораторийнСургалт #ЛабораторийнЧадавх #ХамтынАжиллагаа

07/10/2026

Лаборатори гэдэг зөвхөн аппарат, урвалж, тоног төхөөрөмж биш.

Нэг лаборатори бодитоор ажиллахын ард зөв технологи, зөв сонголт, зөв суурилуулалт, зөв арга аргачлал, мэргэшсэн хүн, сургалт, засвар үйлчилгээ, чанарын тогтолцоо гээд маш олон зүйл бий.

Бид Инно Хими Лаб - ыг байгуулахдаа лабораторийн хэрэгцээг зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх түвшинд биш, асуудлыг нь ойлгож, шийдлийг нь хамт бүтээдэг лабораторийн түнш байхыг зорьж ирсэн.

Энэ зам амархан байгаагүй.

Гэхдээ лабораторийн салбарт ажиллах тусам
“ямар тоног төхөөрөмж зарах вэ?” гэдгээс илүү
“лабораторид ямар асуудлыг шийдэх хэрэгтэй вэ?” гэдэг асуулт чухал болохыг ойлгосон.

Бидний аялал үргэлжилж байна.

Inno Chem Lab
Асуудал. Шийдэл. Дэмжлэг.

Лабораторийн салбарын энэ намрын хамгийн том эвэнт байх болноо
01/10/2026

Лабораторийн салбарын энэ намрын хамгийн том эвэнт байх болноо

QR кодоор нэвтрээд бүртгүүлнэ
01/10/2026

QR кодоор нэвтрээд бүртгүүлнэ

🔬 ЛАБОРАТОРИЙН ТЕХНОЛОГИ БА ИННОВАЦ 2026Мэдлэг. Технологи. Инноваци.Монголын лабораторийн салбарын мэргэжилтнүүдэд зориу...
30/09/2026

🔬 ЛАБОРАТОРИЙН ТЕХНОЛОГИ БА ИННОВАЦ 2026

Мэдлэг. Технологи. Инноваци.

Монголын лабораторийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан технологи, инновацын нэгдсэн мэргэжлийн хурал.

📅 2026.11.06
📍 Blue Sky Hotel — Diamond Ballroom

Онцлох чиглэлүүд:

🔬 GC • GC-MS • HPLC • LC-MS
🧪 ICP-OES • Ion Chromatography
🔬 FTIR • Raman • UV-Vis
🤖 Automation • Smart Laboratory
🌱 Пестицидийн үлдэгдэл
⚗️ Эрдэс, хүнд металл, ион шинжилгээ
💡 Technology Discovery
🎯 Technology Discovery Challenge
🤝 Networking
🔭 Laboratory 2030

Зохион байгуулагч: Инно Хими Лаб ХХК
Технологийн түнш: Agilent Technologies, Inc.
Ерөнхий ивээн тэтгэгч: Медимпекс Интернэшнл ХХК

🎟 Бүртгэл нээлттэй.

📞 8009 7727
🌐 www.innochem.mn

🌍 Дэлхийд гарсан хүнсний залилангийн бодит тохиолдлуудХүнсний бүтээгдэхүүн зөвхөн шошго, савлагаагаараа бус шинжлэх ухаа...
20/07/2026

🌍 Дэлхийд гарсан хүнсний залилангийн бодит тохиолдлууд

Хүнсний бүтээгдэхүүн зөвхөн шошго, савлагаагаараа бус шинжлэх ухааны үндэслэлтэй лабораторийн шинжилгээгээр жинхэнэ эсэх нь баталгааждаг.

Инно Хими Лаб ХХК нь хэрэглэгчид, үйлдвэрлэгчид болон лабораторийн мэргэжилтнүүдэд зориулан олон улсын сайн туршлага, хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, орчин үеийн шинжилгээний аргуудын талаарх мэдээллийг орчуулан хүргэсээр байна.

Энэ удаа дэлхийд олон нийтийн анхаарал татсан 9 төрлийн хүнсний залилангийн бодит тохиолдол болон тэдгээрийг илрүүлэх лабораторийн шинжилгээний аргуудыг нэгтгэн хүргэж байна.

📌 Постероос та дараах мэдээллийг авах боломжтой.

🥛 Меламины дуулиан – уламжлалт шинжилгээг хэрхэн хуурсан бэ?

🫒 Extra Virgin Olive Oil – жинхэнэ тосыг хэрхэн баталгаажуулдаг вэ?

🥃 Хуурамч архи, согтууруулах ундаа – метанол болон бусад эрсдэлийг ямар аргаар илрүүлдэг вэ?

🍚 Basmati, Jasmine будаа – гарал үүсэл болон сортыг хэрхэн тодорхойлдог вэ?

🐟 Загасны төрөл зүйлийн залилан – DNA шинжилгээ хэрхэн ашиглагддаг вэ?

🍵 Цайны гарал үүсэл – элементэн "хурууны хээ" гэж юу вэ?

🥃 Вискиний жинхэнэ байдал – шил нээхгүйгээр шинжлэх боломжтой юу?

🍯 Зөгийн балны залилан – сахарлаг сиропыг хэрхэн илрүүлдэг вэ?

🥛 Сүүний залилан – ус, меламин болон бусад нэмэлтийг ямар технологиор илрүүлдэг вэ?

🔬 Гол санаа

Өнөөдөр хүнсний залиланг зөвхөн нэг үзүүлэлтээр бус GC-MS, LC-MS, FTIR, Raman, ICP-MS, DNA, Chemometrics, Fingerprinting зэрэг орчин үеийн аналитик технологийн хослол ашиглан илрүүлдэг болсон.

Аюулгүй хүнс – шинжлэх ухаанд суурилсан баталгаажуулалтаас эхэлдэг.

📚 Энэхүү мэдээллийг Agilent Technologies-ийн "Methodologies for Food Fraud" гарын авлага болон олон улсын нийтлэлийн эх сурвалжид үндэслэн орчуулж, хэрэглэгчдэд зориулан боловсруулав.

Гарыг авлагын Монгол орчуулгыг энэ линкээс татаж авч болно. https://innochem.mn/storage/user-manuals/July2026/14yw7Prdl08n2mxqyxwo.pdf

Инно Хими Лаб ХХК
Шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг танд хүргэж байна.
Инно лаборатори Инно Хими Agilent Demo Center

Үндэсний их баяр Наадмын мэнд хүргэе!Итгэлцэл, чанар, шинжлэх ухааны үнэ цэнийг эрхэмлэгч нийт харилцагч, хамтрагч, салб...
08/07/2026

Үндэсний их баяр Наадмын мэнд хүргэе!

Итгэлцэл, чанар, шинжлэх ухааны үнэ цэнийг эрхэмлэгч нийт харилцагч, хамтрагч, салбарын мэргэжилтнүүддээ,

Эв эе батжин, эрүүл энх, аз хийморь дүүрэн сайхан наадаарай!
Инно лаборатори Agilent Demo Center Инно Хими

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Inno Chem Lab Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share