14/08/2026
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Тогтвортой хөгжлийн үндэс болсон эрчим хүчний салбарын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах эрхэм үйлсэд оюун ухаан, мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн ахмад буурлууд, нийт инженер техникийн ажилтнууд, харилцагч Та бүхэндээ Эрчим хүчний салбарын ажилтнуудын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
ABB Групп 1932 онд ДЦС-1-д анхны уурын турбин генераторыг нийлүүлсэн цагаас хойш 94 жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, дэвшилд тууштай хувь нэмрээ оруулж, эх орны стратегийн ач холбогдол бүхий олон чухал бүтээн байгуулалтын төслүүдэд өөрийн технологи, инженерийн шийдлээр оролцож ирсэн түүхтэй.
Энэхүү түүхэн замнал, хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан цаашид ч “Engineered to Outrun" буюу "Ирээдүйг түрүүлж бүтээх инженерчлэл” гэсэн ABB Группын үзэл баримтлалын хүрээнд цахилгаанжуулалт, автоматжуулалт, дижитал технологийн шийдлээрээ Монгол Улсын эрчим хүчний салбарын ирээдүйн хөгжил, шинэ чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилтуудад манлайлан оролцож, бодит хувь нэмрээ оруулсаар байх болно.
Эрчим хүчний салбарын хөгжил дэвшил улам бүр дэлгэрэх болтугай!
АББ Группын хамт олон