29/05/2026
2026 оны 05-р сарын 22-27-ны хооронд “Эрчим хүчний салбарын спортын их наадам-2026” болж өндөрлөлөө. Энэхүү спортын их наадамд ЭХСалбарын төр, хувийн хэвшлийн нийт 31 байгууллагын 1300 гаруй төлөөлөл тамирчид оролцож, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, и-спорт (CS2), олс таталт гэсэн зургаан төрлөөр оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөн, шилдгүүдээ шалгарууллаа.
Спортын их наадмын хаалтын ёслол 5-р сарын 27-ны “M bank arena”-д боллоо. Хаалтын үйл ажиллагааны үеэр салбартаа амжилттай, үр бүтээлтэй ажилласан санхүү бүртгэлийн хэлтсийн нярав, волейболын олон улсын хэмжээний мастер Г.Өлзийдэлгэр, цахилгаан цехийн эдийн засагч, волейболын олон улсын хэмжээний мастер Э.Эрдэнэзаяа нарт Эрчим хүчний сайд Б.Найдалаа МУ-ын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалийг гардууллаа.
Нийт 31 байгууллагаас манай компани нийлбэр дүнгээр Дэд байрт шалгарлаа.