08/06/2026
📚🌏 “MIYR 2026” ОЛОН УЛСЫН 11 ДЭХ УДААГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Судалж, хөгжье–2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 6 дугаар сарын 3–5-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурал нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаа явуулсны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд залуу судлаачид, эрдэмтэн, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн олон улсын академик платформыг бүрдүүлэх зорилготой юм.
Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Пусан хотод суугаа Ерөнхий консул Ц.Жадамбаа оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.
“Судалж, хөгжье–2026” хурал нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, инновацад суурилсан хөгжлийг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үндэсний зорилтуудтай уялдан зохион байгуулагдсан бөгөөд судалгаа, инновацын үр дүнг бодит хөгжилд чиглүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, нийгэм, бодлогод нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэв.
Энэ удаагийн хуралд 6 орны 17 их сургуулийг төлөөлсөн эрдэмтэн, судлаачид оролцож, 17 аман илтгэл, 9 ханан илтгэл хэлэлцүүллээ.
Техник Технологийн Их Сургуулийг төлөөлөн “AI Influence on Academic Achievement in English Language Teaching” сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүлж, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанд хувь нэмрээ орууллаа.
👏 Судалгаанд суурилсан хөгжил, инновацыг дэмжих үйлсэд амжилттай оролцсон нийт эрдэмтэн, судлаачдадаа баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
Техник Технологийн Их Сургууль - IETТехник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлБоловсролын яамБоловсролын ерөнхий газарГадаад ХарилцааIET Green TVET@topfans