03/04/2026
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2026 онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал,
📌Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 11, 23, 28, 30, 31, 39, 43 дугаар хорооны 14685 өрх,
📌Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хорооны 12229 өрх,
📌Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 21, 22, 23, 7 дугаар хорооны 8483 өрх,
📌Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29, 30, 31 дүгээр хорооны 13655 өрх,
📌Сүхбаатар дүүргийн 12, 13, 2 дугаар хорооны 2028 өрх, нийт 51080 өрхийг хийн халаалтад шилжүүлэх юм.
Төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд сууцныхаа дулаалгыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулна.
https://ulaanbaatar.mn/news/22596