Зургийн сургалт Урлахуйн ертөнц

  • Home
  • Зургийн сургалт Урлахуйн ертөнц

Зургийн сургалт Урлахуйн ертөнц Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Зургийн сургалт Урлахуйн ертөнц, Aerospace Company, .

Цэцэрлэгийн болон ЕБ-сургуулийн хүүхдүүдийн зурах авьяасыг нээн хөгжүүлэх, улмаар ирээдүйн Монгол сэтгэлгээ оюунлаг гоо зүйн мэдрэмжийг багаас нь олгоход оршино.

Мэдэхэд илүүдэхгүй
18/05/2026

Мэдэхэд илүүдэхгүй

18/05/2026
09/05/2026

1) Хүн бүрт хувийн амьдрал бий. Хүний хийж буй үйлдэл дээр үндэслэн, бодит үнэнийг мэдэхгүйгээр элдэв таамаг дэвшүүлж, яриа зохиох нь маш бүдүүлэг хэрэг юм.

2) Хов жив ярих нь сэтгэл зүйн сул дорой байдлын илрэл. Бусдын тухай сөрөг яриа дэгдээх нь тухайн бай болоод байгаа хүний бус, харин тэрхүү цуу яриаг гаргаж буй хүний сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэдэг.

3) Хүн бүр чөлөөтэй амьдрах эрхтэй. Хэн нэгэн өөрийнхөөрөө байхдаа бусдаас зөвшөөрөл авах албагүй. Хэрэв тухайн хүний үйлдэл ажлын явцад саад болж байвал зохих журмын дагуу албан ёсоор шийдвэрлэх ёстой болохоос биш, ар хударгаар нь ярих нь утгагүй зүйл.

4) Бид бүгдэд сул тал бий. Хүн бүр өөр өөрийн гэсэн дутагдалтай. Тэр нь тухайн хүний л асуудал бөгөөд бусад хүмүүс үүнд оролцож, хувийн хэрэг болгох шаардлагагүй.

Ажил дээр хүн бүр өөрт ногдсон үүрэг хариуцлагаа л чанартай биелүүлэхэд анхаарах хэрэгтэй. Бусад хүмүүс хүссэнээрээ амьдраг. Хэн нэгний хувийн орон зай бусдад хамаагүй бөгөөд цуу яриа дэгдээх нь ямар ч эерэг үр дүн авчирдаггүй. Тиймээс хов жив ярьдаг хүмүүсийг хэзээ ч бүү дэмж, өөрөө ч бүү оролц.

Хүний нөөцийн баримт бичиг:
www.hrmanager.mn
Хүний нөөцийн баримт бичгийг амраар шийд:
www.amarmanager.mn
Хүний нөөцийн зөвлөх болон сургалтын үйлчилгээ:
www.hrconsulting.mn

Удахгүй сургууль амарлаа
09/05/2026

Удахгүй сургууль амарлаа

Тун удахгүй 9 сарын 1

Монгол Улсын Төрийн шагналт,Ардын зураач, профессор Д.Амгалангийн нэрэмжит “АМГАЛАН ОРЧЛОН - 2026” Ерөнхий боловсролын с...
19/04/2026

Монгол Улсын Төрийн шагналт,
Ардын зураач, профессор Д.Амгалангийн нэрэмжит
“АМГАЛАН ОРЧЛОН - 2026” Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийн гар зургийн уралдааны удирдамж

Нэг. Зорилго:
Эх орны минь ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа итгэл тэмүүлэл, хайр энэрэл, хүсэл мөрөөдөл, өөрсдийн дотоод ертөнц, үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх чадварыг дэмжих, авьяас сонирхлыг нээн хөгжүүлэхэд оршино.

Хоёр. Сэдэв, чиглэл:
МОНГОЛЧУУДЫН ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС
( Дараах есөн үнэт зүйлийн аль ч төрлөөр бүтээлээ хийж болно.)

1. Ургийн алтан хэлхээ, улс гэрийн эзэн, мөнх тэнгэрээс заяат МОНГОЛ ХҮН нэгэн эрдэнэ
2. Өвгөдийн тулсан голомт, өвлөсөн ариун өргөө, үргэлжлэх удмын хэлхээ ГЭР БҮЛ нэгэн эрдэнэ
3. Алтан төрийн сүлд, ашдын тусгаар тогтнол, амгалангийн эрх хүчин ТӨРТ ЁС нэгэн эрдэнэ
4. Үзэмж төгс байгаль, үлэмж тэгш баялаг, үүрд орших өлгий ЭХ НУТАГ нэгэн эрдэнэ
5. Үндэсний язгуур сэтгэлгээ, өнөд оршихуйн дархлаа, мянган билиг төгөлдөр МОНГОЛ ХЭЛ нэгэн эрдэнэ
6. Өрлөг түүхийн дээжис, өндөр дээдсийн буян, үргэлж дээдлэх тунгаамал ӨВ СОЁЛ нэгэн эрдэнэ
7. Онгон байгальдаа зохилдсон, орчлонгийн хуульд нийцсэн, цагийн хүрдэнд таацсан НҮҮДЭЛЧНИЙ УХААН нэгэн эрдэнэ
8. Оюун билгийн охь, оньсыг тайлах түлхүүр, орчлонг таних мэлмий ЭРДЭМ БОЛОВСРОЛ нэгэн эрдэнэ
9. Нинжин сэтгэлийг дээдэлж, нийтийн амгаланг хүндэлж, чин шударгыг эрхэмлэх ЁС СУРТАХУУН нэгэн эрдэнэ

Гурав. Уралдаан зохион байгуулагдах чиглэл
-Уран зураг ( Уран зураг, Монгол зураг, Зураасан зураг )

Дөрөв. Ангилал
-10 - 13 нас
-14 - 16 нас
-12 дугаар ангийн сурагчид

Тав. Уралдааны зохион байгуулалт, бүтээл хүлээн авах хугацаа
Бүтээлийг 2026.05.06 -ны өдрийг хүртэл Дүрслэх Урлагийн Академийн 307 тоот өрөөнд хүлээн авна.

Зургаа. Бүтээлд тавигдах шаардлага, шалгаруулалтын журам
-Оролцогч ӨӨРИЙН НЭР, ЗУРГИЙН НЭР, НАС, СУРГУУЛЬ АНГИ болон ХАРИЛЦАХ УТАСНЫ ДУГААР -аа гаргацтай, тодорхой бичнэ..
-Уралдаанд оролцох ажлууд 30х40 см -ээс багагүй байна.
-Бүтээлд цэвэрхэн цаасан хүрээ, эсвэл жааз хийсэн байна ( Цаасан хүрээ, эсвэл жаазгүй бүтээл уралдаанд оролцох боломжгүй )
-Уралдаанд оролцох бүтээл нь уран бүтээлч хандлагаар бүтээгдсэн байх ( хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй )
-Бүтээлийг сонгон шалгаруулахдаа бүтээлийн санаа, уран сэтгэмж, ур чадвар, гүйцэтгэлийг давуу тал болгоно.

Долоо. Шагнал урамшуулал

10– 13 насны ангилал: Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал:
-Тэргүүн байр - 1. Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал, үнэ бүхий зүйл
-Дэд байр - 1. Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал, үнэ бүхий зүйл
-Гутгаар байр - 1. Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал, үнэ бүхий зүйл

14 – 16 насны ангилал: “Амгалан ертөнц” сангийн нэрэмжит шагнал:
-Тэргүүн байр - 300 000 төг
-Дэд байр - 200 000 төг,
-Гутгаар байр - 100 000 төг

12 -р ангийн сурагчид: Д.Амгалангийн нэрэмит Дүрслэх Урлагийн Академийн нэрэмжит шагнал:
-Тэргүүн байр - 1. ДУА -д элсэн суралцах эрх,
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт - 500 000 төг
-Дэд байр - 1. ДУА -д элсэн суралцах эрх,
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт - 300 000 төг
-Гутгаар байр - 1. ДУА -д элсэн суралцах эрх,
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт - 200 000 төг

Найм. Бусад
Байр эзэлсэн сурагчдын шагнал гардуулах товыг “Дүрслэх Урлагийн Академи” болон “Амгалан орчлон” фэйсбүк хуудсаар зарлана.
Уралдаанд шалгарсан бүтээлүүдээр Ардын зураач, Төрийн шагналт, Профессор Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Урлагийн Академийн үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн зохион байгуулна.

Зохион байгуулагч: СУИС -ийн Дүрслэх Урлагийн Академи
Холбоо барих утас: 88518061, 99838315

Сүүлийн үед байгууллагууд ажлын өрөөндөө дартс их байрлуулдаг болсон билээ. Та бүхэндээ дартсын дүрэм танилцуулж байна. ...
18/04/2026

Сүүлийн үед байгууллагууд ажлын өрөөндөө дартс их байрлуулдаг болсон билээ. Та бүхэндээ дартсын дүрэм танилцуулж байна. Шэйрлэж аваад баг, хамт олноороо тоглоорой.

18/04/2026

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зургийн сургалт Урлахуйн ертөнц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Engineering Company?

Share