Инженер, технологийн дээд боловсрол төсөл

Инженер, технологийн дээд боловсрол төсөл Япон Улсад 1000 инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэ?

1. Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах.
Зорилт:
Аж үйлдвэрийн бүхий л салбарын чадварлаг боловсон хүчнийг богино хугацаанд бэлтгэх.
Инженер, технологийн чиглэлийн бакалаврын хөтөлбөрийн чанарыг олон улсын ж

ишигт хүргэх.
МУИС, ШУТИС-ийн инженер, технологийн чиглэлийн багш, эрдэмтэн, судлаачдын сургалт, судалгааны ажлыг дэмжин чанарыг дээшлүүлэх.

2. Аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн өндөр мэдлэг, практик чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэгдэн гарна.
МУИС, ШУТИС-ийн инженер бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсын жишигт хүрнэ.
МУИС, ШУТИС-ийн инженер, технологийн чиглэлийн багш нарын мэргэжил арга зүй сайжран, сургалтын чанар дээшилж, сургалтын материаллаг бааз бүрдэнэ.
Судалгааны ажлын чанар болон судалгааны лаборатори болон тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч, олон улсын хамтарсан судалгаа хийгдэн бодит үр дүнг практикт нэвтрүүлнэ.

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл судалгаанаас инновац, бизнесийн шатанд шилжиж байна.Монгол Улсын Засгийн газ...
22/04/2026

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл судалгаанаас инновац, бизнесийн шатанд шилжиж байна.
Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгааны багуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэн дүгнэх ажлыг 2026 оны 4 дүгээр сарын 13–20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү ажлыг Боловсролын яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон төслийн зөвлөх баг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд МУИС, ШУТИС, ХААИС-ийн нийт 26 хамтарсан судалгааны багийн үйл ажиллагаа, үр дүн, цаашдын хөгжлийн чиглэлийг үнэлэн дүгнэв.
Судалгааны багууд нь байгаль орчин, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэт материал, дижитал технологи зэрэг олон чиглэлд 10 гаруй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад судалгаанд суурилсан их сургуулийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна. Төслийн хүрээнд олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлд МУИС-аас 149, ШУТИС-аас 250, ХААИС-аас 6 өгүүлэл хэвлүүлж, их сургуулиудад гарааны компаниуд амжилттай байгуулагдан, судалгаанд суурилсан бизнесийн эхлэл тавигдаад байна. Дрон технологи, биотехнологийн бүтээгдэхүүн, шинэ материал, дижитал шийдлүүд зэрэг инновацын бодит үр дүнгүүд гарч, инженерийн лаборатори, нарны эрчим хүчний систем, туршилтын төвүүдийг байгуулсан нь судалгааны орчныг шинэ шатанд гаргасан чухал ахиц болж байна.
МУИС-ийн дэргэд байгуулагдсан Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк нь судалгаа–инновац–үйлдвэрлэлийн уялдаа холбоог хэрэгжүүлэх чухал дэд бүтэц болон хөгжиж байна. Тус парк нь 7000 м.кв талбайд технологи дамжуулах төв, үйлдвэрлэлийн туршилтын орчин, “Гэр лаб” инженерийн урлан, усны чанарын лаборатори, робот, дроны урлан зэрэг олон чиг үүргийг нэг дор төвлөрүүлж, судлаач, оюутан, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих инновацын экосистемийг бүрдүүлж байна. Төслийн санхүүжилтээр 2025 онд Гэрлаб инженерийн урлан, Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, Академик хэвлэл хөгжүүлэх нийт 117 нэр төрлийн 201 ширхэг багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн бөгөөд эдгээр нь 1,3 сая ам.долларын хөрөнгө оруулалт болсон байна.
ШУТИС-ийн хүрээнд төслийн хэрэгжилт нь сургалт, судалгаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд бодит үр дүн авчирч, орчин үеийн лабораториудыг шинэчилж, олон мянган оюутан, судлаачид сургалт, судалгаандаа ашиглах боломж бүрдсэн байна. Түүнчлэн зэргийн бус сургалтын хөтөлбөрөөр багш, судлаачид Япон Улсад сургалт, дадлага хийж, судалгааны арга зүй, инновацын менежмент, технологи дамжуулалт, стартап хөгжүүлэх ур чадварыг эзэмшсэн нь төслийн тогтвортой үр өгөөжийг бэхжүүлж байна. Тухайлбал, 2026 онд ШУТИС-ийн багш, судлаачид Япон улсын Кюүшү их сургуульд зохион байгуулагдсан “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдаж, их сургуулийн стартап дэмжих тогтолцоо, инновацын экосистемийн туршлагатай танилцан, олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцсэн нь онцлох үр дүн болж байна. Төслийн санхүүжилтээр 2025 онд шинээр Байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж, цахим хичээл, контент үйлдвэрлэх судлахтай холбоотой нийт 1,1 ам.долларын үнэ бүхий 135 нэр төрлийн 783 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байна.
Хөдөө аж ахуйн их сургуулийн судалгааны багууд мал аж ахуй, биотехнологи, тэжээл үйлдвэрлэл, генетик судалгааны чиглэлээр бодит хэрэглээнд ойр үр дүнгүүдийг гаргасан байна. Малын тэжээлийн шинэ технологи (TMR)-ийг хөгжүүлж, туршилтаар сүүний гарцыг нэмэгдүүлэх үр дүнд хүрсэн нь үйлдвэрлэлд шууд нэвтрүүлэх боломжтой шийдэл болж байгаа бөгөөд малын генетикийн судалгаагаар үүлдрийн чанарыг сайжруулах, экспортын боломжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Мөн биотехнологийн судалгаагаар ургамал, микроорганизмд суурилсан биобордоо, өсөлт дэмжигч бүтээгдэхүүн боловсруулах боломж бий болж, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт өргөн хэрэглэх боломж бүрдэж байна. Төслийн санхүүжилтээр 2025 онд шинээр 0,7 сая ам.долларын үнэ бүхий 72 нэр төрлийн 805 ширхэг Байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байна.
2024–2025 оны үйл ажиллагааны үр дүнгээс харахад M-JEED төслийн судалгаанууд шинэ шатанд гарч, бодит эдийн засгийн үр өгөөж бий болгох чиглэлд шилжиж эхэлсэн байна. Монгол–Японы компани, стартапуудын хооронд хамтарсан хөгжүүлэлт, туршилтын хамтын ажиллагаа эхэлж, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр шууд хамтын ажиллагаа өрнөж байна. Зарим судалгааны багуудын хувьд стартап байгуулах, технологи дамжуулах боломж бодитоор бүрдэж, хоёр улсын байгууллагуудын хооронд шинэ түншлэл, хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа нь судалгааг инновац, бизнес, үйлдвэрлэлийн бодит шийдэл болгон хөгжүүлэх боломж бүрдсэнийг харуулж байна.
Ийнхүү M-JEED төсөл нь судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна судалгаа–инновац–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлж, инновац, стартап экосистемийг бодитоор бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Энэхүү хяналт-шинжилгээний үр дүн нь төслийн хүрээнд хэрэгжиж буй судалгаанууд судалгаанаас инновац, инновацаас бизнес, үйлдвэрлэлд шилжих шинэ үе шатанд хүрснийг тодорхой харуулж байгаа бөгөөд цаашид эдгээр үр дүнг бизнесжүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь дараагийн чухал зорилт болж байна.

21/04/2026
21/04/2026
📌📌 НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "Инженер технологийн дээд боловсрол" төслөөс сургалт, судалгааны тоног төхөөрөм...
03/04/2026

📌📌 НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
"Инженер технологийн дээд боловсрол" төслөөс сургалт, судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх нээлттэй тендерийг зарлаж байна.
⏳ Хугацаа: 2026 оны 04 сарын 03-ны өдрөөс 2026 оны 05 сарын 22-ны өдрийн 11.00 цаг хүртэл.
⭐️Дэлгэрэнгүйг эндээс харна уу.
https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1773637440810
☎️ Холбоо барих: +976-77660888, [email protected]

📌📌 INVITATION TO PARTICIPATE IN AN OPEN TENDER
“Higher Engineering Education Development” (M-JEED) Project hereby announces an open tender for the supply of education and research equipment.
⏳ Period: From April 3, 2026, until 11:00 AM on May 22, 2026.
⭐️ For more detail:
https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1773637440810
☎️ Contact: +976-77660888, [email protected]

JICA Mongolia
Инженер, технологийн дээд боловсрол төсөл

ЖАЙКА төвтөй хамтран судалгаа хийж буй Токиогийн их сургуулийн доорх лаб нь 3 сарын хугацаатай төлбөргүй цахим сургалтыг...
25/03/2026

ЖАЙКА төвтөй хамтран судалгаа хийж буй Токиогийн их сургуулийн доорх лаб нь 3 сарын хугацаатай төлбөргүй цахим сургалтыг оюутнуудад нээлттэйгээр зарлаж байгаа юм байна.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 4/2-ны өдөр

Бүртгүүлэх холбоос: https://weblab.t.u-tokyo.ac.jp/en/lecture/gci/

Сургалтын агуулга: https://weblab.t.u-tokyo.ac.jp/en/lecture/overview/

Англи хэлний тодорхой мэдлэгтэй болон программ, AI, data чиглэлээр сурах хүсэлтэй оюутнуудад (мэргэжил харгалзахгүй) хамрагдах боломж нь нээлттэй тул манай төгсөгч баш нар оюутнууддаа түгээж өнгнө үү.

Сургалтанд сайн хамрагдсан ирээдүйтэй оюутнуудыг Японы судлаач нартай холбох, гарааны компани байгуулах, судалгааны ажлын нийгэмд нэвтрүүлэхэд нь цаашлаад дэмжлэг үзүүлэх боломжууд нээлттэй байх юм байна.

With the vision of “creating intelligence,” Matsuo-Iwasawa Laboratory promotes research on Deep Learning. In particular, we are advancing research on world models, robotics, large language models, and Brain x AI. In addition, we also focuses on returning the results of its basic research to soci...

04/03/2026

ИТДБ төслийн хүрээнд Иватэ их сургууль нь ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургууль болон МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуультай тус тус Хамтарсан судалгааны ажлын хүрээнд хамтран ажиллаж ирсэн ба Төслийн хүрээнд 2025 онд Монголд ажилласан 5 профессоруудын ажлын үр дүнд цаашдын судалгааны хамтын ажиллагааг улам өргөжүүлж оюутан солилцоо, лабораторийн дадлага хийдгэх боломжтой болсноо 2026.02.28-ын тус сургуулийн Кэнгүро сонины №28 дугаарт нийтэлсэн байна.

http://www.kenguro.iwate-u.ac.jp/wp-content/uploads/2026/02/%E8%8B%B1%E8%AA%9E%E7%89%88%E3%80%80%E7%A0%94%E3%82%AF%E3%82%99%E3%83%AD%E5%AD%A3%E5%88%8A%E5%A0%B1vol28-v2.pdf

http://www.kenguro.iwate-u.ac.jp/wp-content/uploads/2026/02/%E7%A0%94%E3%82%AF%E3%82%99%E3%83%AD%E5%AD%A3%E5%88%8A%E5%A0%B1vol28_v2.pdf

https://www.facebook.com/share/p/1NV9sBTft6/
16/01/2026

https://www.facebook.com/share/p/1NV9sBTft6/

Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-гийн хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд .....

1000 инженер төслийн Докторын төгсөгч МУИС-н дэд профессор Б.Төрмандахдаа баяр хүргэе.
12/12/2025

1000 инженер төслийн Докторын төгсөгч МУИС-н дэд профессор Б.Төрмандахдаа баяр хүргэе.

МУИС-ийн ИТС-аас Шилдэг залуу эрдэмтэн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан амжилтаар МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн багш, дэд проф Бат-Оргилын Төрмандах Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал хүртлээ.

09/12/2025

Address

Улаанбаатар Хот
11214

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

11-31-55-63

Alerts

Be the first to know and let us send you an email when Инженер, технологийн дээд боловсрол төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Инженер, технологийн дээд боловсрол төсөл:

Share