Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл

Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл, Mining Company, Bayanhongor.

Эрдэнэ Монгол ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянхөндий алтны төслийн албан ёсны хуудас. Тус төсөл нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой.

🌍 Эх дэлхийн өдрийн мэнд хүргэе🌿Өнөөдөр дэлхий даяар биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлахыг у...
22/04/2026

🌍 Эх дэлхийн өдрийн мэнд хүргэе

🌿Өнөөдөр дэлхий даяар биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлахыг уриалдаг онцгой өдөр билээ. Энэ өдрийг тохиолдуулан 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дуранд буусан, нэн ховор амьтан болох мазаалайн зургийг хүргэж байна.

🐻Эрдэнэ Монгол ХХК нь үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, сурталчлан таниулах ажлын хүрээнд 2024 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай санамж бичиг байгуулж, мазаалайг хамгаалах чиглэлээр төрийн болон ТББ, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчидтай тогтмол хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсээр ирсэн.

🐻Компанийн зүгээс 2024 онд “Central” телевизтэй хамтран Монгол мазаалай цуврал баримтат кино бүтээж олон нийтэд хүргэх, Баянхонгор аймгийн хүүхэд багачуудын дунд танин мэдэхүйн сошиал уралдаан зохион байгуулах, зэрлэг ан амьтдын амьдрах орчныг сайжруулахаар биотехникийн арга хэмжээ авахаас гадна уст цэгийг нэмэгдүүлэх буюу хөв цөөрөм байгуулах ажлыг хэрэгжүүлсээр байна. 💧🌱🌿

🐻2025 онд БОУАӨЯ болон Эгүүр агентлагтай хамтран шинжлэх ухааны баримтат “Их говийн манаач” киног бүтээхэд ивээн тэтгэгчээр ажилласан. Мөн 2025 оны зургаадугаар сард Ховор амьтан, ургамал хамгаалах Мазаалай нийгэмлэг ТББ-ын судлаач доктор А.Баясгалантай хамтран Эрдэнэ нэрт мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүсэн бөгөөд Эрдэнэ 11 дүгээр сард ичээндээ орж, 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ичээнээсээ гарч Хуцын шанд орчимд хөдөлгөөн хийж буй маршрут мэдээлэл бүртгэгдсэн.

🐻Мазаалайг хүзүүвчилж, генетикийн судалгаа хийх нь түүний амьдралын хэв маяг, нутагшил, зан төлөвийн талаар үнэ цэнэтэй мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлж, хамгааллын арга хэмжээг оновчтой төлөвлөх, тоо толгойг нарийвчлалтай тогтоох зэрэгт чухал хувь нэмэр оруулж байгааг судлаачид онцолж байна.

Гэрэл зургийг: У. Ганбаяр (Хүрээлэн төсөл)


#эрдэнэмонгол

06/04/2026

📍Монгол Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадын ивээн тэтгэгчээр ажиллалаа.

✅Тус олимпиад Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдаж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг төлөөлсөн сурагчид, багш нар оролцон мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

✅Бид боловсролыг дэмжиж, ирээдүйн чадварлаг залуу үеийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьдог.

#эрдэнэмонгол
#боловсролыгдэмжигч
#математикийнолимпиад

📍Улсын математикийн 62 дахь олимпиад эхэллээ.✅Эрдэнэ Монгол ХХК боловсрол, шинжлэх ухааны хөгжлийг дэмжин энэхүү олимпиа...
30/03/2026

📍Улсын математикийн 62 дахь олимпиад эхэллээ.
✅Эрдэнэ Монгол ХХК боловсрол, шинжлэх ухааны хөгжлийг дэмжин энэхүү олимпиадын ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
📝👨‍🏫🙋21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг сурагчид энэ удаа Баянхонгор аймагт чуулж, мэдлэг, оюун ухаанаа сорьж байгаа юм.

#боловсролыгдэмжигч
#эрдэнэмонгол
#математикийнолимпиад

ТАЛАРХАЛ

2026 оны 03 сарын 28-аас 04 сарын 02-ны хугацаанд Баянхонгор аймагт болох Улсын математикийн 62 дугаар олимпиадын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн, боловсролыг дэмжигч “Эрдэнэмонгол” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг бүх бүсгүйчүүддээ хүргэе.🌹👷🏻‍♀️✨
08/03/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг бүх бүсгүйчүүддээ хүргэе.🌹👷🏻‍♀️✨

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол түмэн минь хотол ол...
18/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол түмэн минь хотол олноороо сайхан шинэлээрэй.🇲🇳🇲🇳🇲🇳

🎓🤝 Бид орон нутгийн залуусыг сургаж, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор Баянхонгор аймгийн Политехникийн коллежто...
13/01/2026

🎓🤝 Бид орон нутгийн залуусыг сургаж, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор Баянхонгор аймгийн Политехникийн коллежтой байнгын, хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.

🚜Энэ хүрээнд өнгөрөгч 12 дугаар сард Политехникийн коллежид уул уурхайн машин механизмын операторын дадлагын дөрвөн төрлийн симулятор бүхий сургалтын танхим байгууллаа.

👷‍♂️Энэхүү танхим ашиглалтад орсноор суралцагчид уул уурхайн оператор, машин механизмын засварчин, зам гүүрийн байгууламжийн мэргэжилтэн зэрэг мэргэжлээр бодит нөхцөлд ойр, виртуал орчинд дадлага хийх боломж бүрдэж байгаа юм.

📍 Үүнээс гадна бусад мэргэжлийн боловсролыг дэмжих хүрээнд бульдозер, дамп, ковш, экскаваторын сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг Политехникийн коллежид нийлүүллээ.

#эрдэнэмонгол
#ОронНутгийнХөгжил
#МэргэжлийнБоловсрол

07/01/2026

🐫✨ Тэмээчдийн баяр–2025 амжилттай боллоо ✨🐫

📍Шинэ оны босгон дээр Шинэжинст суманд Эрдэнэ Монгол ХХК-ийн нэрэмжит “Тэмээчдийн баяр–2025” арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.

🐫Соёлын биет бус өв болох Залаагийн хүрэн тэмээний соёл, уламжлалыг хамгаалж, сурталчлах зорилгоор энэхүү баярыг орон нутгийн удирдлага, малчидтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.

🐫Нүүдэлчдийн өв соёлыг сурталчилсан энэ жилийн баярт гурван аймгийн 11 сумаас тэмээчид хүрэлцэн ирж, оролцсон юм.

#тэмээчдийнбаяр
#Залаагийнхүрэнтэмээ
#соёлынөв

31/12/2025

🌲Эрдэнэ Монгол ХХК-ийн хамт олны зүгээс та бүхэнд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. 🎊

🌲Улирч буй он бидний хувьд томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хийж, хэрэгжүүлсэн түүхэн жил байлаа. Энэхүү амжилтаа бататган, ирж буй 2026 онд илүү их ахиц дэвшлийг зорин хамтдаа урагшлах болно.

🔜Угтан ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр арвин байж, мөрөөдөл бүхэн тань биелэхийг хүсэн ерөөе. 🌟

#эрдэнэмонгол
#баянхөндий

26/12/2025

🇲🇳Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэ Монгол ХХК-ийн Геологи, хайгуул хариуцсан захирал, Монгол Улсын зөвлөх геологич Г.Бат-Эрдэнэ "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", Төслийн албаны дарга Г.Даваадорж "Алтангадас одон"-гоор тус тус шагнагдлаа.👷‍♂️🎖️👏

🇲🇳Төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалгасан эрхмүүддээ чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.🎉✨

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.👷‍♂️ Үе үеийн уурха...
25/12/2025

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.👷‍♂️

Үе үеийн уурхайчид, эгэл баатруудын яруу алдар бадартугай. 👷‍♀️⚒️👷‍♂️

09/12/2025

🤝Эрдэнэ Монгол ХХК 2023 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай санамж бичиг байгуулж, мазаалайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.

🐻Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бахархалт амьтан” хэмээн нэрлэгдсэн говийн баавгайн амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлээр хангах, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирсэн.

✅Бид өнгөрсөн хугацаанд хөв цөөрөм байгуулж уст цэгийг нэмэгдүүлэх, тэжээлийн сав, тэжээл тавих, мазаалайн гол идэш болох бажууна тариалах зэрэг ажлуудыг хийгээд байна.

🐻🎬2025 онд БОУАӨЯ болон Эгүүр агентлагтай хамтран шинжлэх ухааны баримтат “Их говийн манаач” киног бүтээхэд ивээн тэтгэгчээр оролцлоо.


#эрдэнэмонгол

Address

Bayanhongor

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл:

Share

Category