ДБЭХС ТӨХК Дулааны шугам сүлжээ

ДБЭХС ТӨХК Дулааны шугам сүлжээ Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ний Дулааны шугам сүлжээний цех

25/03/2026

Дулааны 1-р магистраль ТК-2 салааны ОС-ны 100,92, Махын 8 айл, СМУ-гийн ивээл хороолол 3.4-р узелийн хэрэглэгч: 22,23,24,25, 11,12,13,14,18,19,26,27, 15,16,32 байр, Шүр захын аж ахуй нэгж болон Буйр, Хөх тугт хорооллын дулааны төв шугамд 2026 оны 3-р сарын 25ны өглөө гэмтэл гарч тухайн өдрийн 15 цагт хааж гэмтэл устгалт явагдаж байна. Иймд оройн 22 цагт 30 минут хүртэл хугацаанд дулааны эрчим хүчээр хязгаарлах болсныг мэдэгдье.

10/03/2026

ТК-2 салаа ТК-2-1а худагт гэмтэл гарсан тул Ивээл хороолол СМУ-3,4 узель орон сууцны 92-р байр махын 8-н айлын орон сууц, буйр хороолол, хөх тугт чиглэлийн хувийн орон сууц, шүр зах орчмын ААН айл өрхүүдийн дулааны эрчим хүчийг 2026 оны 3-р сарын 10 ны 9 цагаас оройн 17 цаг хүртэл хааж гэмтэл устгах болсныг мэдэгдье.

Дулааны шугамын ажилтай холбоотойгоор "ДБЭХС" ТӨХК-ийн хашааны баруун булангаас  1 дүгээр магистраль хүртэл замыг 2025.0...
27/06/2025

Дулааны шугамын ажилтай холбоотойгоор "ДБЭХС" ТӨХК-ийн хашааны баруун булангаас 1 дүгээр магистраль хүртэл замыг 2025.06.27 ний 17:00 цагаас 2025.06.30 ны 17:00 цаг хүртэл хаахыг анхааруулж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хотын дулааны 1-р гол шугам, ТК-1 худгаас ТК-3 худаг хүртэлх  Ф-400 мм голчт...
21/05/2025

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хотын дулааны 1-р гол шугам, ТК-1 худгаас ТК-3 худаг хүртэлх Ф-400 мм голчтой дулааны магистраль шугамыг Ф-800 мм голчтой болгон өргөтгөн, шинэчлэх ажил 2025 оны 05-р сарын 22-ны өдрөөс эхэлж байгаатай холбогдуулан сэлгэн залгалтын ажил хийгдэх тул 2025 оны 05-р сарын 21-ны 22.00 цагаас 05-р сарын 22-ны 22.00 цаг хүртэл ААН, орон сууцны хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усаар хангахгүй болохыг мэдэгдье.

11/03/2025
13/02/2025

Хэрэглэгч та доорх дурдсан аргуудаар тоолуурын заалтаа харах боломжтой.
Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв Дорнод

09/02/2025

Нутгийн цаг агаар: 12-ноос дулаарч, өдөртөө -5-10 хэм байна.

Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлэл

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

2 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.

Хур тунадас: Багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Өмнөөс секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө бүх нутгаар -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Чойбалсан хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

2025 оны 02 дугаар сарын 10-наас 02 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дорнод аймгийн нутгаар: 10-нд ихэнх нутгаар цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, 12-ноос хүйтний эрч суларч шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Address

Чойбалсан хот
Choibalsan
976

Alerts

Be the first to know and let us send you an email when ДБЭХС ТӨХК Дулааны шугам сүлжээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ДБЭХС ТӨХК Дулааны шугам сүлжээ:

Share

Category