Дархан-Уул аймгийн Барилгачдын холбоо

Дархан-Уул аймгийн Барилгачдын холбоо Дархан-Уул аймгийн барилгачдын холбоо

✅Монгол улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-тай ...
26/05/2026

✅Монгол улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-тай хамтран орон нутгийн ерөнхий архитекторууд болон захиалагчийн хяналтын инженерүүдийг чадавхжуулах зорилгоор “Барилгын эрчим хүчний үр ашиг” сэдэвт 3 хоногийн сургалтыг энэ оны 05 дугаар сарын 27-29-ны өдрийн хооронд цахимаар зохион байгуулах гэж байна.
✅Энэ сургалт Барилгын салбарын ажилтын давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрмийн дагуу 3 багц цаг тооцуулах болно.📚

Сургалтад оролцохыг сонирхогчид https://forms.gle/BSs4AdtwL8NvnhF58 холбоосоор 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл бүртгэл хийлгэнэ үү.

🇲🇳 Монгол Улсад орчин цагийн Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд  анх удаа бүс нутгийг хамарсан “Төви...
25/05/2026

🇲🇳 Монгол Улсад орчин цагийн Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд анх удаа бүс нутгийг хамарсан “Төвийн бүсийн барилга экспо-2026” барилгын салбарын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

👷🏗️Барилгын салбарын төсөл, шинэ технологи, шинэлэг инновацийг нэг дор төвлөрүүлсэн энэхүү арга хэмжээ зөвхөн бүс нутгийг хамарсан биш олон улсын хэв шинжтэй боллоо.

✅ Энэ нь Төвийн бүс барилгын салбарын хөгжлийг түүчээлж, барилгын материал үйлдвэрлэл, худалдааны томоохон ложистик сүлжээ бий болсон нь хэдийнэ дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлснийг энэ удаагийн экспо нотлон харууллаа.

“Төвийн бүсийн барилга экспо-2026”

📌 92 ААН оролцов
📌11 тэрбум гаруй төгрөгийн хэлцэл хийгдэв
📌2500 гаруй иргэд мэдээлэл авав.

👏Хамтран зохион байгуулагч:
Барилга.мн
МБНХолбоо

👏Ерөнхий ивээн тэтгэгч:
Тэрхийн Оргил констракшн компани Хан-Оргил апартмент төсөл

👏Ивээн тэтгэгч:
Минж проперти ХХК
Баян бридж ХХК

👏Дэмжигч байгууллага:
Дельта Лифт ХХК
Дархан Гантиг ХХК
Монгол Алт ХК

👏Арга хэмжээг дэмжиж хүрэлцэн ирсэн:

👏Улсын их хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Болдын Жавхлан, МБНХолбооны гүйцэтгэх захирал Б.Өлзийбат
Барилгын хөгжлийн төвийн эрхэм төлөөлөгчид
Дархан-Уул аймгийн удирдлагууд,
ГХБХБГазрын удирдлагууд нийт зохион байгуулагчид, арга хэмжээнд оролцсон бүх ААН, иргэддээ талархал илэрхийлье!

Дархан-Уул аймгийн Барилгачдын холбоо

Төвийн бүсийн БАРИЛГА ЭКСПО-2026
24/05/2026

Төвийн бүсийн БАРИЛГА ЭКСПО-2026

24/05/2026

Address

Darhan-Uul
Darkhan
45000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-Уул аймгийн Барилгачдын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share