24/04/2026
“ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ” ТӨХК 2026 ОНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДДЭГ БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА.
Монгол улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 2012 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдийн дунд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс зайлсхийх, боломжит сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, үлдэгдэл нөлөөллийг тооцож улмаар дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний талаар зохицуулалт орсон байдаг.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн томьёо хэсэгт “ “биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах”- гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээ”-г хэлнэ гэж тодорхойлсон.
Энэхүү хуулийн заалтын дагуу биотехникийн арга хэмжээ авах дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд зэрлэг ан амьтдад идэш тэжээл болгож 2026 оны 03 дугаар сарын 15,17,20-ны өдрүүдэд нэн ховор, ховор туруутан амьтдын гол тархац бүхий 15 цэгт 1500кг хужир, давс мараанд тавих ажлыг зохион байгуулж ажилласан.
Уг ажлыг Дархан-Уул аймгийн Байгаль орчны газрын зөвлөмж, зааврын дагуу хийж гүйцэтгэсэн.
БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ.