06/04/2026
📏 Хашааныхаа төмөр, материалыг хэрхэн зөв тооцоолох вэ? (Практик заавар)
Манай төмрийн худалдаагаар үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь хашааныхаа хэмжээг тоймлож ирээд дараах асуудлуудтай нүүр тулдаг:
– 4 талын урт нь өөр өөрийг анзаараагүй
– Газрын өгсүүр, урууг тооцоогүйгээс материал дутах
– Булан болон хаалганы нэмэлт баганыг мартсан
– Монголын хөрсөнд баганаа хэр гүн зоох ёстойгоо мэддэггүй
Та хашаа барихаар төлөвлөж байгаа бол яг одоо доорх зааврын дагуу тооцоогоо хийгээд үзээрэй. Цаг, мөнгөө хэмнэхээс гадна хашаа тань бат бөх болно.
1️⃣ Нийт уртаа зөв гаргах (Утсаар татаж хэмжих)
Хэрэв танай газар тэгш өнцөгт биш бол 4 талыг заавал тус бүрд нь хэмжинэ.
Жишээ нь: 18м + 27м + 22м + 31м = 98 метр урттай хашаа.
Практик зөвлөгөө: Хэмжилт хийхдээ газрын хотгор гүдгэрийг дагуулж рулеткаар эсвэл урт утас татаж хэмжээрэй. Газрын гадарга ямар байна, хашаа яг л тэгж явна.
2️⃣ Баганын тоог хэрхэн зөв тооцох вэ?
Баганын тоог гаргахдаа нийт уртыг багана хоорондын зайд хуваагаад зогсож болохгүй. Хамгийн эхний эхлэх багана болон булангуудыг нэмж тооцдог.
2.0м зай: Салхи ихтэй, энгэр газар эсвэл өндөр хашаанд хамгийн бат бөх.
2.5м зай: Хамгийн түгээмэл бөгөөд төгс стандарт.
3.0м зай: Зардал хэмнэх боловч яваандаа хашаа савж, гажилт үүсэх эрсдэлтэй.
Тооцоолох зөв томьёо: (Нийт урт ÷ Хоорондын зай) + 1 + Хаалга/Булангийн нэмэлт
Жишээ нь (98м хашааг 2.5м-ээр хуваахад): 98 ÷ 2.5 = 39.2 буюу үндсэн 40 ширхэг багана орно. Үүн дээр хаалганы 2 багана, булангийн 4 баганыг нэмж бат бөх хийх хэрэгтэй.
3️⃣ Баганын гүн (Монголын нөхцөлд хамгийн чухал)
Монголд хавар хөрсний гэсэлтээс болж хашаа гажих, овойх үзэгдэл их гардаг. Тиймээс баганын бат бөх байдал нь хөрсөнд суух гүнээс шууд хамаарна.
1.5м өндөр хашаа: Газарт 30–50 см зоох
1.8м өндөр хашаа: Газарт 50–70 см зоох
2.0м ба түүнээс дээш: Газарт 80 см зоох
Практик зөвлөгөө: Баганаа бетоноор цутгах бол нүхний ёроолд бага зэрэг хайрга дэвсэж өгвөл хөрсний ус доош шүүрч, өвөл хөлдөж овойх эрсдэлээс хамгаална.
4️⃣ Өгсүүр, уруутай налуу газар
Газрын налуу их бол хашааг дараах 2 аргын аль нэгээр хийнэ:
Шаталсан хэлбэрээр хийх: Багана бүр дээр хэвтээ хэсгийг тэгшилж шат гаргах (харагдах байдал цэвэрхэн).
Газрын хэлбэр дагуулж хийх: Налууг дагуулж хадаж явах.
Анхаарах зүйл: Налуу газар төмөр огтлолт болон хаягдал их гардаг тул нийт материалын орцыг 5–10% илүү тооцож авах нь хамгийн аюулгүй байдаг. (Жишээ нь 100м хашаанд 105м-ийн материал тооцох).
5️⃣ Хашааны өндрийг сонгох
1.5м: Энгийн айл өрхөд тохиромжтой (Салхины ачаалал бага авна).
1.8м: Стандарт хамгаалалт (Хүн давж ороход хэцүү, гаднаас харагдахгүй).
2.0м+: Үйлдвэр, агуулах, харуул хамгаалалтын бүс.
Өндөр нэмэгдэх тусам салхины хүч авах нь ихэсдэг тул баганын төмрийн хананы зузаан (мм) болон хөрсөнд суух гүнийг заавал нэмэгдүүлээрэй.
📌 ТОВЧХОНДОО:
✔ 4 талаа тус тусад нь рулеткаар хэмжих
✔ Налуу газар бол материалаа 5–10% илүү тооцох
✔ Баганын гүнийг хэзээ ч бүү харамла
✔ Булан болон хаалганд орох нэмэлт баганыг мартуузай
📍 Дэгжих Есөн Ган ХХК – Таньд хэр хэмжээний төмөр хэрэгтэй мөн өртгийн тооцож өгөх болно.