18/05/2026
Зэсийн үнэ Хятад дахь худалдан авалт удааширснаас хаалтын дээд ханшаас буурлаа.
🔶Хятадын удирдагч Ши Жинпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтыг хөрөнгө оруулагчид ажиглаж Хятадын зэсийн худалдан авалтыг бууруулснаар зэсийн үнэ хаалтын дээд ханшнаас буурлаа.
Өнгөрсөн Пүрэв гарагт Лондонгийн металлын бирж дээр зэсийн фьючерс ханш 1.5%-иар буурч, дэлхий даяар уурхайн тасалдлаас үүдэлтэй нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, технологийн хувьцааны огцом өсөлтийн дараа хиймэл оюун ухааны өсөлтөөс үүдэлтэй эрэлтэд бооцоо тавьснаар найман өдрийн турш өссөн зэсийн үнийн үзүүлэлт буурлаа.
🔶Дэлхийн хэмжээнд цахилгаанжуулалт руу шилжих гол түлхүүр болсон зэс утасны үнэ огцом өсч байгаа нь Хятадын эрэлтийг "мэдэгдэхүйц хязгаарлаж" байна гэж “Cofco Futures Co.”-ийн шинжээч Шюй Ваньчю хэлэв. Цаашдын ахиц дэвшил тогтвортой биш байж магадгүй ч дотоодын зэсийн үнэ тонн тутамд 105,000 юань (15,470 ам.доллар) орчимд хэлбэлзэж магадгүй тул хиймэл оюун ухааны эрэлтэд бооцоо тавих арилжааны логик хэвээр байхыг шинжээч Шюй нэмж хэлэв.
🔶Ерөнхийдөө Хятадын эрэлт энэ жил тогтвортой байсан тул эрчим хүчний шилжилтийн салбарын хэрэглээ уламжлалт үл хөдлөх хөрөнгийн салбарын алдагдлыг нөхөж байна. Энэ нь 2026 онд Шанхайн фьючерс бирж дээрх үнийг 8.6%-иар өсгөсөн бөгөөд үүнд Цагаан сарын баярын дараа гуравдугаар сард дахин худалдан авалт нэмэгдсэн нь нөлөөлжээ.
🔶Гэсэн хэдий ч Хятадын үйлдвэрлэгчид цахилгааны утас үйлдвэрлэхэд ашигладаг зэс татангийн захиалга энэ дөрөвдүгээр сард болон жилийн өмнөхөөс суларсан гэж үзсэн бөгөөд худалдан авагчид ШФБ дээр тонн тутамд 106,000 юаниас дээш үнэтэй худалдан авалтаа хойшлуулсан гэж үйлдвэрлэгч “Zhejiang Hailiang Co.”-ийн ахлах шинжээч Ян Юхао дотоод тооцооллоос иш татан мэдэгдлээ.
🔶Агааржуулагч, хөргөгч, сантехникийн салбарт ашигладаг зэс хоолойн захиалга тавдугаар сард сарын дунджаас 20% орчим буурах бөгөөд энэ нь голчлон үнийн өсөлтөөс шалтгаална гэж шинжээч Ян хэлснээс гадна, Хормузын хоолойг хаасан нь бүтээгдэхүүний эрэлтийг бууруулж байгааг дурьдав.
ШФБ дээрх баталгаат зэсийн нөөц энэ долоо хоногт өсч эхэлсэн бөгөөд биржийн мэдээллээр сүүлийн гурван хоногт зэсийн нөөц 10%-иар өсч 97,001 тонд хүрсэн байна. Үүний дараа сүүлийн хоёр сарын хугацаанд бэлэн байгаа зэсийн нөөц мэдэгдэхүйц буурсан байна.
🔶Үүний зэрэгцээ Ши, Жинпин, Дональд Трамп нар Пүрэв гарагт Бээжин хотод дээд хэмжээний уулзалтыг эхлүүлсэн бөгөөд энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн бараг арван жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал юм. Хоёр өдрийн айлчлалаар тэд худалдаа, Иран, Тайванийн асуудлаар голлон хэлэлцлээ.
Түүний зэрэгцээ худалдаачид Хятадын татварын албаны "нэхэмжлэхийн эдийн засаг" буюу орлогыг хөөрөгддөг залилангийн арилжааны эсрэг хатуу арга хэмжээ авч байгааг ажиглаж байгаа бөгөөд үүнээс үүдэн спот металлын арилжааны хөрвөх чадварыг бууруулж, тус улсад импортлох хэмжээг удаашруулахад нөлөөлж байна.
🔶Лондонгийн Металлын бирж дээр зэсийн ханш 13,938.50 ам.доллар дээр тогтсон. Бирж дээр бусад металлын ханш холилдсон бөгөөд цагаан тугалга, никель ханш унаж, цайр, хар тугалга, хөнгөн цагааны үнэ өссөн байна.
🔶Эх сурвалж: Mining.com
English:
Copper price retreats from record close as purchases in China slow
Copper retreated from a record close as the rally started to deter purchases in China, where investors were monitoring the summit between Chinese leader Xi Jinping and US President Donald Trump.
Futures fell 1.5% on the London Metal Exchange on Thursday, snapping an eight-day rally that had been spurred by mounting supply risks from mine disruptions around the world and bets on demand from the artificial intelligence boom, following a surge in tech stocks.
Soaring prices for the wiring metal that’s key to a global move towards electrification are “notably constraining” Chinese demand, said Xu Wanqiu, an analyst with Cofco Futures Co. Further advances may not be sustainable, though domestic copper prices may still hover around 105,000 yuan ($15,470) a ton as the trading logic of betting on AI demand remains intact, Xu added.
Overall, Chinese demand has been resilient this year as consumption in the energy transition sector offsets losses from the traditional property sector. That’s boosted prices 8.6% on the Shanghai Futures Exchange in 2026, helped by renewed purchases in March after the Lunar New Year holidays.
Still, Chinese fabricators saw orders for copper rod, used in electric wires, weaken this month from April and a year ago, as buyers hold off purchases with prices on the SHFE above 106,000 yuan a ton, said Yan Yuhao, a senior analyst with producer Zhejiang Hailiang Co., citing an internal estimate.
Copper tube orders, used in air conditioners, refrigerators and plumbing will also drop about 20% in May on a monthly basis, primarily due to rising prices, Yan said, adding the effective closure of the Strait of Hormuz is dampening demand for the product.
On-warrant copper inventories on SHFE started to increase this week, rising by 10% in the past three days to 97,001 tons, according to data from the bourse. That followed a significant drawdown in readily available inventories in the past two months.
Meanwhile, Xi and Trump kicked off a summit on Thursday, which is a first visit by a sitting US president to Beijing in nearly a decade. Trade, Iran and Taiwan were among key topics up for discussion during the two-day visit.
Traders are also monitoring the Chinese tax authority’s crackdown on the ‘invoicing economy’ or fraudulent trades that inflate revenue, a move that has crimped liquidity in spot metals trading and slowed imports into the country.
Copper settled at $13,938.50 on the LME. Other LME metals were mixed, with tin and nickel falling while zinc, lead and aluminum advanced.
Source: Mining.com