16/05/2026
⚡️ ЭЦИС-ийн баг “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн Улсын нээлттэй олимпиадад амжилттай оролцлоо ⚡️
2026 оны 05-р сарын 16-ны өдөр ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулиас жил болгон зохион байгуулдаг “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн Улсын олимпиадад манай сургуулийн Эрчим хүчний тэнхимийн багш Ш.Сансарсайхан, багш Х.Эрдэнэтуяа нарын бэлтгэн оролцуулсан Уурхайн машин тоног төхөөрөмж-2 ангийн М.Төгөлдөр, Д.Төгөлдөр, Б.Балдорж, А.Тэмүүжин, Х.Пүрэвбаяр оюутнууд мэдлэг, ур чадвараа сорин амжилттай оролцлоо. 👏
🏅Багийн шилдэг оролцогчоор УМТТ-2 ангийн оюутан Д.Төгөлдөр шалгарлаа 🤩👏🏻
Амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэе!💡📚Цаашдын сурлагад нь өндөр амжилт хүсье 👏🏻👏🏻
#ЦахилгаанТехникийнҮндэс
#УлсынОлимпиад
#ЭЦИС