23/09/2022
2022 онд Эрдмин ХХК-ний үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой, Уул уурхайн салбарын 100 жилийн ой давхцан тохиож байгаа түүхэн он болж байна.
“Эрдмин” ХХК нь 1997 онд Монголын анхны катодын зэсийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд эдийн засгийн хувьд бага өртгөөр байгаль орчинд ээлтэй гидрометаллургийн аргыг ашиглан 99,999%-ийн цэвэршилттэй, олон улсын “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангасан катодын цэвэр зэсийг гарган авч эхэлсэн түүхтэй.
Улмаар 2005 онд үйлдвэрээ өргөтгөн Монгол улсын анхны цахилгаан монтажны утасны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан бөгөөд одоогоор 50 гаруй нэр төрлийн кабель, цахилгаан монтажны утас үйлдвэрлэж байна.
Уул уурхайн салбарын 100 жилийн түүхийг сөхөн дурьдваас Монгол улсад ардын хувьсгал ялсны дараа шинэ засаг төрөө эмхлэн байгуулсан 1922 оны 12-р сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авснаар энэ өдрийг уул уурхайн салбар үүсэж хөгжсөн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг.
Монгол улсын уул уурхайн салбарын түүхэн хөгжлийг зогсолтгүй бүтээлцэж ирсэн үе үеийн уурхайчиддаа, хамтран ажиллагч байгууллагын хамт олонд Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой баярын мэндийг хүргэе.