Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ БИД, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ЭРХЭМЛЭН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ

ХИМИЙН БОДИСЫН ОСЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАСАН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ БОЛЛОО🟠 Орхон аймагт гамшгаас хамгаалах “Команд...
13/05/2026

ХИМИЙН БОДИСЫН ОСЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАСАН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ БОЛЛОО

🟠 Орхон аймагт гамшгаас хамгаалах “Команд штабын сургууль”-ийг 2026 оны тавдугаар сарын 12-нд зохион байгуулж, үйлдвэрлэлийн томоохон ослын үед ажиллах байгууллагуудын уялдаа холбоо, бэлэн байдлыг шалгалаа. Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан энэхүү сургуулилтад Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Цагдаа, Дотоодын цэрэг, Мал эмнэлэг, Байгаль орчин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад холбогдох байгууллагууд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцов.

🟠 Сургуулилтын хүрээнд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн урвалжийн хэсэгт “тэсэлгээний улмаас дамжуургын хоолой задарч, хүхрийн хүчил алдагдсан” гэх цагийн байдлыг өгч ажилласан байна. Үүний улмаас ажилтнууд химийн хорт бодист өртсөн нөхцөл байдал үүссэнээр гамшгийн үеийн хариу арга хэмжээ, удирдлага зохион байгуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, голомтыг саармагжуулах ажиллагааг бодит нөхцөлтэй ойролцоо байдлаар хэрэгжүүлжээ. Сургуулилтад Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, Баяжуулах үйлдвэрийн мэргэжлийн анги, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Гал унтраах 58 дугаар анги, Дотоодын цэргийн 816 дугаар анги, Цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцож, нийт 200 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажилласан байна.

🟠 Гамшгаас хамгаалах штабын мэргэжилтэн Б.Жигдэнгомбо, “Улсын хэмжээнд хоёр жил тутам зохион байгуулагддаг энэхүү команд штабын сургууль нь аймаг, үйлдвэрүүдийн гамшгийн үеийн бэлэн байдлыг үнэлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах ач холбогдолтой. Энэ удаагийн сургуулилт улсын хэмжээнд шууд дамжуулагдаж байгаагаараа онцлог юм” гэв. Мөн Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны дарга Т.Гэрэлт-Од, “Химийн бодис алдагдсан үеийн ослын нөхцөлөөр сургуулилтыг зохион байгуулж, олон байгууллагын хамтарсан ажиллагааг бодитоор туршлаа” гэсэн юм. Харин Гамшгаас хамгаалах штабын дарга Л.Ганбаатар, “Үйлдвэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг тогтмол зохион байгуулж хэвшсэн. Энэ нь алба хаагчдын болон үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой” хэмээв.

🟠 Тус сургуулиар үйлдвэрлэлийн осол, химийн аюулт бодисын үед шуурхай арга хэмжээ авах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт дадлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүллээ.

🖋 Т.БАТЧУЛУУН
📸 Б.БАТТӨГС

🔗 https://erdenettoday.mn/art/7294

#ЭрдэнэтҮйлдвэр #КомандШтабынСургууль

“ХАНГАРДИ” КЛУБЫН УСАНД СЭЛЭЛТИЙН ТАМИРЧИД 69 МЕДАЛЬТАЙ ИРЖЭЭ🏊‍♀️🏊 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дэргэдэх ...
12/05/2026

“ХАНГАРДИ” КЛУБЫН УСАНД СЭЛЭЛТИЙН ТАМИРЧИД 69 МЕДАЛЬТАЙ ИРЖЭЭ

🏊‍♀️🏊 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дэргэдэх “Хангарди” клубын усанд сэлэлтийн тамирчид Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан Төвийн бүсийн өсвөр үеийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нийт 29 алт, 25 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлэв.

🏊‍♀️🏊 Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа Усан спорт сургалтын төвд болсон уг тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн “Хангарди” клубын усанд сэлэлтийн багш Д.Оюун-Эрдэнэ, М.Болдбаатар дасгалжуулагчтай, нийт 58 өсвөрийн тамирчин оролцжээ.

🏊‍♀️🏊 Төвийн бүсийн өсвөр үеийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд 160 орчим тамирчин зургаан насны ангиллаар ар, өврөөр даллах, мэлхий, далайн гахай сэлэлтээр хурд, хүч, техник ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

🏊‍♀️🏊 Өвөр 50 метрийн 7-8 насны эрэгтэй ангилалд “Хангарди” клубын тамирчин Б.Амар мөнгө, С.Улсболд хүрэл, 7-8 насны эмэгтэй ангилалд Ш.Ичинхорлоо алт, Э.Эмүжин мөнгө, Л.Гоогэрэл хүрэл медаль хүртжээ. Харин 9-10 насны эмэгтэй ангилалд О.Энхлэн мөнгө, Л.Номуунтөгс хүрэл, 11-12 насны эрэгтэй ангилалд О.Аз-Эрдэнэ аваргалж, алтан медалийн эзэн боллоо. 11-12 насны эмэгтэй ангилалд Т.Хулан алт, Б.Сүнжээ мөнгө, Г.Маргад хүрэл, 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Т.Эрхсаран алт, А.Болоржин мөнгө, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ алтан медалиар энгэрээ гоёлоо. Харин Өвөр 200 метрийн 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Т.Эрхсаран алт, Б.Тамир мөнгө, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ алт, Б.Гүнчмаа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

🏊‍♀️🏊 50 метрийн мэлхий сэлэлтийн 7-8 насны эмэгтэй ангилалд Ш.Ичинхорлоо алт, Э.Эмүжин мөнгө, О.Сүрэн хүрэл, 9-10 насны эрэгтэй ангилалд Э.Түшиг мөнгө, 9-10 насны эмэгтэй ангилалд О.Энхлэн алт, М.Гоотөгөлдөр мөнгө, Ч.Өнөмөнхлэй хүрэл медаль хүртсэн бол 11-12 насны эрэгтэй ангилалд О.Аз-Эрдэнэ мөнгө, 11-12 насны эмэгтэй ангилалд Т.Хулан алт, Ц.Энхрийлэн мөнгө, Б.Сүнжээ хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Мөн 200 метрийн мэлхий сэлэлтийн 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, Г.Аминбилэг хүрэл, 13-14 насны эмэгтэй ангилалд Б.Тамир алт, Б.Сувд хүрэл, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ аваргалж, алтан медаль хүртэв.

🏊‍♀️🏊 Далайн гахай сэлэлт 50 м-т 9-10 насны эрэгтэй ангилалд Э.Түшиг мөнгө, эмэгтэй ангилалд О.Энхлэн хүрэл, 11-12 насны эмэгтэй ангилалд Ц.Энхрийлэн алт, Б.Сүнжээ мөнгө, Т.Хулан хүрэл, 13-14 насны эрэгтэй ангилалд Г.Аминбилэг мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Т.Эрхсаран алт, Ж.Ануужин хүрэл, 15-16 насны эмэгтэй ангилалд Н.Амин-Эрдэнэ алт, Б.Гүнчмаа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

🏊‍♀️🏊 Араар даллах сэлэлт 50 метрийн 9-10 насны эрэгтэй ангилалд Б.Түвшинсайхан мөнгө, 9-10 насны эмэгтэй ангилалд О.Энхлэн хүрэл, 11-12 насны эмэгтэй ангилалд Т.Хулан алт, Ц.Энхрийлэн мөнгө, Б.Сүнжээ хүрэл, араар даллах сэлэлт 100 м-ийн 13-14 насны эрэгтэй ангилалд Б.Хүслэн мөнгө, 13-14 насны эмэгтэй ангилалд Б.Тамир алт, Ж.Анужин хүрэл, 15-16 насны эмэгтэй ангилалд Б.Гүнчмаа мөнгөн медаль хүртсэн байна.

🏊‍♀️🏊 Харин буухиа тэмцээнд Эрдэнэт 7-12 насанд алт, мөнгө, 13-18 насанд алтан медаль хүртсэн амжилтаар багийн нийт дүнгээр тэргүүлсэн бол Сэлэнгэ аймаг 18 алт, 28 мөнгө, 37 хүрэл, Дархан-Уул аймаг 14 алт, 9 мөнгө, 8 хүрэл медалиар удаалав.

🔗https://erdenettoday.mn/art/7293

#ЭрдэнэтҮйлдвэр #СпортЦогцолбор #ХангарьдКлуб

🎉🎉🎉 Соёл, урлагийн цогцолборын хүүхдийн дугуйлангийн "АРАНЖИН" хамтлагын 10 жилийн ойд зориулсан "УГАЛЗАН ХЭМНЭЛ" тоглол...
12/05/2026

🎉🎉🎉 Соёл, урлагийн цогцолборын хүүхдийн дугуйлангийн "АРАНЖИН" хамтлагын 10 жилийн ойд зориулсан "УГАЛЗАН ХЭМНЭЛ" тоглолт

📅 2026 оны 05 дугаар сарын 17-нд 16:00, 18:00 цагт
💒 Соёл, урлагийн цогцолборын их танхимд

🎊🎊🎊 Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

ХАНГАЛ ГОЛЫН ДАГУУ 21 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ🟢 Эрдэнэт үйлдвэр орчны бохирдлыг бууруулах, голын ай савыг хамгаалах зор...
12/05/2026

ХАНГАЛ ГОЛЫН ДАГУУ 21 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ

🟢 Эрдэнэт үйлдвэр орчны бохирдлыг бууруулах, голын ай савыг хамгаалах зорилтын хүрээнд нийгмийн хариуцлагын ажлаа үргэлжлүүлэн Хангал гол орчимд цэвэрлэгээ зохион байгууллаа.

🟢 Үйлдвэрийн газрын 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Орхон аймгийн Байгаль орчны газрын дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 108 дугаар албан бичгийг үндэслэн, 2026 оны тавдугаар сарын 08-ны өдөр Хангал голын дагуух их цэвэрлэгээг өрнүүлсэн. Тус цэвэрлэгээнд үйлдвэрийн газрын 26 бүтцийн нэгжийн 289 ажилтан, 9 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцож, үйлдвэрийн гүүрнээс эхлэн голын голдирол дагуу нийт 12.24 км урт, 176.87 га талбайг хамруулан хог хаягдлыг цэвэрлэлээ.

🟢 Үүний үр дүнд 21 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт ачиж буулгасан байна. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр байгаль орчныг хамгаалах, усны нөөцийн бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой ажил хэрэгжүүлж, хамт олны оролцоонд түшиглэсэн эко орчны соёлыг түгээн ажиллаж байна.

🖋 Т.БАТЧУЛУУН

🔗 https://erdenettoday.mn/art/7292

#ЭрдэнэтҮйлдвэр #БайгальОрчинНогоонХөгжлийнХэлтэс

“BE ENGINEER”  ХӨТӨЛБӨРИЙН МЭРГЭЖИЛ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО🔵 “Be engineer: Маргаашийг бүтээх мэргэжил” хөтөлбөрийн мэ...
12/05/2026

“BE ENGINEER” ХӨТӨЛБӨРИЙН МЭРГЭЖИЛ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

🔵 “Be engineer: Маргаашийг бүтээх мэргэжил” хөтөлбөрийн мэргэжил танилцуулах өдөрлөг “Эрдэнэт цогцолбор” Их сургуульд болж, тус сургуулийн дэргэдэх Коосэн коллежийн оюутан суралцагчид оролцлоо. Тус хөтөлбөрийг “Эрдэнэс ҮТП” ХХК, “Эрдэнэт цогцолбор” Их сургууль, “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ хамтран хэрэгжүүлж байна. Өдөрлөгийн нээлтэнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга, Хойд бүсийн хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд, “Эрдэнэт цогцолбор” Их сургуулийн захирал Д.Заяабаатар, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын албаны дарга Д.Нямдаваа болон МУИС, ШУТИС, “Шинэ Монгол” Технологийн Их сургууль, ЭЦИС-ийн багш нар оролцож, инженер мэргэжил сонголт болон шинэ технологи, техникийн дэвшил зэрэг олон сэдвээр илтгэл тавилаа.

🔵 Хойд бүсийн хөгжлийн төвөөс гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Be engineer” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс, санаачлагын талаар Гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргал “ ЕБС-ийн сурагчдын мэргэжил сонголтын байдлыг аваад үзэхэд, дунд сургууль төгсөгчдийн 8 орчим хувь нь инженер суурьтай мэргэжлийг сонгож байна. Энэхүү 8 хувийн 3 хувь нь л уул уурхайн мэргэжлийн сонголт байдаг. Гэтэл манай улсын нийт эдийн засгийн бүтцийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, хэдийнэ уул уурхайн орон болсон гэсэн үг. Харин уул уурхай голлосон улс орон инженерүүд цөөрөөд байвал аж үйлдвэржилт рүү шилжихэд хүний нөөцийн дутагдалд орох нөхцөл бүрдэнэ. Тиймээс Хойд бүсийн хөгжлийн төв, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ЗДТГ болон Хойд бүсийн салбар зөвлөлүүд, МУИС, ШУТИС, “Шинэ Монгол” Технологийн Их сургууль, Герман Монголын Их сургууль зэрэг олон талууд хамтран “Хамтдаа инженер болцгооё”, “Инженер мэргэжлийг сонирхоцгооё” уриалгыг дэвшүүлж байна. Бид энэ хавар дунд сургуулиа төгсөж буй сурагчид болон тэдний аав, ээжүүдтэй уулзалт хийж, мэргэжил сонголтын тест явуулж байна. Дээрх хамтран ажиллаж байгаа их, дээд сургуулийн багш нар эцэг эхчүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн хөтөлбөрийн үйл ажиллагаа өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү өргөн хүрээг хамарч буйгаараа онцлогтой. Хойд бүсэд уул уурхайн үндэсний тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа явуулж буйтай холбогдуулан “Инженер болцгооё” уриалгаа эхлүүлж байна. Цаашид орон даяар өрнүүлэхээр зорьж байна” гэж онцолсон.

🔵 Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, инженер мэргэжлийн ач холбогдол, ирээдүйн үнэ цэнийг ойлгуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургалтын тэтгэлэг болон их, дээд сургуулиудын давуу тал, боломжийн талаар мэдээлэл өгөх зорилготой “Be engineer: Маргаашийг бүтээх мэргэжил” хөтөлбөрийн мэргэжил танилцуулах өдөрлөг энэ сарын 12,13-ны өдрүүдэд Булган, Хөвсгөл аймагт үргэлжилнэ.

🔗 https://erdenettoday.mn/art/7291

#ЭрдэнэтҮйлдвэр #ЭрдэнэтЦогцолборИхСургууль

Эрхэм та “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахим хуудсаар зочилж,   шинэ зарыг хүлээн авна уу.✅ Оёдолчин - Үндсэн 2✅ Сантехник, ...
12/05/2026

Эрхэм та “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахим хуудсаар зочилж, шинэ зарыг хүлээн авна уу.

✅ Оёдолчин - Үндсэн 2
✅ Сантехник, бохир усны слесарь - Үндсэн 1
✅ Хөгжмийн удирдаач - Үндсэн 1
✅ Концертмейстер - Үндсэн 1
✅ Бүжигчин - Үндсэн 1
✅ Дууны техникч - Түр 1
✅ Зураач-компьютер графикч - Үндсэн 1
✅ Сэргээн засах эмчилгээний их эмч - Үндсэн 1
✅ Гэмтэл согог судлалын их эмч - Үндсэн 1
✅ Дүрс оношилгооны их эмч - Үндсэн 1
✅ Гал тогооны туслах ажилчин - Түр 1
✅ Сэтгэл зүйч - Түр 1
✅ Багш - Үндсэн 1
✅ Номын сангийн эрхлэгч - Түр 1
✅ Тогооч - Үндсэн 1

⏰ Анкет хүлээн авах эцсийн хугацаа: 2026.05.26-ны өдрийн 23:00 цаг хүртэл

Анкет бөглөх холбоос:
🔗 https://portal.erdenetmc.mn/vacancy

#ЭрдэнэтҮйлдвэр #НээлттэйАжлынБайрныЗар

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ✅ Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөн бол...
11/05/2026

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

✅ Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, зарим тулгамдсан асуудалд үүрэг чиглэл өгсөн байна.

✅ Шуурхай зөвлөгөөний эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн Хяналтын инженер, эрчим зүйч Ш.Наранбаатарт 2025 оны “Хөдөлмөрийн аварга”-ын цом, шагналыг үйлдвэрийн ерөнхий инженер Т.Батмөнх гардуулан өгсөн.

✅ Өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан Хангалын гол дагуух газрын цэвэрлэгээний ажилд үйлдвэрийн 289 ажилтан хамрагдаж, 176.8 га талбайгаас 21 тонн хог хаягдлыг цуглуулан ачуулсан байна. Тус ажилд үйлдвэрийн бүтцийн нэгжүүдээс есөн техник хэрэгсэл гарган ажиллажээ.

✅ Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Их зогсолтын ажилд шаардлагатай бараа материалын нийлүүлэлтийн талаар холбогдох бүтцийн нэгжийн удирдлагууд хэд хэдэн удаа хуралдаж, худалдан авалттай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгсөн байна.

✅ Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех ирэх зургаадугаар сарын 15-наас өмнө одоо ашиглагдаж буй ERP системийн хэрэглээний явцад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, сайжруулах, бүрэн ашиглалтад оруулах талаар үүрэг авсан. Тус ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг мэдээллээ.

✅ Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд хийгдэж буй хавар, зуны бэлтгэл хангах 277 ажил төлөвлөгдсөнөөс одоогоор 74 ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, нийт ажлын биелэлт дунджаар 43 хувьтай байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.

✅ Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх үйлдвэрийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг нийгмийн цехүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудал Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор 2022 оноос хойш шийдэгдээгүй. Тиймээс нийгмийн цехүүдээс үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт болон хүний нөөцийн асуудлуудаа нэгтгэн Ерөнхий захирал Г.Ёндонд албан бичгээр хүргүүлж байгаагаа хэлсэн юм. Тодруулбал, сувиллын газар, сургууль, цэцэрлэг, хүүхдийн зуслантай холбоотой санхүүжилт, хүний нөөц болон бусад асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.

✅ Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин уг асуудлыг удирдлагуудын түвшинд хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн саналаа илэрхийллээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгаврыг бүтцийн нэгжүүдийн удирдлагуудад өгч, дээрх асуудлуудыг удирдлагын түвшинд ярилцан шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.

🖋 Б.УЧРАЛ
📸 Б.БАТТӨГС

https://erdenettoday.mn/art/7290

#ЭрдэнэтҮйлдвэр #УдирдахАжилтныШуурхай

“ШИЛДЭГ-60” ТЭМЦЭЭН 30 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА🏆Эрин зууны бахархал болсон Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой...
09/05/2026

“ШИЛДЭГ-60” ТЭМЦЭЭН 30 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

🏆Эрин зууны бахархал болсон Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн хүрээнд Олимпын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, Зууны манлай жүдоч, Монгол Улсын гавьяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн “Шилдэг-60” олон хотын тэмцээн 30 дахь жилдээ Хангарьд спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.

🏆Тэмцээний нээлтийн ажиллагаанд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 72 байгууллагын 1750 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд спортын салбарын үе үеийн алдартнууд, дасгалжуулагчид, зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

🏆Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Бямбадашийн Зоригтбаяр: “Энэ тэмцээн бол зүгээр нэг өрсөлдөөн биш. Залуу тамирчдын мөрөөдөл эхэлдэг дэвжээ юм. Ирээдүйн олимп, дэлхийн аваргуудын анхны алхам эндээс эхэлнэ” хэмээн онцоллоо. Тэрээр мөн Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан улс, бүсийн чанартай 30 гаруй урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж байгааг дурдаад, цаашид “Шилдэг-60” тэмцээнийг багийн төрлөөр өргөжүүлж, 100 сая төгрөгийн шагналын сантай шилжин явах цомтой болгохоо мэдэгдсэн юм.

🏆Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Чимэдбазарын Насантогтох: “Нармандах бол зөвхөн олимпын медальтан биш. Монголын жүдо бөхийн түүхэнд үе үеийн аваргуудыг төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин, дасгалжуулагч хүн” гэдгийг онцлов.Тэрээр Эрдэнэт хотын жүдо бөхийн хөгжил, анхны багш дасгалжуулагчдын хөдөлмөрийг өндрөөр үнэлж, энэхүү тэмцээнээс ирээдүйн олимп, дэлхийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

🏆Харин олимпын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга Доржпаламын Нармандах: “Энэ тэмцээнийг хүмүүс булган сүүлтэй тэмцээн гэж ярьдаг. Олон олимп, дэлхийн медальтан эндээс төрсөн. Ирээдүйн Н.Түвшинбаяр, Д.Сумъяа, Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг нар энэ дэвжээнээс дахин төрөөсэй гэж хүсэж байна” хэмээн хэлэв. Тэрээр мөн өөрийн амжилтын замналд хамт байсан багш дасгалжуулагчид, хамт олон, Эрдэнэт хот, “Хангарьд” клуб болон жүдо бөхийн холбооддоо талархал илэрхийлсэн юм.

🏆Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас гавьяат тамирчин Д.Нармандахад 30 сая төгрөгийн батламж гардуулж, хүндэтгэл үзүүллээ. “Шилдэг-60” олон хотын тэмцээн нь жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдыг дэмжих, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулдаг уламжлалт тэмцээн болоод байна.

🖋 Т.БАТЧУЛУУН
📸 Б.БАТТӨГС

🔗 https://erdenettoday.mn/art/7289

#ЭрдэнэтҮйлдвэр #ХангарьдСпортЦогцолбор

ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР ИХ СУРГУУЛЬ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛАА ТАНИЛЦУУЛЛАА✅Орхон аймагт “Боловсрол экспо-2026” арга хэмжээ зохион ...
09/05/2026

ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР ИХ СУРГУУЛЬ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛАА ТАНИЛЦУУЛЛАА

✅Орхон аймагт “Боловсрол экспо-2026” арга хэмжээ зохион байгуулагдаж, энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөж буй ахлах ангийн суралцагчид болон их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй залууст зориулсан мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ.Энэхүү үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн болон нийслэлийн их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр, элсэлтийн нөхцөл, давуу талаа танилцуулж, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгсөн юм. Үүнд Эрдэнэт цогцолбор их сургууль оролцож, сургуулийнхаа танилцуулга, сургалтын орчин, мэргэжлийн чиглэлүүд болон үйлдвэрлэлтэй уялдсан давуу талаа сурагчид, эцэг эхчүүдэд сурталчиллаа.

✅Мөн аймгийн Боловсролын газраас боловсролын үйлчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл хүргэж, Боловсролын зээлийн сангийн нөхцөл, боломжуудын талаар зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн Насан туршийн боловсролын төвөөс иргэдэд насан туршийн боловсролын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгчээ.

✅Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь 4-р дүгээр цэцэрлэг болон 20 дугаар сургуулийн багш, мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхэдтэй хэрхэн зөв харилцаж, анхаарч ажиллах талаар эцэг эхчүүдэд үнэтэй зөвлөгөө өгсөн явдал байлаа. Орхон аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэжаргал “Боловсрол экспо-2026” арга хэмжээ нь хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулагдаж байгааг онцолсон юм. Тэрээр, эхний шатанд Боловсролын зээлийн сангийн талаар танилцуулга хийж, төгсөгчид ямар нөхцөлөөр зээлд хамрагдах боломжтой талаар мэдээлэл өгсөн бол энэ удаад их, дээд сургуулиудын танилцуулгыг зохион байгуулж байгааг хэллээ.

✅Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх материал, бүртгэл, босго онооны шинэчлэл зэрэг мэдээллийг сурагчид, эцэг эхчүүдэд хүргэж байгаа бөгөөд хүүхдүүдийг өөрийн сонирхол, чадварт тохирсон мэргэжлээ зөв сонгоход чиглэсэн зөвлөгөө өгч буйг онцолсон юм.

✅“Боловсрол экспо-2026” арга хэмжээ сүүлийн таван жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон аймгийн Боловсролын газар Улаанбаатар хотын их, дээд сургуулийн консорциумтай хамтран оролцогч сургуулиудад мэдээлэл хүргэн ажиллалаа.

🖋 Т.БАТЧУЛУУН
📸 Б.БАТТӨГС

🔗 https://erdenettoday.mn/art/7288

#ЭрдэнэтҮйлдвэр #ЭрдэнэтЦогцолборИхСургууль

ШУТИС-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН САЙН ТУРШЛАГААС СУДАЛЛАА ✅“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шинжлэх ухаан, техноло...
09/05/2026

ШУТИС-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН САЙН ТУРШЛАГААС СУДАЛЛАА

✅“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт үйлдвэртэй танилцах, туршлага судлах” арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн төв захиргаа болон бүрэлдэхүүн сургуулиудын архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, чанарын менежмент, лаборатори, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан нийт 46 мэргэжилтэн оролцов.

✅Танилцах арга хэмжээний үеэр оролцогчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музей үзэж, үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй олон улсын стандартууд, чанарын менежментийн тогтолцоо, хүний нөөцийн менежментийн сайн туршлага болон тасралтгүй сайжруулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Химийн төв лаборатори, дата төв, төрөлжсөн архивын үйл ажиллагааг газар дээр нь үзэж, мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцов.

✅Энэ үйл ажиллагааг нээж Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хэлэхдээ: “Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухаан технологийн их сургууль олон жилийн хамтын ажиллагаатай. Манай үйлдвэрийн инженер, техникийн болон мэргэжлийн чадварлаг ажилтнуудын дийлэнх нь ШУТИС-ийн төгсөгчид байдаг. Өнөөдрийн уулзалтаар бид олон улсын стандартуудын хэрэгжилт, сайжруулалтын үр дүн болон цаашдын зорилтоо хуваалцаж байна” хэмээн онцоллоо.

✅Мөн Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн стандарт, чанарын мэргэжилтэн М.Байгалмаа: “Бид ISO 9001 стандартын хэрэгжилтийн үе шат, өнөөгийн нөхцөл байдал, нэгдсэн менежментийн тогтолцоог хэрхэн хэрэгжүүлж буй болон цаашдын зорилтын талаар танилцууллаа. Стандарт хэрэгжүүлснээр байгууллагын үйл ажиллагаа илүү системтэй, үр ашигтай болж, тасралтгүй сайжруулах соёл төлөвшиж байна” гэв.

✅Түүнчлэн арга хэмжээний хүрээнд хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын хэрэгжилт, Кайзен 5S, сайн саналын уралдаан, чанарын дугуйлангийн үр дүнгийн талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.

✅Энэхүү арга хэмжээ нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, чанарын менежмент болон хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр харилцан суралцах ач холбогдолтой боллоо.

🖋 Т.БАТЧУЛУУН
📸 Б.БАТТӨГС

🔗 https://erdenettoday.mn/art/7287

#ЭрдэнэтҮйлдвэр #ШУТИС

“БИ АЖЛААСАА АЗ ЖАРГАЛ МЭДЭРДЭГ” СЭДЭВТ ШИЛДЭГ АЖИЛЧДЫГ АЛДАРШУУЛЛАА✅Хүний нөөц, захиргааны хэлтэс, Баяжуулах үйлдвэртэй...
08/05/2026

“БИ АЖЛААСАА АЗ ЖАРГАЛ МЭДЭРДЭГ” СЭДЭВТ ШИЛДЭГ АЖИЛЧДЫГ АЛДАРШУУЛЛАА

✅Хүний нөөц, захиргааны хэлтэс, Баяжуулах үйлдвэртэй хамтран “Би ажлаасаа аз жаргал мэдэрдэг” сэдэвт шилдэг ажилчдыг алдаршуулах үйл ажиллагааг өчигдөр Соёл, урлагийн цогцолборт зохион байгууллаа. Энэ ёслолд Авто тээврийн цехийн технологийн тээврийн автомашины засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Н.Батжаргал, Ус хангамжийн цехийн эргэлтийн ус хангамжийн хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн үйлчилгээний цахилгаанчин С.Наранхүү, Тээвэр ложистикийн төвийн Хөдөлгөөний хэсгийн галт тэрэгний найруулагч Т.Алтангэрэл нарын хөдөлмөрч, туршлагатай ажилтнууд оролцож, ажил амьдралынхаа түүх, мэдлэг туршлагаасаа хуваалцав.

✅Ёслолын үеэр залуу ажилтнууд ахмад үеийнхнээсээ ажил мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын арга барилын талаар сонирхон асуулт асууж, үнэт зөвлөгөө авсан юм. Мөн тэдний олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

✅Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Залгамж” хөтөлбөр 2020 оноос эхлэн зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь мэдлэг, ур чадвар, арвин туршлагатай ажилтнуудынхаа үнэт туршлагыг залуу үед өвлүүлэхэд оршдог” хэмээн онцолсон юм.

✅Тэрбээр мөн Эрдэнэт үйлдвэр 48 жилийн түүхэндээ багш-шавийн уламжлалыг эрхэмлэн, шинэ үеийн ажилтнуудаа бэлтгэж ирсэн баялаг туршлагатайг дурдлаа. “Би ажлаасаа аз жаргал мэдэрдэг” арга хэмжээ нь хөдөлмөрийн үнэ цэнийг таниулах, шилдэг ажилтнуудын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийг идэвхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.

🖋 Т.БАТЧУЛУУН
📸 Б.БАТТӨГС

🔗 https://erdenettoday.mn/art/7286

#ЭрдэнэтҮйлдвэр #ЗалгамжХөтөлбөр

Address

Friendship Square, Bayan-Undur Soum Orkhon Province
Erdenet
61027

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ:

Share

Category