Эко-Устөрөгч лаборатори

Эко-Устөрөгч лаборатори Ингэний генетик
УТАС: 77004488

“Эко-Устөрөгч” ХХК БҮХ ТӨРЛИЙН УС (ундны, гүний, гадаргуун, худгийн, савласан) болон СҮҮ , СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮНС, ГОО САЙХАН…зэрэг бүтээгдэхүүнд ХИМИ, МИКРОБИОЛОГИЙН шинжилгээ хийдэг MNS ISO/IEC 17025:2018 стандартаар ИТГЭМЖЛЭГДСЭН эрх бүхий ЛАБОРАТОРИ

10/06/2026

З.МӨНХБАТ: Бууз, баншны үйлдвэр лабораторид очоод шинжилгээ хийлгэхээр нитрат ч гэдэг юм уу, аюулгүйн гол үзүүлэлтүүдийг шинжилдэггүй. Ойр зуурын хэдхэн үзүүлэлт гаргачихдаг. Өнөөхийг нь шинжилгээний бичигтэй гээд бүтээгдэхүүнээ борлуулаад байдаг. Энэ маш харамсалтай.

10/06/2026

З.МӨНХБАТ: Баталгаажуулалтын байгууллага болон хэрэглэгчид нэг дээж аваад тал тал тийш явах нь хүндрэлтэй байдаг. Тиймээс лабораториуд нэг том байшинд ороод, өөр өөрийн чаддаг үзүүлэлтээрээ шинжилгээ хийж, баталгаажуулалтын байгууллага нь нэгтгээд, энэ бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байна гэсэн тохирлын гэрчилгээг нь гаргаад өгчих. Энэ систем нь хэрэглэгчдээ ч маш хялбар байна.

09/06/2026

З.МӨНХБАТ: Нэг нэгнийхээ шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэглэгчдэд хүндрэл учруулсаар байх юм бол итгэмжлэгдэж, цаг үрэх ямар хэрэгтэй юм бэ гэдэг шаардлагыг эрүүл мэндийн байгууллагуудад тавьж байгаа. Түүнчлэн сорилт хийж байгаа тоног төхөөрөмжийнхөө мэдээллийг ч олон нийтэд ил болгох ёстой.

09/06/2026

З.МӨНХБАТ: Би өөрөө мөнгө гаргаад хувийн лаборатори байгуулж, шинжилгээ хийгээд, шинжилгээнийхээ төлбөрийг аваад, түүгээрээ ажилчдаа цалинжуулаад, илүү гарснаараа тоног төхөөрөмжөө шинэчлээд, бизнесийн зарчмаараа явах ёстой. Гэтэл төр сүүлийн 30 жил орон нутгийн лабораторийг бэхжүүлнэ, төрийн лабораторийг бэхжүүлнэ гээд мөнгө зараад байдаг, үр дүн гардаггүй. Төсөв мөнгө нэмж зарцуулж байгаа бол хийдэг шинжилгээнийх нь тоо нь нэмэгдэх ёстой.

09/06/2026

Итгэмжлэлийн салбарт ажиллаж буй нийт мэргэжилтнүүд болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэдээ Дэлхийн итгэмжлэлийн өдрийн мэнд хүргэе!

"ЭКО-УСТӨРӨГЧ" ХХК

08/06/2026

ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ-тэй хамтран хүргэж буй “ЛАБКАСТ”-ийн цуврал дугаараар ҮИТ-ийн хамт олон, мэргэжилтнүүдийн АЖЛЫН НЭГ ӨДӨР хэрхэн өнгөрдөг вэ? ИТГЭМЖЛЭЛ иргэд бидэнд ямар ач холбогдолтой вэ? Үндэсний итгэмжлэлийн тогтолцоог бэхжүүлэх ажил яаж өрнөдөг вэ? Ер нь чанар, стандарт гэж юу? … зэрэг асуултын хариултыг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор энэхүү тусгай дугаарыг бэлтгэлээ.
ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ-ийн нийт хамт олонд болон Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагууд, лабораториудад ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДРИЙН МЭНДИЙГ Эко-Устөрөгч лаборатори, ЭКО-УСТӨРӨГЧ ХХК-ийн хамт олны зүгээс хүргэж байна.

08/06/2026

Ц.БАТДОРЖ: ҮИТ нь олон улсын стандартаар баталгаажсан 390 гаруй байгууллагыг итгэмжлэн, гадаад худалдааны хөнгөвчлөл болон экспортыг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Та бүхэнд Дэлхийн итгэмжлэлийн өдрийн мэндийг хүргэе!

05/06/2026

ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ-тэй хамтарсан цуврал ЛАВКАСТ-ын эхний дугаар та бүхэнд хүрч байна. Итгэмжлэл гэж юу вэ, Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичиг, бүтээгдэхүүний баталгаажуулалт, тохирлын гэрчилгээ гэж юу вэ? Эдгээрийн уялдаа холбоо нь иргэд бидэнд ямар ач холбогдолтой вэ? зэрэг асуултад ҮИТ-ийн БХЗГ-ын дарга З.Мөнхбат товч тодорхой хариуллаа.

02/06/2026

Г.ГАЛААРИЙДИЙ: Өдөрт 1000, жилд 300 мянган гутал үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж оруулж ирлээ гэхэд монголд шингээх зах зээл байхгүй. Гэхдээ манайд түүхий эд нь хангалттай бий. Иймд бид хамтраад хүн хүч, хөрөнгө, байршлаа хуваалцан, судалгаагаа хийгээд, инноваци шингээн хөгжүүлж, гадаад зах зээлд гарах шаардлагатай.

02/06/2026

Г.ГАНЧИМЭГ: Малынхаа тоог өсгөхөөр бэлчээр цөлжиж, 60-70 хувь нь талхлагдчихаад байгаа. Иймд малаас авдаг ашиг шимийг бүтээгдэхүүн болгон боловсруулж, гадаад зах зээлд гаргах ал дээр дэмжин ажиллаж байна.

Address

Han-Uul

Alerts

Be the first to know and let us send you an email when Эко-Устөрөгч лаборатори posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эко-Устөрөгч лаборатори:

Share