Sainshand Salkhin Park LLC

Sainshand Salkhin Park LLC Бид салхийг ашиглана.

Баримтын төрөл: Ажлын даалгаварАжлын нэр: “Ажилчдын хоол нийлүүлэх үйлчилгээ”-ний ажлын даалгавар1. Зорилго: Байгууллагы...
26/08/2026

Баримтын төрөл: Ажлын даалгавар

Ажлын нэр: “Ажилчдын хоол нийлүүлэх үйлчилгээ”-ний ажлын даалгавар

1. Зорилго: Байгууллагын ажилчдыг ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан хоолоор хангах
2. Байршил: Дорноговь аймгийн Сайншанд сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сайншанд салхин парк ХХК-ийн “Шанд” дэд станц
3. Ерөнхий шаардлага:
- Хоол үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй байх
- Тогтвортой үйл ажиллагаа болон үйлчилгээний туршлагатай
- Эрүүл ахуйн тухай хууль, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага /MNS 4946 : 2019/, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал /MNS CAC RCP 39:2011/ ыг хангасан байх
- Стандартын дагуу хоол хадгалалтын нөхцөл, хугацаа, хоолны температурыг мөрдөн зориулалтын сав баглаа боодол (зориулалтын дулаан баригч, халуун сав, хөргүүр гэх мэт)-ыг ашиглах
- Хоолны цэс нь олон төрлийн сонголттой, шим тэжээлтэй, илчлэгийн зохистой хэмжээтэй байх- “Эрүүл мэндийн сайдын хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ батлах тухай 2017 оны 74-р тушаал”
- Хоолны газрын ажилтан нь шаардлагатай эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамрагддаг байх - “Эрүүл мэндийн сайдын 2023 оны Хоол Үйлдвэрлэл, Үйлчилгээний Газрын Эрүүл Ахуй, Халдвар Хамгааллын Үлгэрчилсэн Дүрэм батлах тухай А/406 тушаал”
- Ажилтны тоо – Ажлын өдрүүдэд -9, амрылтын өдрүүдэд -2 (Жич: ажлын шаардлагаас хамааран ажилчдын тоо өөрчлөгддөг тул өдөр өдөрт нь хоолны тоог өгч байх)
- Давтамж – өдөрт 1 удаа /11:30 цагт бэлэн байлгах/
- Ажилчдын хоол – 1, 2-р хоол + хачир
4. Үнийн саналд дараах мэдээллийг ирүүлнэ :
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл
- Ижил төстэй үйлчилгээ явуулж байсан туршлагатай бол холбогдох бичиг баримт
- Хүний нөөцийн чадавхийн мэдээлэл
- Ажилчдын эрүүл мэндийн үзлэгийн талаарх бичиг баримтууд
- Эрүүл ахуйн шаардлага хангасан бичиг баримтууд
- Хоолны илчлэгийн хэмжээ агуулсан хоолны цэс
- НӨАТ-тай үнийн санал (зардлын задаргааг оруулсан байх)
5. Санал илгээх:
Сонгон шалгаруулалтын мэдээлэл болон үнийн саналыг 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагаас өмнө [email protected] хаягт илгээнэ үү.
Холбоо барих дугаар: 75050055, 90808909, 91112975

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд, энэ салбараар овоглодог Илч гэрлийн эзэд та бүхэндээ "Эр...
14/08/2026

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд, энэ салбараар овоглодог
Илч гэрлийн эзэд та бүхэндээ "Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдөр"-ийн мэндийг хүргэе!
Монгол улсын гал голомт мөнхөд мандан бадрах болтугай.
Илч, гэрэл түгээдэг их үйлсэд нь өрнүүн дээд амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

🇲🇳ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ...
06/07/2026

🇲🇳ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 95 ЖИЛ, САЙНШАНД СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 65 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!
🇲🇳Ноён хутагтын ивээлт адистай, дэлгэр зуны налгар талдаа Дорнын говьчууд минь сэтгэл тэнүүн, цэнгэл баяр дүүрэн сайхан наадаарай.

Энхрий бяцхан үрсдээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэнд хүргэе! 👼🏻🎈
01/06/2026

Энхрий бяцхан үрсдээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэнд хүргэе! 👼🏻🎈

👏👏👏
06/05/2026

👏👏👏

Address

Sain-Shand
44100

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97675050055

Alerts

Be the first to know and let us send you an email when Sainshand Salkhin Park LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Sainshand Salkhin Park LLC:

Shortcuts

Share

Category