УБТЗ-ын Эрчим хүч Ус хангамжийн II анги

УБТЗ-ын Эрчим хүч Ус хангамжийн II анги Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from УБТЗ-ын Эрчим хүч Ус хангамжийн II анги, Energy Company, Saynshand.

Сайншанд чиглэлийн орон нутгийн зорчигчийн галт тэрэг Улаанбаатар хотоос өдөр бүр тогтмол 16:40 цагаас, Баасан Бямба Ням...
19/06/2026

Сайншанд чиглэлийн орон нутгийн зорчигчийн галт тэрэг Улаанбаатар хотоос өдөр бүр тогтмол 16:40 цагаас, Баасан Бямба Ням гараг бүр орой 20:58 цагт явж байна. Бид танд үйлчлэхэд үргэлж таатай байх болно. Манайхыг сонгон үйлчлүүлдэг танд баярлалаа.😊😊😊
Дэлгэрэнгүй мэдээллийг : ☎️19001949, 19008899

СХЗГ-ын Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын газраас УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангид Менежментий...
11/06/2026

СХЗГ-ын Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын газраас УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангид Менежментийн тогтолцооны шаардлагыг бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлснийг үнэлэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ISO 9001 болон ISO 45001 олон улсын стандартын гэрчилгээг олгосон билээ.
2025 оны магадлах аудитын багийн тайлан, дүгнэлтээр тус анги нь дээрх гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмших шаардлагыг хангаж буйг баталгаажуулан зөвшөөрөл олгосон.
Мөн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан магадлах аудитын тайлан, дүгнэлтээр менежментийн тогтолцооны хэрэгжилтийг үр дүнтэй гэж үнэлж, ISO 9001 болон ISO 45001 стандартын гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.
ЧАНАРТАЙ ЦАХИЛГААН, ЦЭНГЭГ УС
УБТЗ-ЫН ЭРЧИМ ХҮЧ, УС ХАНГАМЖИЙН 2 ДУГААР АНГИ

ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРОХ ОРОН СУУЦНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛААУБТЗ-аас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, а...
03/06/2026

ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРОХ ОРОН СУУЦНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
УБТЗ-аас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьдрах орчныг сайжруулах зорилгоор Дорноговь аймгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр Сайншанд зангилаанд орчин үеийн шаардлага хангасан, хямд өртөгтэй 180 айлын орон сууцны хотхоныг барьж байна.

Тус орон сууцны А блокийн барилгын ажлын гүйцэтгэл бүрэн дууссантай холбогдуулан Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн ажилтнуудын төлөөлөл өнөөдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус барилгад зочилж, 1-3 өрөө байрны зохион байгуулалт, дотоод тохижилт болон бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

2026 ОНЫ ЭЭЛЖИТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА                                                                         ...
02/06/2026

2026 ОНЫ ЭЭЛЖИТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА УБТЗ-ын даргын 2025 оны А/699 дүгээр тушаалын дагуу ангийн даргын 2026 оны А/32 дугаар тушаалаар батлагдсан шалгалтын комиссын бүрэлдэхүүн нь өнөөдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас Цахилгаан шугам сүлжээний нийт хэсгүүдэд батлагдсан хуваарь, удирдамжийн дагуу хөдөлгөөнтэй шууд холбоотой болон хөдөлгөөнтэй шууд бус ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудаас шалгалтыг зохион байгуулж байна. УБТЗ-ЫН ЭРЧИМ ХҮЧ, УС ХАНГАМЖИЙН 2 ДУГААР АНГИ

ИНЭЭД ХӨӨР, БАЯР БАЯСЛААР ДҮҮРЭН ХҮҮХДИЙН БАЯР  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр буюу 2026 оны ...
30/05/2026

ИНЭЭД ХӨӨР, БАЯР БАЯСЛААР ДҮҮРЭН ХҮҮХДИЙН БАЯР Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангиас ажилтнуудынхаа хүүхэд багачуудыг хүлээн авч, баярын арга хэмжээ зохион байгуулан хүндэтгэл үзүүллээ.

Баярын үйл ажиллагааны нээлтийн үеэр авьяаслаг бяцхан хүүхэд багачууд дуу, бүжгийн үзүүлбэрээ толилуулж, цугларсан олны мэлмийг баясгасан юм. Мөн хүүхдүүд насны ангиллаар зохион байгуулагдсан олон төрлийн хөгжөөнт тэмцээн, тоглоомд идэвхтэй оролцож, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин хөгжилдөн баяр хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
УБТЗ-ЫН ЭРЧИМ ХҮЧ, УС ХАНГАМЖИЙН 2 ДУГААР АНГИ

УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн дарга Г.Өглөөбаяр тэргүүтэй хамт олон нь Т.Энхболор охины эмчилгээний з...
29/05/2026

УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн дарга Г.Өглөөбаяр тэргүүтэй хамт олон нь Т.Энхболор охины эмчилгээний зардлыг бүрдүүлэхэд зориулсан “Мөрөөдөл” сайн үйлсийн хандивын тоглолтыг дэмжин хамтран ажиллаж байна.

Таны бяцхан дэмжлэг нэгний амьдралыг өөрчилж чандна.

📌 УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар анги нь ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудыг төмөр замын эрчим хүч, у...
29/05/2026

📌 УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар анги нь ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудыг төмөр замын эрчим хүч, ус хангамжийн үйлчилгээнд стандартын шаардлагын дагуу амжилттай нэвтрүүлж, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газар болон УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албанаас баталгаажуулалтын гэрчилгээгээ ёслол төгөлдөр гардан авч байсан билээ.

✅ Мөн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын Магадлах аудитад амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ үргэлжлүүлэн эзэмших шийдвэр гарсан юм.

📋 Тус ангийн МНТ-ны цөм баг өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, 2026 оны Магадлах аудитад бэлтгэх ажлын хүрээнд хэсэг нэгж бүр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, цаашдын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцон ажиллалаа.

Дорноговь аймаг дахь Политехникийн коллежийн төгсөлтийн баярын өдөр 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тохиож байна. Эн...
28/05/2026

Дорноговь аймаг дахь Политехникийн коллежийн төгсөлтийн баярын өдөр 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тохиож байна. Энэхүү баярт үйл явдлын хүрээнд УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангид 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд төгсөлтийн өмнөх дадлагад амжилттай хамрагдан, мэдлэг ур чадвараа ахиулсан нийт 5 залууст ажиллах урилгыг гардуулан өглөө.
Нийт төгсөгч нарын цаашдын сурлага, хөдөлмөрийн замналд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

19/05/2026

2026 оны 5 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд "Бага зэрэгтэй монтёруудад мэргэжлийн туршлага мэдлэг дээшлүүлэх сургалт"-ыг зохион байгуулж байна.

15/05/2026

Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн төвийн хэсгийн нийт бие бүрэлдэхүүн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "Говь парк"-т говийн бүс нутагт нэн тохиромжтой 2-3 настай хайлаас модыг хөрсөнд суулгаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд идэвхтэй оролцлоо.

“Нэг мод тарихад нэг насны буян, хоёр мод тарихад хойд насны буян” хэмээх сайхан ерөөлийг эрхэмлэн байгаль орчноо хамгаалах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулав.

Address

Saynshand
01976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when УБТЗ-ын Эрчим хүч Ус хангамжийн II анги posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category