29/05/2026
🏆 Уурхайчдын Спортын Их Наадам 2026-д Хан Алтай Ресурс компанийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Уурхайчдын Спортын Их Наадам 2026” 5-р сарын 24–28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус наадамд Хан Алтай Ресурс компанийн 60 гаруй тамирчин спортын 9 төрөлд ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужил, багийн эв нэгдлээ сорин амжилттай оролцсон бөгөөд Гарбөмбөгийн эмэгтэй баг 3-р байр эзэлж, хүрэл медаль хүртлээ. 🥉🏐
Хүч чадал, эв нэгдэл, манлайллаа харуулсан нийт баг тамирчиддаа талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөр болон спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 👏