02/05/2026
🏗️ СУУРЬ ХИЙХДЭЭ ХАЙРГА АШИГЛАХ УУ, ДАЙРГА УУ?
— Олон хүн хайрга болон дайргыг ялгадаггүй.
❌ Хайрга — суурийн дүүргэлтэд ТОХИРОХГҮЙ
Хайрга бол байгалийн гаралтай, голын усанд өнхрөн тэгшилсэн чулуу.
Гадаргуу нь гөлгөр → бетонтой барьцалдахгүй → нягтрал муу → суурь хөдөлнө.
✅ Дайрга — суурийн дүүргэлтэд ЗӨВХӨН ЭНЭ
Дайрга бол үйлдвэрт буталсан, хурц ирмэгтэй чулуу.
Хурц ирмэг нь хоорондоо түгжигдэж → нягтрал өндөр → бетонтой бат холбоо → суурь тогтвортой.
💡 Тэгвэл дайргийг хэрхэн ашиглах вэ?
Шугаман суурь + шал бетон цутгахын өмнө дотор орон зайг уулын хадан дайргаар дүүргэж, нягтруул.
Давуу тал:
→ Чийгний нөлөөллийг бууруулна
→ Шал бетоны хагарлаас сэргийлнэ
→ Бүтцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ
Та мэргэжилийн багаар суурийн ажлаа гүйцэтгүүлэхийг хүсвэл мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол утсаар холбогдоорой.
УТАС: 9006-8486, 9696-8486
Зургийг Сансар инженерээс ашиглав.