Чинчулууны Алтаннар

Чинчулууны Алтаннар Mathematician

MIT-ийн судалгааны үр дүнгээр ChatGPT их ашиглах нь хүний сэтгэн бодох чадварыг сулруулж, тархиа ашиглахдаа улам залхуу ...
25/07/2025

MIT-ийн судалгааны үр дүнгээр ChatGPT их ашиглах нь хүний сэтгэн бодох чадварыг сулруулж, тархиа ашиглахдаа улам залхуу болгодог гэдгийг харуулжээ. Ялангуяа хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх тул бага сургууль огт ашиглахгүй байх нь хэрэгтэй гэж зөвлөж байна.

Brain drain - Ур чадвартай ажилчдаа гадагш алдах. Төрөлт буурч байгаа талаар сошиалаар яригдаж байна. Хүн ам нэмэгдэхийн...
12/05/2025

Brain drain - Ур чадвартай ажилчдаа гадагш алдах.

Төрөлт буурч байгаа талаар сошиалаар яригдаж байна. Хүн ам нэмэгдэхийн тулд нэг гэр бүл дунджаар 2.1 хүүхэдтэй байх ёстой гэсэн судалгаа бий. Мэдээж манайх шиг цөөн хүн амтай улс санаа зовних хамгийн том асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ өөр нэг асуудал байна. Дэлхийн ихэнх орнуудад ялангуяа хөгжилтэй орнуудад төрөлт буурч настай хүмүүсийн тол нэмэгдэж байна. Жишээ нь Итали улс 2100 он гэхэд хүн ам нь 60 саяас 30 сая болох төсөөлөл гарчээ. Тэгэхээр эдгээр улсууд асуудлаа шийдэхийн тулд өндөр ур чадвартай ажилчдаа гаднаас оруулж ирнэ. Тэгэхээр ирээдүйд иргэдээ яаж үлдээх вэ эсвэл гадаадад байгаа Моголчуудаа яаж эргэх холбоотой байлгах вэ гэдгээ одооноос бодох цаг иржээ.

Стэнфордын Машин сургалт, Хиймэл оюуны төлбөргүй лекцүүдStanford CS221: Artificial Intelligencehttps://www.youtube.com/w...
07/05/2025

Стэнфордын Машин сургалт, Хиймэл оюуны төлбөргүй лекцүүд

Stanford CS221: Artificial Intelligence
https://www.youtube.com/watch?v=ZiwogMtbjr4&list=PLoROMvodv4rOca_Ovz1DvdtWuz8BfSWL2
Stanford CS229: Machine Learning
https://www.youtube.com/watch?v=jGwO_UgTS7I&list=PLoROMvodv4rMiGQp3WXShtMGgzqpfVfbU
Stanford CS229M: Machine Learning Theory
https://www.youtube.com/watch?v=I-tmjGFaaBg&list=PLoROMvodv4rP8nAmISxFINlGKSK4rbLKh
Stanford CS224U Natural Language Understanding
https://www.youtube.com/watch?v=rha64cQRLs8&list=PLoROMvodv4rPt5D0zs3YhbWSZA8Q_DyiJ
Stanford CS224N: NLP with Deep Learning
https://www.youtube.com/watch?v=rmVRLeJRkl4&list=PLoROMvodv4rMFqRtEuo6SGjY4XbRIVRd4
Stanford CS230: Deep Learning
https://www.youtube.com/watch?v=PySo_6S4ZAg
Stanford CS234 Reinforcement Learning
https://www.youtube.com/watch?v=WsvFL-LjA6U&list=PLoROMvodv4rN4wG6Nk6sNpTEbuOSosZdX

For more information about Stanford's Artificial Intelligence programs visit: https://stanford.io/aiTo follow along with the course, visit the course website...

Утааны талаар бодлоо хуваалцъяАгаарын бохирдлыг бууруулна гэдэг нь 1 м3 эзлэхүүнд ногдох нарийн тоосонцорууд болон бусад...
14/12/2024

Утааны талаар бодлоо хуваалцъя

Агаарын бохирдлыг бууруулна гэдэг нь 1 м3 эзлэхүүнд ногдох нарийн тоосонцорууд болон бусад хорт бодисын хэмжээг бууруулна гэсэн үг. Мэдээж хамгийн их нөлөө үзүүлж байгаа нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа дараагаар нь цахилгаан станц болон машин тэрэгний яндангаас гарах утаа орно. Тэгэхээр 1м3 эзлэх тэдгээр тоосонцоруудыг буулгах хоёр арга байна

1. Гэр хорооллын яндангуудыг цөөлөх
2. Улаанбаатарын хүн амыг нэмэхгүйгээр газар нутгийг тэлэх

Эхний тохиолдолд байнга яригддаг гэр хорооллыг орон сууцжуулах, халаалтыг цахилгааны эх үүсвэрээр солих (нэмэлт цахилгаан станцын асуудал яригдана), орон нутгуудад ажлын байр нэмэх гэх мэт аргууд байна.
Харин хоёр дахь арга буюу УБ-г тэлэх ёстой гэдэг дээр хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт яндангийн тоо хэвээр байлаа ч газар нутаг тэлбэл 1 м3 эзэлхүүнд ногдох нарийн тоосонцорууд буурч таарна. Хоёрдугаарт дөрвөн уулын дунд хашигдсан хотын утаа хүчтэй салхи байхгүй л бол хөөгдөхгүй. Тэгэхээр дөрвөн уулынхаа гадагш тэлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд эхлээд дэд бүтцээ бий болгоно. Сүүлийн үед хот яармаг руу тэлж байгаа тул зүүн тийшээ гэхээсээ илүү баруун тийшээгээ тэлэх ёстой (Хүй долоо худаг, Хөшигтийн хөндий...). УБ-Дархан, УБ-Хөшигт замууд, цэвэрлэх байгууламж, шинэ ундны усны сангууд бүгд баруун талдаа байгаа. Нэмж дулааны станцууд, цэвэр, бохирын байгууламж баригдаж таарна. Тэгэхээр элдэв янзын гоё нэртэй хэдэн тэрбум долларын том төсөл хөтөлбөрүүд ярихаасаа илүү яаж дэд бүтцээ тэлэх вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулцгаая.
Хотын аль ч цэгээс аль болох хурдан хотоос гарах боломжтой нэмэлт замуудыг барих хэрэгтэй. Амралтын өдрүүдээр цэвэр агаарт гарья гэхээр хот дотроо түгжирч түгжирч баруун тийш 22 болон нисэхийн замууд, зүүн тийш Налайхын ганц зам дээрээ очоод дахиад түгжирдэг. Наадмын өмнөхөн баруун тийш хөдөө явах гэж хэдэн цаг түгжирдэг билээ. Хотоос гарах замуудаа нэмэх, шаардлагатай бол параллел замууд гаргасан ч болно. Мөн хот доторх замуудаа нэмэх. Жишээ нь яригдаад байгаа Туул гол дагуух хурдны зам нь баригдвал маш хэрэгтэй. Мөн гэр хороолол дундуур газар чөлөөлөлт хийж хурдны тойрог замууд гаргах. Хотоос хурдан гарах замууд нэмэхгүй л бол хот тэлэх боломжгүй, хүмүүст сэдэл төрөхгүй.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Чинчулууны Алтаннар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Чинчулууны Алтаннар:

Share