ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн албан ёсны хуудас.

Манай "Тооцоолон бодох төв"-өөс Өндөр хүчин чадалтай серверийн үйлчилгээг дараах үнийн сонголтуудаар явуулж байна.
20/05/2026

Манай "Тооцоолон бодох төв"-өөс Өндөр хүчин чадалтай серверийн үйлчилгээг дараах үнийн сонголтуудаар явуулж байна.

МТТХ-ийн Залуу судлаачдын семинар болно.
19/05/2026

МТТХ-ийн Залуу судлаачдын семинар болно.

Залуу судлаачдын семинар болно.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж буй Нээлттэй хаалганы өдөрлөгт ШУА-ийн Математик, ...
19/05/2026

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж буй Нээлттэй хаалганы өдөрлөгт ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн оролцож байна.

ICID-2026 "Information Systems and Design" oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдав.Монгол Улсы...
17/05/2026

ICID-2026 "Information Systems and Design" oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдав.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Математик, тоон технологийн хүрээлэн олон улсын байгууллагуудтай хамтран "Information systems and design- ICID 2026" oлон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 5 сарын 15-наас 5 сарын 17-ны хооронд Улаанбаатар хотод ШУА дээр зохион байгууллаа.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд 10 гаруй орны 130 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Тус хурлын үндсэн хуралдаанд 68 илтгэл, хоёр салбар хуралдаан болон Workshop-д 60 гаруй илтгэл хэлэлцүүлэгдэж танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр сүүлийн өдрийн цахим хуралдаан үргэлжилж байна.

Тус хуралд шалгарсан эрдэм шинжилгээний бүтээлүүд Springer-д бүртгэлтэй олон улсын сэтгүүлд хэвлэгдэн гарах юм.

Ээлжит энэхүү МТТХ-ийн Залуу судлаачдын семинар нь хүндэтгэх шалтгааны улмаас 2026 оны 4-р сарын 23-ны өдрийн 14 цагт бо...
15/04/2026

Ээлжит энэхүү МТТХ-ийн Залуу судлаачдын семинар нь хүндэтгэх шалтгааны улмаас 2026 оны 4-р сарын 23-ны өдрийн 14 цагт болохоор хойшилогдлоо.

01/04/2026
"ХИЙМЭЛ ОЮУН БА ШИНЖЛЭХ УХААН: МАТЕМАТИК" САЛБАР ДУНДЫН ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАВ.Математик, тоон технологийн хүрээлэнгээс у...
26/03/2026

"ХИЙМЭЛ ОЮУН БА ШИНЖЛЭХ УХААН: МАТЕМАТИК" САЛБАР ДУНДЫН ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Математик, тоон технологийн хүрээлэнгээс улирал бүр Хиймэл оюуны онол, арга зүйг бусад шинжлэх ухааны салбаруудтай уялдуулах боломжийг сурталчлан таниулах, салбар дундын ШУ-ыг дэмжих зорилготой зохион байгуулдаг "Хиймэл оюун ба шинжлэх ухаан" салбар дундын лекцийн ээлжит лекц маань өчигдөр буюу 3 дугаар сарын 25-ны өдөр ШУА-ийн их чуулганы танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн лекцийг "Хиймэл оюун ба шинжлэх ухаан: Математик" сэдвийн доор зохион байгуулсан бөгөөд онол арга зүйн лекцийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, төрийн соёрхолт математикч, доктор Ч.Алтаннар "Оновчлол ба машин сургалт" сэдвээр, Судалгааны саse study лекцийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Б.Оюундарь "Зээлдэгчийн кредит скорингийг машин сургалтын аргаар үнэлэх нь" сэдвээр тус тус илтгэж оролцлоо.

Тус лекцэд ШУА-ийн судлаачид болон ШУТИС-ийн МХТС-ийн Хиймэл оюуны хөтөлбөрийн оюутнууд зэрэг нийт 130 гаран оролцогчид хамрагдсан бөгөөд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

МТТХ-ийн Их семинар 3 сарын 26-нд ШУА-ийн Нэгдсэн байрны 4 давхрын хурлын танхимд 10 цагаас болно.
24/03/2026

МТТХ-ийн Их семинар 3 сарын 26-нд ШУА-ийн Нэгдсэн байрны 4 давхрын хурлын танхимд 10 цагаас болно.

Address

Enkhtaivan Avenue 54B
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611458090

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн:

Share