29/01/2021
.
Орчин үеийн оффисын дотоод засал чимэглэлийн чиг хандлага нь ажилчдын бүтээмж, бүтээлч байдал, хамтын ажиллагаа, эрүүл мэндийг дээшлүүлэхэд чиглэгддэг. Ажилчид өдөр бүр найм болон түүнээс ч их цагаа ажил дээрээ өнгөрөөдөг тул бие махбодын ая тух, сэтгэл санааны стрессийг бууруулах зэргээр хүрээлэн буй орчныг тохижуулах нь тэдний хувьд хүчирхэг нөлөө үзүүлдэг хүчин зүйл болж өгдөг. Ганцаараа төвлөрөх, багаар ажиллах, ажлын ямар ч хэлбэрт тухайн ажлын орчин нь бэлэн байж байдаг, зай талбайг зөв ашигласан, тохь тухтай ажлын байр нь хүмүүсийн бие бялдар болон оюун санааны хувьд эерэг нөлөө үзүүлж, ажилчдын бүтээмжид шууд нөлөөлдөг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Бид таний хүсэлд нийцсэн загвар дизайн бүхий дотоод заслын цогц үйлчилгээг санал болгож байна.
SHAPE THE FUTURE
ИРЭЭДҮЙГ ЗАГВАРЧИЛНА
𝕄𝔸ℝ𝕍𝔼𝕃 𝔻𝔼𝕊𝕀𝔾ℕ & 𝕀ℕ𝕋𝔼ℝ𝕀𝕆ℝ
Салбартаа тэргүүлэгч лизингийн мэргэшсэн компани болох ХАСЛИЗИНГ компанийн төв оффисын дотор заслын ажлыг хийж, хүлээлгэж өглөө. Бидэнд итгэл хүлээлгэж, тогтмол хамтран ажилладаг #ХАСЛИЗИНГ-ийн хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!
𝕄𝔸ℝ𝕍𝔼𝕃 𝔻𝔼𝕊𝕀𝔾ℕ & 𝕀ℕ𝕋𝔼ℝ𝕀𝕆ℝ
Төслийн нэр: ХАСЛИЗИНГ төв оффис
Талбайн хэмжээ: 214 метр квадрат
Хугацаа: 28 хоног
Гүйцэтгэгч:
Он: 2021 он
📞Утас: 9199-5585, 7000-0028
📮Хаяг: МУИС Бизнесийн сургуулийн зүүн талд Velox Center 4 давхар, 405 тоот
https://marvel.mn/?p=988