Нийслэл Түгээх Сүлжээ Компани/Capital City Distribution Network LLC

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэл Түгээх Сүлжээ Компани/Capital City Distribution Network LLC

Нийслэл Түгээх Сүлжээ Компани/Capital City Distribution Network LLC Цахилгаан түгээх, Цахилгаанаар зохицуулалттай хангах үйлчилгээ

📢 Хэрэглэгч та бүхнийг 2026.6.08-ны Даваа гаригт Сүхбаатарын талбайд "ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ, УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ" өдөр...
04/06/2026

📢 Хэрэглэгч та бүхнийг 2026.6.08-ны Даваа гаригт Сүхбаатарын талбайд "ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ, УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ" өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

𝐇𝐚𝐩𝐩𝐲 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐂𝐡𝐢𝐥𝐝𝐫𝐞𝐧'𝐬 𝐃𝐚𝐲 Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэнд хүргэе.
31/05/2026

𝐇𝐚𝐩𝐩𝐲 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐂𝐡𝐢𝐥𝐝𝐫𝐞𝐧'𝐬 𝐃𝐚𝐲
Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэнд хүргэе.

ӨӨРИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖИЖ БУЙ БАРИЛГЫН ТӨСЛҮҮДЭД ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ...
18/05/2026

ӨӨРИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖИЖ БУЙ БАРИЛГЫН ТӨСЛҮҮДЭД ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“НИЙСЛЭЛ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ХХК нь NEOCITY RESIDENCE төслийн шинээр ашиглалтад орж буй барилгын оршин суугчдад цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж "Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ" байгуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх өдөрлөгийг төслийн талбай дээр зохион байгуулж, амралтын өдрөөр шуурхай үйлчилгээ үзүүллээ.

NEOCITY ТӨСӨЛ:
✔ LEED ногоон барилгын концепц
✔ “Шинэ Монгол-3” сургууль
✔ Ухаалаг хотхоны нэгдсэн систем
✔ Бие даасан инженерийн дэд бүтэц
✔ 110 кВ эх үүсвэрийн найдвартай цахилгаан хангамж зэрэг орчин үеийн шийдлүүдийг хэрэгжүүлж буй шинэ үеийн хотхон юм.

Манай компанийн хувьд барилгын компаниуд, бүтээн байгуулалтын төслүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ илүү ойртуулж, уян хатан, түргэн шуурхай байдлаар хүргэхэд онцгой анхааран ажилладаг.

📍 Оршин суугчдынхаа гэрийн гадна талбайд
📍 Төслийн загварын байранд
📍 Амралтын өдөр гэртээ байх завтай цагт нь тохируулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, мэдээлэл зөвлөгөө өгч ажилладаг нь хэрэглэгч төвтэй үйлчилгээ, хамтын ажиллагааны бодит үр дүн юм.

⚡️Бүтээн байгуулалт бүрийн ард найдвартай цахилгаан хангамж бий ✍️

#НийслэлТүгээхСүлжээГэрэлТүгээнэ

#Цахилгаанхангамж
#Хамтынажиллагаа
#Барилгынногоонтөсөл

15/05/2026

ШУТИС Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль

🤖🏆 “ABU ROBOCON-2026” ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ“ABU ROBOCON-2026” үндэсний аварга шалгару...
15/05/2026

🤖🏆 “ABU ROBOCON-2026” ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ABU ROBOCON-2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 11 сургуулийн 13 баг оролцож, инженерчлэл, автоматжуулалт, робот техникийн чиглэлээр ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ сорин өрсөлдлөө.

Тус тэмцээнд ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургуулийн Д.Өлзийноров дасгалжуулагчтай “Эрчим-II” баг амжилттай оролцож, “ШИЛДЭГ ШИНЭ САНАА” шагналын эзэн боллоо.

Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль болон “Нийслэл Түгээх Сүлжээ” ХХК хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд инженерийн боловсрол, инновацийг дэмжин хамтран ажилласан юм.

Манай компани ирээдүйн инженерүүдийг дэмжих, шинэлэг санаа, техник технологийн хөгжлийг эзэмшиж байгаа залуусыг ивээн тэтгэж, хамтран ажилласан бөгөөд цаашид эрчим хүчний салбарын чадварлаг инженерүүдийг бэлтгэх үйлсэд боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.

Нийт баг тамирчид, оюутан залуус, удирдсан багш, дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье! 🙌

#НийслэлТүгээхСүлжээ #ШУТИС #Инженерчлэл #Инновац #ГэрэлТүгээнэ

05/05/2026
ENERGY TRANSITION20 КВТ ХҮЧИН ЧАДАЛТАЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЧИЛ ТӨСӨЛ
05/05/2026

ENERGY TRANSITION

20 КВТ ХҮЧИН ЧАДАЛТАЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЧИЛ ТӨСӨЛ

⚡ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО“Нийслэл Түгээх Сүлжээ” ХХК нь барилга, дэд бүтэц, уул уурхай болон инженерингийн чиг...
03/05/2026

⚡ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

“Нийслэл Түгээх Сүлжээ” ХХК нь барилга, дэд бүтэц, уул уурхай болон инженерингийн чиглэлийн үзэсгэлэн, арга хэмжээнүүдэд оролцлоо.
Манай компани цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалтай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.

1. BUILD MONGOLIA EXPO 🏗
ХБНГУ-ын Megger Germany компанийн албан ёсны дистрибьютерийн хувьд оролцож, цахилгаан шугам сүлжээний хэмжилт, туршилт, оношилгооны шийдлүүдийг танилцууллаа.
Megger Germany компани нь газар доорх дэд бүтцийн шугам сүлжээний гэмтэл илрүүлэг, оношилгооны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм.

2. MONGOLIA MINING 2026 ⛏
Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудтай мэдээлэл солилцож, цахилгаан хангамжийн чиглэлээр зөвлөгөө өгч, хамтын ажиллагааны боломжуудаа ярилцсан юм.

3. BARILGA EXPO 2026 🏢
Himel брэнд болон салбарын байгууллагуудтай хамтран оролцож, инженерийн шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

⚡ Хамтын ажиллагаанд суурилсан өсөлтийн төлөө





#ГэрэлТүгээнэ

🌳 “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх ...
02/05/2026

🌳 “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан хаврын мод тарих арга хэмжээнд “Нийслэл Түгээх Сүлжээ” ХХК идэвхтэй оролцож, Налайх дүүрэг-т мод тарилаа.

🌱 Энэхүү хөдөлгөөн нь иргэн, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, ногоон байгууламжийг тэлэх, байгаль орчны доройтлыг бууруулах чухал зорилготой юм.

🌿 Манай хамт олон байгаль орчноо хамгаалах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээх зорилгын дор нэгдлээ.

Бид цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжин, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан ажиллах болно.

🌍🌱 Ногоон ирээдүйн төлөө хамтдаа!
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн албан хуудас
Налайх Дүүргийн Засаг Даргын Тамгын газар

#ТэрбумМод
#НогоонХот
#БүхНийтээрМодТарихӨдөр
#НийслэлТүгээхСүлжээ
#ГэрэлТүгээнэ

Address

СХД, 29-р хороо, 1-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, Москва хорооллын урд, Капитал төвийн 3, 10-р давхарт
Ulaanbaatar
976-11

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670144848

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэл Түгээх Сүлжээ Компани/Capital City Distribution Network LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нийслэл Түгээх Сүлжээ Компани/Capital City Distribution Network LLC:

Share

Category