Цахилгаан электроникийн сургалтын төв

Цахилгаан электроникийн сургалтын төв Хобби

Хамтран ажилласан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны Институт  баярлалаа. Сайхан мэргэжил эзэмши...
14/06/2024

Хамтран ажилласан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны Институт баярлалаа. Сайхан мэргэжил эзэмшиж ажлын байран дээр гарч багаа төгсөгч нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

30/05/2024
28/05/2024
01/05/2024
28/04/2024



:

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

#Зорилт:
Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
👉Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулах
👉Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх
👉Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг үзүүлэх

:

Хөтөлбөрт дараах иргэнийг хамруулна:
- Ажилгүй иргэн
- Ажил хайгч иргэн
- Ажил олоход хүндрэлтэй иргэн
- Мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэн
- Өмнөх мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх иргэн

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажиллах хүчний хэрэгцээнд суурилан мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг дараах 8 салбарын 20 мэргэжлийн хүрээнд зохион байгуулна.

1.
- Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч
- Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин
2.
- Хүлэмжийн аж ахуйн фермер
- Жимс, жимсгэнийн аж ахуйн фермер
3.
- Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан
- Арьс шир боловсруулалтын технологийн ажилтан
- Цахилгаанчин
- Гагнуурчин
4. #Барилга
- Барилгын засал чимэглэлчин
- Бетон арматурчин
- Хуурай хийц угсрагч
5.
- Хүнд машин механизмын оператор
- Хүнд машин механизмын засварчин
- Далд ба ил уурхайчин
6.
-Ойн арчилгаа, ашиглалтын ажилтан
7.
- Төмөр замын замчин
- Авто замын засварчин
8.
- Өгөгдлийн сангийн ажилтан
- Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн



▪️ Хөтөлбөрийг ХНХЯ удирдлага арга зүйгээр хангаж, ХНХСҮСИ нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллана;
▪️ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт Чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулах байгууллагыг холбогдох журам, шаардлагын дагуу сонгон шалгаруулна;
▪️ Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хөтөлбөрт хамрагдах иргэнийг бүртгэх, хамрагдах нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө;
▪️ Хөтөлбөрийг “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ;
▪️ Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох онол, дадлагын сургалтад хамруулж, ажлын байранд дадлагажуулах;
▪️ Ажил олгогчийн захиалга, хувь хүний хэрэгцээнд үндэслэн ажилтай иргэнийг мэргэшүүлэх сургалтад хамруулж мэргэшлийг түвшинг ахиулах;
▪️ Сургалтад хамрагдсан иргэний сургалтаар эзэмшсэн ур чадварыг үнэлж, чадамжийн гэрчилгээ олгох;
▪️ Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг холбогдох журмын дагуу чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх;
▪️ Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, мэргэжлийн холбоод(зөвлөл), сургалтын байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучлах, тогтвортой ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах;

☑️ Мэргэжлийн ур чадвар олгох сургалт гэдэг нь: Хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалт юм. Тус сургалтад нийт 700 иргэн;

☑️ Мэргэшүүлэх сургалт гэдэг нь: Ажилтнуудынхаа мэргэшлийн түвшинг ахиулах хүсэлтэй ажил олгогчдын захиалгад үндэслэн мэргэшүүлэх болон давтан сургалтыг хэлнэ. Тус сургалтад нийт 300 иргэн;

☑️ Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах үнэлгээ гэдэг нь: Үнэлүүлэгчийн албан бус сургалтын аль нэг хэлбэрээр эсвэл амьдралын орчноос эзэмшсэн чадамжийг илрүүлэх, түүнийг баталгаажуулах, дараагийн шатны сургалтын түвшинг тодорхойлох, үнэлүүлэгчийн тодорхой мэргэжлийн чиглэлээр чадамж эзэмших хэрэгцээг тодорхойлох үйл явж юм. Үүнд 200 иргэн тус тус хамрагдана.



- Мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамрагдах иргэдийг- Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдах иргэдийг- Мэргэжлийн холбоод ;(зөвлөл)
- Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээнд хамрагдах иргэдийг – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт тус тус бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95028687, 99519677

28/04/2024

"ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА



1. Сургалтын хөтөлбөртэй байх;
2. Мэргэжлийн багштай, багшлах эрхийн үнэмлэхтэй байх;
3. Сургалтын орчны стандарт нөхцөлийг хангасан анги танхим, дадлагын орчинтой байх Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага MNS 6541:2015 /стандартын 10 дахь хэсэг;



1. Сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгаа институтэд ирүүлэх
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Сургалтын хөтөлбөр /Хөтөлбөрт дүгнэлт гаргуулаагүй байж болно, зөвхөн сургалтын хөтөлбөрийг [email protected] хаягаар ирүүлэх/
4. Сургалтын онолын болон дадлагын байр /өнгөт зураг хавсаргах/
- Өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар ирүүлэх;
- Түрээсийн гэрээг нотариатаар баталгаажуулсан байх /хүчинтэй хугацаатай/;
5. Сургалтын хэрэглэгдэхүүн, Техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт ирүүлэх /өнгөт зураг хавсаргах/;
6. Багшийн материал
- Хөдөлмөрийн гэрээ;
- Мэргэжлийн үнэмлэх болон дипломын хуулбар;
- Багшлах эрхийн үнэмлэхийн хуулбар;

#ЖИЧ:
1. Материал хүлээж авснаас хойш нөхөж материал авахгүйг анхаарна уу.
2. Ирүүлсэн материалын дагуу ажлын хэсэг сургалтын орчинтой танилцана.
3. Бүрдүүлэх материалыг цаасаар ирүүлэх
4. Тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулж байсан бол давуу тал болно.

: 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал

:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн төв байр, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам, Замын цагдаа, 55-р байр, 2 давхар

Утас: 95028687, 99106282

13/05/2021

олгох СУРГАЛТ
,18_нд эхэлнэ.
✨Сургалт 20%: 80% практикаар явагдах учраас АЖЛЫН БАЙРАНД бүрэн бэлтгэгдэн мэргэшлийн өндөр ур чадвартай төгсөнө.🌟
⚡️Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тусгай зөвшөөрөлтэй, албан ёсны эрх бүхий мэргэжлийн үнэмлэх
✨Эзэмших ур чадвар✨
☑️Цахилгааны аюулгүй ажиллагаа
☑️Цахилгаан техникийн үндэс
☑️Цахилгаан кабель
☑️Гадна, дотор цахилгаан монтаж
☑️Цахилгаан удирдлагын самбар угсралт
☑️Цахилгаан хөдөлгүүрийн удирдлага
⚡️⚡️⚡️ 1. Мэргэжлийн анхан шат ⚡️⚡️⚡️
☑️Цахилгааны аюулгүй ажиллагаа
☑️Цахилгаан техникийн үндэс
☑️Цахилгаан кабель
☑️Гадна, дотор цахилгаан монтаж
☑️Цахилгаан удирдлагын самбар угсралт
⚡️⚡️⚡️ 2. Мэргэжлийн ахисан дунд шат ⚡️⚡️⚡️
☑️Цахилгааны аюулгүй ажиллагаа
☑️Гадна, дотор цахилгаан монтаж
☑️Цахилгаан удирдлагын самбар угсралт
☑️Цахилгаан хөдөлгүүрийн удирдлага
#Хичээлийн үргэлжлэх хугацаа: 3-4 долоо хоног
СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd7-pLb1xevCetIdpTmVrrm6APlpEOL5c0HxmFk8aUghG8Yig/viewform
________________________________________________________
💥💥💥 ДАВУУ ТАЛ:
💥АЖЛЫН ТУРШЛАГА БУЮУ УР ЧАДВАРТ СУУРИЛСАН СУРГАЛТ, ЧИГЛҮҮЛЭГ
️💥 Чанартай_боловсрол эзэмшиж, баталгаат ажлын байраар хангагдах бүрэн боломжтой.
💥Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм
💥МОНГОЛ УЛСЫН ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БАЙГУУЛАМЖИЙН ДҮРЭМ
☎️☎️☎️Утас: 7711-3216, 99095957, 88159003
💒Манай хаяг: БГД, 10-р хороолол Очир Анагаагч эмнэлгийн баруун талд 49А байр

Send a message to learn more

Address

УБ хот, СБД 1-р хороо олимпын гудамж ДБҮЭГ дэргэд
Ulaanbaatar
11

Telephone

+97691002604

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахилгаан электроникийн сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цахилгаан электроникийн сургалтын төв:

Share