ШУА-ийн Биологийн хүрээлэн - Institute of Biology, MAS

ШУА-ийн Биологийн хүрээлэн - Institute of Biology, MAS ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн албан ёсны хуудас - Official page of Institute of Biology, Mongolian Academy of Sciences

🔈Сургалтын урилгаБиологийн хүрээлэнгийн Генетикийн лаборатори Унгар улстай хамтарсан Мобилити төслийн хүрээнд  дараах "Г...
09/06/2026

🔈Сургалтын урилга

Биологийн хүрээлэнгийн Генетикийн лаборатори Унгар улстай хамтарсан Мобилити төслийн хүрээнд дараах "Геном угсралт" сэдэвтэй онол практикийн сургалтыг зохион байгуулах тул өргөнөөр оролцохыг урьж байна.

Илтгэгч: Унгар улсын Дебрецений Их Сургуулийн багш судлаач
доктор (Ph.D) Габор Шрамко (Dr. Gabor Sramko)

Сэдэв: "Геном угсралт" (Genome assembly)

Сургалтын бүртгэл: https://forms.gle/dJ9inJvWZCLZkrj59

Хаана:
ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Ботаникийн хүрээлэн 1-р давхар хурлын танхим

Хугацаа:
(2026.06.11)-11:00-13:00
(2026.06.12)-11:00-13:00

Өнөөдөр "Дэлхийн байгаль орчны өдөр"-өөс гадна НҮБ-аас тунхагласан "Хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй загас агнуурта...
05/06/2026

Өнөөдөр "Дэлхийн байгаль орчны өдөр"-өөс гадна НҮБ-аас тунхагласан "Хууль бус, бүртгэлгүй, зохицуулалтгүй загас агнууртай тэмцэх олон улсын өдөр" нэгэн зэрэг тохиож байна.

Энэ өдөр бол хүн төрөлхтөн эх дэлхийгээ хайрлах хандлагаа нэгтгэн, байгалийн үнэлж баршгүй үнэ цэнийг ухаарч, ухаалаг бөгөөд зохистой ашиглалтыг амьдралынхаа хэвшил болгохыг дэлхий нийтэд уриалдаг.

#ДэлхийнБайгальОрчныӨдөр

🌍 ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР Биологийн олон янз байдал бол эх дэлхий, Монгол орны минь оршин тогтнохуйн ...
20/05/2026

🌍 ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР

Биологийн олон янз байдал бол эх дэлхий, Монгол орны минь оршин тогтнохуйн хамгийн агуу эрдэнэ, хайрлан хамгаалах ёстой үнэт баялаг юм.

Жил бүрийн 5 дугаар сарын 22-ны энэ өдөр амьд байгалийн харилцан хамаарлыг ухамсарлаж, шинжлэх ухааны үнэ цэнийг дэмжин, байгалиа хамгаалах үйлсэд хамтдаа дуу хоолойгоо нэгтгэцгээе!

Амьдралыг тэтгэгч нандин хэлхээг хамтдаа хайрлан хамгаалъя.

#биологийнолонянзбайдал #ШУА #биологийнхүрээлэн #шинжлэхухаан

Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Aff...
19/05/2026

Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-2026

13/05/2026

ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНД ЦЭВЭР МОНГОЛ ЦУС ГЭЖ НЭР ТОМЪЁО БАЙДАГГҮЙ

Академич Ц.Оюунсүрэн Монголын шинжлэх ухааны түүхэн дэх 4 дэх эмэгтэй академич юм. Бид генетикийн шинжлэх ухаан, монгол хүний үнэт зүйлсийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед импортоор орж ирсэн хүнсний ногоог генетикийн өөрчлөлттэй гээд хориг тавих талаар ч ярьж байна. Энэ тал дээр генетикч хүний үгийг сонсмоор байна…?
-Яг энэ чиглэлээр манай лабораторид судалгаа хийгдэж байна. Хэдэн жилийн өмнө манай ШУА-ийн Биологийн хүрээлэн­гийн Молекул биологийн лабора­торийг түшиг­лээд БОАЖЯ генийн өөрчлөлт буюу хувиргасан амьд организмыг тодорхойлох лаборатори байгуулагд­сан. Хил гаалиар орж ирсэн ургамал, хүнсний дэлгүүрээр зарагддаг ногоо, жимс, лаазласан бүтээгдэхүүнд шинжил­гээ, судалгаа хийж үзлээ. Үнэндээ иргэдийн дунд яригддаг шиг сэтгэл түгшээм зүйл судалгаагаар илрээгүй. Дунджаар 100 бүтээгдэхүүн шинжлэхэд нэг нь л ямар нэгэн генийн өөрчлөлттэй гарах жишээтэй. Уг нь Монгол Улс 2007 онд “Хувиргасан амьд организмын тухай хууль”-ийг баталж, Картогены протокол 2000 онд батлагдаж, уг протоколд нэгдэн орсон. Энэ протокол нь хувиргасан амьд организм гаргаж авсан бол түүнийг мэдээлэх, хаяг шошгожуулах, бие махбодь, эрүүл мэнд, байгаль орчинд, аюулгүй эсэхэд магадлагаа, эрсдэлийн үнэлгээ хийхийг зохицуулсан баримт бичиг юм. Харамсалтай нь ихэвчлэн үүнийг мөрдөхгүй, генийн өөрчлөлттэй эсэхийг мэдээлэхгүй, тодорхойлохгүй оруулж ирээд байна. Ер нь манайхан генийн инже­нерч­лэл гэдэг тал дээр төдийлөн ойлголт тааруу. Бараг л хамгийн аюултай зүйл шиг ойлгодог. Мэдэхгүй учраас айгаад байгаа хэрэг. Судлаач хүний хувьд хэлэхэд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний давуу тал маш олон гэж хэлмээр байна.

-Яагаад генийн өөрчлөлттэй бүхэн муу биш гэж…?
-Генийн өөрчлөлттэй бүхнийг буруутгаад муулаад байж болохгүй. Бидний 20-30-аад жил хэрэглэчихсэн зүйлүүд дунд ч генийн өөрчлөлттэй зүйл зөндөө. Жишээ нь эм тарианы ихэнх нь генийн өөрчлөлттэй. Генийг шилжүүлэн суулгаж байж тэрхүү эм тариаг гаргаж авдаг. Анх чихрийн шижинтэй хүнд тарьж хэрэглэдэг инсулин гэдэг бодисыг гахайны нойр булчирхайнаас ялгаж авдаг байсан юм. Мэдээж инсулин гаргаж авахын тулд олон тооны гахай нядлахаас өөр аргагүй. Гэтэл гахайн юм болохоор зарим хүнд харшил үүсгэдэг байв. Ийм учраас хүний инсулины генийг бактерид шилжүүлэн суулгаж тэр бактер нь хүний инсулиныг нийлэгжүүлж улмаар түүнээс хүний инсулиныг ялгаж авдаг болсон. Мэдээж энэ нь хүний инсулин учраас хүнд харшлахгүй. Генийн инженерчлэлийн ашиг тус гэж энэ. Хоол хүнсийг орлуулаад байж болох л юм. Харин эм тариаг генийн өөрчлөлттэй гээд ад үзээд хил гаалиар оруулахыг хориглочихвол хүн малын төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг вакцинууд бас чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэдэг инсулин зэрэг эм бэлдмэл орж ирэхгүй болно. Тэгвэл энэ олон чихрийн шижинтэй хүмүүсээ яах билээ гэдэг асуудал үүснэ, олон хүн, хүүхэд хохирох болно.

-Генийн инженерчлэлийн энэ ашиг тусыг бүх нийтийн хэрэгцээнд ашиглаж болох уу?
-Болно, хэрэглэж ч байгаа. Жишээ нь олон төрлийн эм тариа, вакцинаас гадна хоол хүнсэнд ашиглаж болно. Тухайлбал, Тайландад алтан будаа гэж бий. А витамины нийлэгжилд оролцдог генийг цагаан будаанд шилжүүлэн суулгаж шаргал өнгөтэй А витамины агууламжтай будаа бий болгосон. Энэ будааг хэрэглэсний дараа Тайландад нүдний харалган өвчин эрс багассан. Бүр 80 хувиар багассан гэсэн судалгаа байдаг.

-Тэгвэл Хятадаас орж ирж байгаа хүнсний ногооны хувь ямар аюул заналхийлэл учруулах вэ?
-Хятадаас оруулж ирж байгаа хүнсий ногоонд генийн өөрчлөлттэй гэдгээс өөр айх зүйл олон бий. Жишээ нь олон жил ногоо тарьсан учраас хөрс нь үржил шимгүй болчихсон. Мэдээж үржил шимгүй газраасаа ургац авахын тулд хэт их борддог. Тухайлбал төрөл бүрийн хими, биологийн бордоо хэрэглэж байна. Зарим газрын хөрс нь афлотоксин гэдэг хавдар үүсгэгч бодис ялгаруулдаг мөөгөнцөрөөр бохирдсон байдаг. Мэдээж тийм хөрсөнд ургасан ногоог хүн идвэл өвдөх, хавдар тусах магадлалтай.

-Генетикийн шинжлэх ухааныг та Монголд аль чиглэлээр хөгжүүлбэл ашиг тустай вэ?
-Манай эрдэмтэд Монголын амьд байгалийн бүхий л бүрэлдэхүүний генетик онцлог, нөөц, олон янз байдал зэргийг судлаж байна. Үүний зэрэгцээ орчин үеийн молекул генетикийн, молекул биологийн судалгааг эрчимжүүлэх ёстой. Тухайлбал манайд хүн, амьтны эс хадгалах, эсийн банк хийх боломж бий. Одоо ч бид судалгаандаа олон улсад ашигладаг 20 гаруй төрлийн эсийг ургуулж туршилт судалгаа хийдэг. Манай улс хүн ам цөөтэй, эрхтэн солиулах дээрээ тулахад донорын олдоц тааруу. Нөгөө талаасаа хүн хүний генетикийн онцлог өөр учраас солиулах эрхтэн нь таарахгүй тохиолдол ч зөндөө. Тиймээс тухайн хүний өөрийнх нь эсээс хэрэгцээт эд эрхтнийг бүтээх ажлыг эхлүүлбэл буянтай үйлс болно доо.

-Эхлүүлэх гэхээр технологи тал дээр хэр бол?
-Боломж нь, боловсон хүчин нь байна. Энэ бол тоног төхөөрөмж, эрчим хүчийн найдвартай эх үүсгүүр гэх мэт зардал ихтэй, хариуцлага өндөртэй ажил. Үүнийг бүрэн шийдэх ёстой. Одоо гэхэд манай хүрээлэнд тог тасарчихаад хэдэн эсээ арчлах гэж сандардаг үе зөндөө бий. Гэхдээ бидний сэтгэлд багтаад эхний туршилтуудыг эхэлчихлээ. Би Хятадын Сычуанд болсон нэг нэгэн хурлын үеэр тэдний эрдэмтэдтэй уулзсан. Тэр үеэр “Танайхан манай панда шиг үр хөврөл, эс ургуулах аргаар нэн ховордсон мазаалайгийнхаа тоо толгойг өсгөж болно шүү дээ” гэж хэлж байсан. Ер нь болохгүй зүйл биш л дээ. Харамсалтай нь шинжлэх ухаанд мөнгө хөрөнгө төдийлөн мөнгө зарахгүй байна. Энэ мэтээр ирээдүйд генетикийн шинжлэх ухаан төсөөлөөгүй ч их хурдаар хөгжинө. Жишээ нь чи үүдэл эсээ хасах 273 градусын хүйтэнд хөлдөөлгөчихөж болно.Тэгвэл тэр эсээс эд эрхтэн, чамайг ч хувилгах боломжтой. Шинжлэх ухааны танин мэдэхүйд хязгаар гэж үгүй шүү дээ.

-Генетикч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй зүйл байна. Бид сүүлийн үед сайн муу бүх зүйлээ, үнэт зүйлээ хүртэл цус, гентэйгээ холбож тайлбарлах болсон. Энэ хэр үнэний хувьтай вэ?
-Монгол хүний цус гэж тусдаа зүйл байгаа юм шигээр ярьдагтай би санал нийлдэггүй. Ерөөс монгол цус, ген гэж байхгүй. Хүний ген гэж бий. Судлаад үзвэл цэвэр үндэстний гентэй улс үндэстэн гэж хаана ч байхгүй. Хэт ингэж туйлшрах нь бусдаас өөрсдийгөө тусгаарлаж байгаа хэрэг. Үүний цаана өөрсдийгөө дөвийлгөсөн хандлага байна. Бусдаас илүү зүйл байгаа тэр маань олон зуун жилийн улбаатай нүүдэлчин ахуйн нөлөө юм.

-Монголчууд хүүхдээ өрх тусгаарлахад ханилах хүнийх нь удам судрыг хардаг. Энэ бас л генийг нь харж байна гэсэн үг үү?
-Хэрвээ тухайн хүн генетикийн үүднээс удамшлын, сэтгэцийн өвчинтэй бол мэдээж генээр дамжина. Монголчууд үүнийг мэддэг байсан учраас удам судрыг харж гэрлүүлж иржээ. Харин тухайн хүний болон гэр бүлийн ёс суртахуун нь гэрийн суурь хүмүүжилтэй л холбоотой. Тэднийх сайхан амьдралтай, удмаараа сайхан хүмүүс, харилцаа сайтай, бие биенийгээ хүндэтгэдэг, эрдэм мэдлэгтэй гэх мэт ярьдаг даа. Удмаараа зөв, сайн сайхан гэж яригдана гэдэг хэдэн үеэрээ хүмүүжилтэй, мэдлэг боловсролыг дээдэлж ирсэн үнэт зүйлстэй гэр бүл гэсэн үг. Монгол хүний ёс суртахуунгүй занг хүртэл цус руугаа чихэж буруутгадаг.

-Тэгэхээр л монгол хүн болж төлөвших нь гениэс илүүтэй суурь хүмүүжлээс эхлэх нь ээ?
-Ёс зүй, ёс суртахуун гэдэг бол зөв буруугийн хэв хэмжээ. Үүнийг бүр багаас нь ойлгуулж байх ёстой. Үүнийг бид суурь хүмүүжил гэж ярьдаг. Ерөөс ёс зүйн хэм хэмжээг мэддэг, хариуцлагатай, мэдлэг боловсролтой монгол хүн л Монгол орноо хөгжүүлнэ.

-Та цөөн хэдэн эмэгтэй академичдын нэг. Монголын шинжлэх ухаан дэлхийд танигдахад хэр ойр байгаа гэж та боддог вэ?
-Ер нь Монголын шинжлэх ухаан гэж байхгүй, дэлхийн шинжлэх ухаан л гэж бий.

06/05/2026
Улсын оюутны биологийн II дугаар олимпиад 2026 амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.Оролцож, амжилт гаргасан оюутнуу...
13/04/2026

Улсын оюутны биологийн II дугаар олимпиад 2026 амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Оролцож, амжилт гаргасан оюутнууддаа халуун баяр хүргэе!

Улсын оюутны биологийн II олимпиад 2026-ын дүнг танилцуулж байна. Амжилттай оролцсон оюутан залуусдаа баяр хүргэе! Шагна...
11/04/2026

Улсын оюутны биологийн II олимпиад 2026-ын дүнг танилцуулж байна.
Амжилттай оролцсон оюутан залуусдаа баяр хүргэе!
Шагнал гардуулах үйл ажиллагаа 2026 оны 4-р сарын 12-ны өдрийн 16:00 цагт Millennium plaza-ийн 6 давхарт болно.

Address

Peace Avenue, 54b, Bayanzurkh District
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611451781

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУА-ийн Биологийн хүрээлэн - Institute of Biology, MAS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ШУА-ийн Биологийн хүрээлэн - Institute of Biology, MAS:

Share