05/05/2025
2025.05.02
“Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse, recycle) дадал буюу 3R4UB” төслийн хаалтын үйл ажиллагаа 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд боллоо.
3R4UB төсөл анх 2022 оны 10-р сарын 05-ны өдөр эхэлж байсан бол 2025 оны 05-р сарын 02-ны өдөр хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Тус төсөл хэрэгжих явцдаа талуудын уулзалт нийт 8 удаа, 4 модуль сэдвээр сургагч багш чадавхжуулах сургалт нийт 16 удаа, “Хакатон” уралдаан 2 удаа, Европын өдөрлөг 2 удаа, “World Clean-up day 2023” өдөрлөг, “Хог хаягдлын олимп” боловсролын хөтөлбөрийн нээлт болон хаалтын үйл ажиллагаа зэрэг арга хэмжээнүүдийг хүлээсэн үүргийнхээ хүрээнд амжиллттай хэрэгжүүлсэн байна.
Энэхүү хаалтын үйл ажиллагаанд:
"Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл ба түүний дэргэдэх Хөгжлийн Инноваци, Үйлчилгээ Судлалын Институт (CNR – IRISS)",
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба,
"БОУАӨЯ"-ны харьяа "Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв"-ийн төлөөллүүд,
"Мастер төлөвлөгөө ба TMB" Metellia Servizi-ийн захирал, инженер
"Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам-"ны төлөөллүүд
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, тус дүүргийн сургуулиудын багш болон сурагчдын төлөөлөл оролцлоо.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
EU SWITCH-Asia Programme
EU Delegation to Mongolia
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба