30/09/2024
МЭДЭГДЭЛ
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээн дэх Э.Энхтайван гэх хаягнаас “Эрхэт Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн зураг бүхий гүтгэлгийн шинжтэй мэдээлэл оруулсан байна.
“Чандмань эрхүүд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Эрхэт Монгол” ХХК-тай “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх тухай болзолт гэрээ”-г байгуулсан боловч "Чандмань эрхүүд" ХХК-ийн зүгээс тус гэрээний үүргээ огт биелүүлээгүй шалтгаанаар “Эрхэт Монгол” ХХК нь дээрх гэрээнээс зүй ёсоор татгалзаж, улмаар төлбөр тооцоонд шилжүүлэн өгсөн Орон сууц захиалгын гэрээнүүдийг цуцлан өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа болно.
Энэ хүрээнд "Чандмань эрхүүд" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр Э.Энхтайваны нэр дээр шилжүүлсэн орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоогоо яаралтай "Чандмань эрхүүд" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс гаргуулан авахыг анхааруулсан манай мэдэгдлийн хариуд ийнхүү зүй бус гүтгэлгийг нийтэд түгээж Эрүүгийн хууль зөрчсөн явдлыг бид хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна.