Хотын төвөөс 18 км, Налайх чиглэлийн хурдны зам дагуу, төмөр замын дэргэд 15,600 мкв барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төв "Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк"-ийг "Эрхэт Монгол" групп, "Мегавүүд" ХХК хамтран байгуулж байна.
Үүнд:
• Хаалганы үйлдвэр
• Профилийн үйлдвэр
• Тавилгын үйлдвэр
• Ламинатан шалны үйлдвэр
• Плэнтусны үйлдвэр
• Өнгөт хавта
нгийн үйлдвэр
• Цонхны үйлдвэр
• Будгийн үйлдвэр
• Төмөр хийцийн үйлдвэр
• Шилэн арматурын үйлдвэр
• Хуванцар эд ангийн үйлдвэр
• Термополистирол хөөсөнцөр блокны үйлдвэрүүдийг шат дараалалтайгаар ашиглалтад оруулна
ПАРК АШИГЛАЛТАД ОРСНООР:
• Бүх нэр төрлийн барилгын материалыг орчин үеийн стандартад нийцсэн тохилог орчинд худалдан авах Улаанбаатар болон Монгол Улсын өнцөг булан бүрт тээвэрлэн хүргэх худалдаа, тээврийн нэгдсэн систем бий болно.
• Жилд 100 гаруй сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийн барилгын материал үйлдвэрлэнэ.
• Барилгын материалын худалдан авалт, тээвэртэй холбоотой зүүн болон төвийн бүсийн 6 аймаг, 8 том хотын Улаанбаатар хот руу чиглэсэн ачаа тээврийн зорчих хөдөлгөөнийг багасгана.
• Үйлдвэрийн ажилчид бөгөөд худалдаачдын 1,200 айлын хотхон байгуулагдаж, нийслэл хотын төвлөрлийг бууруулна
• Барилгын материал худалдан авч буй иргэд байгууллагуудын цаг зардлыг үлэмж хэмнэнэ
• Монголд анх удаа кластерын зохион байгуулалттай үйлдвэрийн цогцолборыг бий болгож шууд ажлын байр 700, нэмэлтээр 500 ажлын байр үүснэ
• Монгол Улсын нийт импортыг 100 сая доллар хүртэлх хэмжээгээр бууруулж гадаад худалдааны балансад мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ
• Барилгын материалын өртгийг бууруулснаар орон сууцны үнэ хямдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
“ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП
“МЕГАВҮҮД” ХХК
“БАРИЛГА КЛАСТЕР” ХХК